BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Банкны эргэн тойронд янз бүрийн санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн дүрслэл, тооцоолуур, том мөнгөн тэмдэгт, компанийн бизнес уулзалтууд, энтрепренерүүдийн хэлэлцүүлэг. - Business.MN

Хөгжингүй орнуудад ЖДҮ-г ингэж хөгжүүлдэг

Г.Даваадорж   Г.Даваадорж
2020-12-28
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Өнөөдрийн байдлаар жижиг дунд бизнесийг (ЖДБ) нийгмийн дунд ангийнхан эрхэлдэг бөгөөд энэ нь олон орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс болж байна. Хөгжингүй орнуудын нийт үйлдвэрийн 70-90 хувийг жижиг дунд үйлдвэр (ЖДҮ) эзэлж байна.

Тухайлбал, АНУ-д хөдөлмөрлөгч хүн амын 53%, Японд 71%, Европын холбооны улсуудад ажилтай хүмүүсийн бараг тал нь ЖДБ-ийн салбарт ажиллаж байна. Гэхдээ Евролын Холбооны улсуудын нэг онцлог нь энд ЖДҮ нийт үйлдвэрийн дөнгөж хувийг хангадаг ч, нийт үйлдвэрлэлийн эргэлтийн 20%, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн 17 хувийг хангадаг.

Эдгээр орны ЖДБ-ийн салбар юугаараа сонирхолтой вэ? Яагаад ЖДҮ АНУ болон Европын хөгжингүй орнуудын эдийн засгийн хөгжилд тийм чухал үүрэг гүйцэтгэдэг вэ? ЖДҮ-ийг дэмжихэд төрийн ямар бодлогыг яаж хэрэгжүүлдэг вэ?

ЕВРОПЫН ХОЛБОО

Европт ЖДҮ эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, тэдний ачаар шударга өрсөлдөх нөхцлийг хангадаг. Энэ нь томоохон компаниудыг шинэ технологи нэвтрүүлэн үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулахад хүргэдэг. Үүнээс улбаалаад Европын Холбооны орнуудын эдийн засаг ЖДБ эрхлэгчдийн амжилттай үйл ажиллагаанаас шууд хамаардаг. Тиймээс эдгээр орнууд ЖДҮ-ийг дэмжихдээ төр болон бизнесийнхний сонирхлын тэнцвэртэй байдал, бизнесийн үйл ажиллагаа явуулахад хамгийн тохирох нөхцөл,түүнчлэн ЖДБ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэгт төрийн бодлогыг чиглүүлдэг.

ЖДБ-ийг дэмжих, үйл ажиллагааг нь зохицуулах шалгарсан энэ систем 1970-аад оноос эхлэн бий болжээ. Өнөөдрийг хүртэл ЖДҮ-ийг дэмжих төрөл бүрийн хөтөлбөр боловсруулах, сан байгуулах замаар хөгжсөөр байна. Европын Холбооны орон болгонд ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогыг Худалдаа, Аж Үйлдвэр, Эдийн Засгийн яамдууд тодорхойлдог. Харин бусад төрийн байгууллагууд, жишээ нь, хөдөлмөрийн яамдууд нь ЖДБ эрхлэгчдийг ажлаар хангах, сургах, олон улсын хэмжээнд гаргах, цаашид хөгжүүлэх зэргээр ЖДҮ-ийг хөгжүүлэхэд оролцдог.

Худалдаа аж үйлдвэрийн танхимууд нь голчлон мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, гэрчилгээ олгох, ЖДҮ эрхэлдэг хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, олон улсын хамтын ажиллагааг дэмжих ажлыг хариуцдаг. Арилжааны банкууд ЖДҮ-г зээлээр дэмжиж, харин судалгааны болон зөвлөгч компаниуд маркетинг, менежментийн зөвлөгөө өгч, мэдээллийн технологи нэвтрүүлж хөгжүүлдэг.

Сүүлийн жилүүдэд Европт портал, вебинар, видео хэвлэлийн бага хурал  зэрэг харилцааны түргэн шуурхай хэрэгслийг ашиглах практик нэвтрээд байна. Тухайлбал, ЖДБ-ийг дэмжих зориулалтаар байгуулсан European Enteprise Network хэмээх порталыг нэрлэж болох юм. Энэхүү портал нь Европын Холбоо, ЖДҮ эрхлэгчдийг холбосон 600 гаруй агентлаг, байгууллагыг өөртөө нэгтгэсэн бөгөөд ЖДБ-тэй холбоотой бүх мэдээллийг үнэгүй авч болдог.

