BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цагаан модон гадаргуу дээр чихэвч, микрофон, ухаалаг гар утасны хажууд "PODCAST" гэсэн бичээс бүхий цагаан тэмдэг нь бизнесийн ертөнц рүү шумбах энтрепренерүүдэд төгс тохируулга юм. - Business.MN

Бизнес эрхлэгчдэд зориулсан монгол подкастууд

Badral Misheel   Б.Мишээл
2020-12-29
  Төр ба бизнес
1
Share on FacebookShare on Twitter

Яагаад подкаст гэж? 

The Guardian сонинд интернетийн радио блогийн тухай булан хөтөлдөг байсан Их Британийн сэтгүүлч Бен Хаммерсли нийтлэлээ дөнгөж явуулаад байтал утас нь дугарав. Сонины редакцаас залгасан бөгөөд жаахан зай гарчихлаа, нэг өгүүлбэр нэмэх хэрэгтэй байна хэмээжээ. Нэг их юм бодолгүй Бен тухайн үед “Энэ шинэ үзэгдлийг юу гэж нэрлэвэл дээр вэ? Аудиоблог уу? Подкаст гэвэл ямар вэ?” гэж бичээд явуулжээ. 

Хэдэн сарын дараа Бен рүү Оксфордын англи хэлний толь бичгээс залгаж “подкаст” гэдэг үг өмнө нь хаа нэгтээ тэмдэглэгдэж байгаагүйг онцлоод, энэ үгийг зохиосон эсэхийг асуухад тийм гэж хариулав. Өдгөө бидний өдөр тутмын хэрэглээ болсон подкаст гэх үг ийнхүү 2004 онд албан ёсоор бүртгэгдэж байжээ. 

Үгийн үүслийн хувьд ийм түүхтэй байж. Тэгвэл интернетийг видео контент хуйлруулж буй энэ цаг үед яагаад подкаст гэж? Юун түрүүнд зарим подкаст бүтээгчдийн хувьд өөрийгөө харуулахгүй байхыг илүүд үздэг бөгөөд энэ нь илүү чөлөөтэй ярихад нь тусалдаг бол нөгөө талаас үзэхээс сонсохыг илүүд үздэг хүлээн авагчид олон байдаг. Подкаст сонсогчдод хөтлөгчийн хүүрнэл эсвэл харилцан яриаг сонсох нь өөртэй нь ярьж байгаа мэт дотно мэдрэмж төрүүлдэг нь энэ төрлийн контентийг сонгох өөр нэг шалтгаан болдог аж. Мөн мэдээж видеог бодвол өөр зүйл хийх зуураа сонсох боломж олгодгоороо подкаст үргэлж завгүй гүйдэг өнөөгийн бидний амьдралын хэв маягт илүү тохирдог. 

Подкаст ба бизнес

Эрчээ авч буй эл салбарын хамгийн эрэлттэй таван сэдвийн нэгд бизнес зүй ёсоор багтдаг бөгөөд бизнесийн сэдэвтэй подкаст нь энтрепренершип, карьер, хөрөнгө оруулалт, маркетинг, менежмент зэрэг олон салбарт хуваагддаг. Үүнээс гадна бизнесээ сурталчлах зорилгоор хувь хүмүүс, компаниудын хийдэг подкастууд ч цөөнгүй. Ийм төрлийн подкаст нь маркетингийн шалгарсан аргуудын нэг бөгөөд шинэ хэрэглэгчдийг татах, хэрэглэгчидтэйгээ тулж харилцах, траффикаа нэмэгдүүлэх гээд олон давуу талтай. Хэлбэрийн хувьд бусад подкастын адилаар ярилцлага, хэлэлцүүлэг, сэдэвчилсэн хичээл маягийн төрлүүд бизнесийн сэдэвтэй подкастад зонхилдог.

Англи хэл дээрх бизнесийн топ подкастуудыг нэрлэсэн тоо томшгүй жагсаалтууд байдаг тул “Fortune” сэтгүүлээс гаргасан энэхүү жагсаалт болон “Entrepreneur” сэтгүүлийн энэхүү жагсаалтыг онцолж байна. Тэгвэл монгол хэл дээр бизнесийн ямар подкаст байдаг вэ?

Business.mn 

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдэд зориулсан Business.mn подкаст нь 2019 оны аравдугаар сараас олон нийтэд хүрч эхэлсэн билээ. Энэ хугацаанд 70 орчим зөвлөх, экспертийг урьж хүний нөөц, процесс ба систем, дижитал шилжилт, маркетинг, байгууллагын санхүү болон бизнесээ сайжруулж, өсгөхөд тань туслах олон сэдвийн хүрээнд ярилцаад байна.

Зөвлөхүүдтэй хийдэг долоо хоног бүрийн уламжлалт дугааруудаас гадна МСҮТ төгсөгчдөд зориулсан “Бизнес алхам”, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой “Тахлын үеийн бизнес” цувралууд болоод чөлөөт зочдыг урьдаг дугааруудаар Business.mn подкаст хүрээгээ тэлээд буй. 

Олон улсад подкаст контентуудыг судалж, анализ хийдэг chartable.com сайтын мэдээллээс үзэхэд Business.mn подкастыг Монголоос гадна Өмнөд Солонгос, АНУ, Швед, Япон, Турк, Унгар зэрэг монголчууд олноор амьдардаг улс орнуудад их сонсдог болох нь харагдаж байна.

Business.mn подкастыг та бүхэн M plus, Youtube болон business.mn сайтаас хүлээн авч сонсох боломжтой. (сувгууд дээр дараад сонсоорой)

CEO podcast

Компанийн гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирал болох хүсэлтэй хүмүүст зориулсан энэхүү подкаст нь нийт 23 дугаар гаргаад буй. Салбар салбарын гүйцэтгэх захирлууд болон экспертүүдийг урьж оролцуулж тэдний туршлага, зөвлөгөөг хуваалцдаг CEO podcast-ийг та бүхэн Apple podcasts, Youtube, Soundcloud, Mplus, Castbox зэрэг сувгаар сонсоорой. 

Business radio 98.9

Монголын бизнес, эдийн засгийн чухал үйл явдлыг мэдээлхийн зэрэгцээ бизнесийн орчин үеийн чиг хандлага болоод зөвлөгөөг экспертүүдтэй хамтран тайлбар дүгнэлттэй хүргэдэг Бизнес радио 98.9 нь энэ чиглэлээр төрөлжсөн iTalk, HBR, Маркетингийн удирдлага зэрэг хэд хэдэн цувралыг сонсогчдод хүргэдэг. Тус радиогийн аудио контентийг soundlcloud, Apple podcasts, Google podcasts, business-radio.mn зэрэг сувгаар сонсоорой. 

Та бүхэн өөрийн сосндог бизнесийн подкастаа хуваалцаарай.

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: бизнес эрхлэгчподкаст

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Illustration of a man holding an electrical plug and socket, standing between a question mark and a glowing light bulb, symbolizing finding solutions to problems or connecting ideas for innovation.
Та өөрөө өөртөө хамгийн сайн coach
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Ideaplus Podcast
Ideaplus Podcast
4 жил өмнө

IdeaPlus Podcast youtubed ordog

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00