ЖДҮ эрхлэдэг хэн ч бай компаниа хөгжүүлэх боломж, шинэ арга технологи, ажилтнуудынхаа мэргэжлийг дээшлүүлэх хичээл, Европын холбооны өөр улсад ЖДБ эрхлэхэд гарч болох эрсдлийн тооцоолол зэргийг хурдан хугацаанд энэ порталаас олох боломжтой. Гол нь эндээс ЖДҮ-ийг дэмждэг Европын Сангийн талаарх бүх мэдээлэл, холбогдох хүмүүсийн мэдээлэл зэргийг шууд олж болох юм.

Ийнхүү Европын холбооны улсуудад ЖДҮ-ийг дэмжих, үйл ажиллагааг нь зохицуулах ажил Европын холбооны улсуудын нэгдсэн зах зээлийг бэхжүүлэх, ЖДҮ эрхлэхэд саад болох захиргааны хүнд суртлыг арилгах, хууль тогтоомжийг нийтлэг болгоход чиглэдэг байна.

АНУ

Өнөөдөр АНУ-д хөдөлмөрийн чадвартай хүн амын тал илүүг ажлын байраар хангаж буй 20 сая гаруй ЖДҮ бүртгэлтэй. Америкийн эрдэмтдийн тооцоолсноор гурван америк хүн тутмын нэг нь ЖДБ эрхэлдэг байна. Зарим сурах бичигт бичсэнээр жижиг фирмүүдийн 20% нь 1000-5000 долларын хөрөнгөтэй гараагаа эхэлж, тэдгээрийн талаас илүү нь 2-3 жилийн дотор жилийн орлогоо 1 сая доллар болгон өсгөдөг.

Баруун Европоос ялгаатай нь АНУ-ын ЖДҮ-үүд нэлээд том хэмжээтэй. Америкийн хуулинд зааснаар 500-аас дээшгүй тооны ажилтантай эдийн засгийн субъектыг ЖДҮ-т тооцдог.

АНУ-д ЖДҮ-ийг дэмжих зарчим өнгөрсөн зууны 50-иад оноос Жижиг Бизнесийн Захиргаа байгуулагдсан цагаас эхлэн боловсорчээ. Тус захиргаа нь ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг засгийн газрын түвшинд хамгаалдаг, томоохон хотуудад өөрийн салбартай учраас бүх мужид бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрддэг байна. ЖДҮ-ийн хуулийн үндэс нь “Жижиг бизнесийн тухай хууль” юм.

АНУ-д ЖДҮ эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэрүүдэд чөлөөтэй нэвтрүүлж, зохион байгуулалтын ажилд нь туслахаас гадна ЖДҮ-ийн салбарт төрийн захиалгыг 23 хувиас буулгахгүй байх зэргээр дэмждэг.

Энэ хуулинд хувийн бизнес, шударга өрсөлдөөнд сууриласан энэ орны эдийн засаг нь хөгжингүй ЖДҮ-ийн салбаргүйгээр хөгжих боломжгүй гэж заасан байдаг. Төрийн зүгээс буюу Жижиг Бизнесийн Захиргаа ЖДБ эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэрт чөлөөтэй нэвтрүүлж, зохион байгуулалтын ажилд нь туслахаас гадна ЖДҮ-ийн салбарт төрийн захиалгыг 23 хувиас буулгахгүй байх зэргээр дэмждэг.

Америкийн Жижиг Бизнесийн Захиргаа АНУ-д 100 орчим салбартай, 4000 гаруй ажилтантай. Үүнээс гадна түнш байгууллагууд, фирмүүд, зөвлөгч компаниуд болон бизнес төвүүд ЖДБ эрхлэгчдийг дэмждэг.

Жижиг Бизнесийн Захиргааны салбарууд Бизнесийн Хөгжлийн Төвтэй нягт хамтран ажилладаг. Харин Бизнесийн Хөгжлийн Төв нь ЖДБ эрхлэгчдийг дадлагажуулж, санхүүгийн эх үүсвэр олоход нь тусалдаг. Үүний зэрэгцээ АНУ-д ЖДҮ-ийг хөгжүүлэх олон тооны хөтөлбөр хэрэгждэг. Ялангуяа шинийг нэвтрүүлэгч хүмүүст голлон тусалдагийн үр дүнд ЖДБ эрхлэгчид төрөл бүрийн шинэ арга технологи нэвтрүүлж хөрөнгийн эх үүсвэрийг бий болгодог байна.

Төрийн захиалгын хөгжингүй систем, зээлийн замаар хэрэгждэг төрийн баталгаа зэрэг нь ЖДҮ-үүдэд хөрөнгө бүрдүүлэх боломжийг өгдөг байна. 

ЯПОН

Япон улс дайны дараах жилүүдэд ЖДБ эрхлэгчдийн бодож боловсруулсан техникийн ололтыг нэвтрүүлэх, цаашид төгөлдөржүүлэх замаар эдийн засгийн маш түргэн хугацаанд хөгжүүлж чадсан билээ. Өнөөдөр байдал нэлээд өөр. ЖДҮ-үүд эдийн засагт 40 хувийг эзэлдэг ч тэд ихэвчлэн барилга, хөнгөн аж үйлдвэр, үйлчилгээний салбарын төлөөлөл байдаг. Харин авто машин үйлдвэрлэл, техник технологийн салбарыг шинжлэх ухааны судалгаагаар зэвсэглэсэн компаниуд болон томоохон концернууд эзэлдэг. Энэ нь Японы засгийн газрыг ЖДҮ-ийн салбарт шинжлэх ухаан, техникийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажилд оролцоход хүргэжээ.

bookzone
Японы ажиллагч хүн амын 88 хувь ЖДҮ-ийн салбарт ажилладаг

Японд ЖДҮ-ийн салбарыг төрийн байгууллагууд гардан хариуцдаг. Тухайлбал, Жижиг Дунд Үйлдвэрийн Газар гэгч нь монополийн эсрэг хуулийн хэрэгжилтийг хянах, ЖДБ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих, мөн гэрээ байгуулах үед захиалагч болон гүйцэтгэгчийн хариуцлагын түвшинг тодорхойлж өгөх зэрэг ажлыг хийдэг. Японы хууль тогтоомж нь үйл ажиллагааных нь хэлбэрээс хамааруулж ЖДБ эрхлэгчдэд олгох хөнгөлөлтийн хэмжээ, статусыг тодорхойлдог. Мөн тэдний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний зах зээлийн үнийг хатуу барьснаар засгийн газар үнийг өсөлтийг хянаж, инфляцийн эсрэг зогсч чаддаг.

Японы засгийн газар өндөр технологи хөгжүүлэх ажилд оролцож буй ЖДБ эрхлэгчдэд хөгжлийнх нь үе шат болгонд зээл олоход нь тусалж, хөнгөлөлт эдлүүлдэг.

ЖДБ эрхлэгчдийг санхүүгээр дэмжих механизмыг хялбарчлахын тулд Японы засгийн газар ЖДҮ-үүдийн Даатгалын Корпораци, ЖДҮ-үүдэд зээлийн баталгаа олгогч холбоодуудыг байгуулжээ. Японы засгийн газар өндөр технологи хөгжүүлэх ажилд оролцож буй ЖДБ эрхлэгчдэд хөгжлийнх нь үе шат болгонд зээл олоход нь тусалж, хөнгөлөлт эдлүүлдэг.

ХЯТАД

БНХАУ-ын ЖДҮ-ийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 55 буюу Европын Холбооны орнуудаас бага. Гэсэн хэдий ч 30 жилийн дотор энэ үзүүлэлтэд хүрсэн Хятадын Засгийн Газар ЖДҮ-ийг зах зээлийг амь оруулдаг, эдийн засгийн өсөлтийн чухал хүчин зүйл хэмээн үзэж, улс орондоо ЖДҮ-ийг хөгжүүлэхэд чухал анхаарал хандуулдаг. Хууль эрх зүйн орчноо сайжруулж, Хятадын төр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд янз бүрийн арга хэмжээ авдаг.

Сүүлийн 10 жилд Хятадад ЖДҮ эрчимтэй хөгжиж байна.

Хуулиуд нь ЖДҮ эрхлэгчдэд зээл авах, хөрөнгө оруулалт олох, үйлдвэрлэлээ хөгжүүлэх, улсын эдийн засагт шинэ технологи нэвтрүүлэх боломжийг ижил боломж олгоход чиглэсэн байдаг. БНХАУ-д ЖДҮ эрхлэгчдийг бизнесээ хөгжүүлэхэд хэрэгтэй банкны зээл авахад барьцаа хөрөнгийн баталгаа олгох зорилготой төрийн фонд олон байдаг. Тэдгээрийн дотроос хамгийн том нь төсвийн хөрөнгөөр байгуулагдсан “Жижиг Дунд Үйлдвэрийн Хөгжлийг Дэмжих Улсын Фонд” гэгч юм. Тус фонд томоохон бизнесменүүдээс илүүтэй ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, татварын хөнгөлөлт эдлүүлж, нэмэлт санхүүжилт олгох зэргээр дэмждэг.

ЖДҮ эрхлэгчид Хятадад үйлдвэрлэгдэж буй техник, технологийн олон тооны шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ихэнх хэсгийг нь экспортолдог учир тус орны ЖДҮ-ийг Хятадын шинжлэх ухааны хөдөлгүүр гэж хэлж болно.

Түүнчлэн  ЖДҮ-ийг дэмжих зорилготой Хятадын болон гадаададын байгууллагуудын хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлдэг Бизнес Эрхлэгчдийн Харилцааг Хангах Төв гэдэг байгууллага ЖДҮ-ийг дэмжихэд идэвхтэй ажилладаг.

ЖДҮ эрхлэгчид Хятадад үйлдвэрлэгдэж буй техник, технологийн олон тооны шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ихэнх хэсгийг нь экспортолдог учир тус орны ЖДҮ-ийг Хятадын шинжлэх ухааны хөдөлгүүр гэж хэлж болно.

2001 онд байгуулагдсан Хятадын төрийн мэдээллийн агентлаг CSMEO өөрийн сайтаар дамжуулан ЖДҮ эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг. Тус агентлаг орон даяар сүлжээтэй байдаг нь бизнес эрхлэгчид зах зээлийн байдал, хуулийн өөрчлөлт, шинжлэх ухаанын сүүлийн үеийн ололт, ЖДҮ-ийн хөгжлийн чиг хандлагын талаарх мэдээллийг түргэн хугацаанд авах боломжийг олгодог.

Иймэрхүү байдлаар, ЖДҮ-ийн салбар шинэ технологийг эзэмшихэд идэвхтэй оролцож Хятадын эдийн засагт шинэ ажлын байрыг бий болгодог байна.

Сингапур бол ЖДҮ эрхлэхэд дэлхийд хамгийн тохиромжтой орон

Сингапурыг хамгийн өндөр орнуудын нэгд тооцдог. Мэргэжилтнүүд Сингапурыг бизнесийн үйл ажиллагаа явуулахад хамгийн тохиромжтой орон гэж үздэг. CNN сувгийн судалгааны дүнгээр энэ орон ЖДҮ-ийн хөгжлөөрөө дэлхийд тавдугаарт орж байна. Өнөөдөр Сингапурт 140 000 ЖДҮ ажиллаж, бүх үйлдвэрийн 90 хувийг эзэлж, хүн амын дийлэнх хэсгийг ажлын байраар хангаж байна.

Эдийн засагчид Сингапурын ЖДҮ-үүдийг хөгжин цэцэглүүлсэн дараах хүчин зүйлүүдийг нэрлэдэг. Үүнд:

  • Сингапур нь худалдаа, тээвэр зуучлал, харилцаа холбоо, санхүү, аялал жуулчлал зэрэг төрөл бүрийн үйлчилгээ явуулдаг учир хүн амынх олонхи ажилтай байдаг.
  • Хууль тогтоомжууд нь бизнес эрхлэх таатай нөхцлийг дээд зэргээр хангадаг. Онцгой зээл, хөнгөлөлтүүдийг өөрийн бизнесээ дөнгөж эхэлж байгаа ЖДБ эрхлэгчдэд зориулдаг.
  • Эдийн засгийн таатай нөхцөл, хөрөнгө оруулалтын аятай уур амьсгал ЖДҮ-ийг хөгжүүлсэн гол хүчин зүйл. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн, ЖДБ эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй татварын тухай хууль гэж байдаг. Мөн орлогын албан татвар гэж байдаггүй.

Сингапурын засгийн газар ЖДҮ-үүдээ дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэхэд анхаардаг. Түүнээс гадна Сингапурт зээлийн эрсдэл, төрийн хөнгөлөлт, ЖДҮ эрхлэгчдийн мэргэжил сургалт, мэргэшилтийн санхүүжүүлэх чиглэлийн олон тооны хөтөлбөр хэрэгждэг байна.

Тагууд: дэлхийджижиг дунд үйлдвэр

Санал болгох:

An illustration of a robot and a human sitting at a desk with laptops, working together. Digital chat bubbles, profiles, and ratings are displayed on the wall, suggesting collaboration and communication between AI and humans.
2030 онд хөдөлмөрийн зах зээл хэрхэн өөрчлөгдөх вэ?
A hand holding a blue vape pen against a dark background, with smoke swirling around it.
Электрон тамхи хэр аюултай вэ?
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00