BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Үдшийн бүрий болж буй хотын өнгө үзэмж нь өндөр барилгууд, гэрэлтүүлэгтэй гарцууд, ачаалал ихтэй зам дээрх хөдөлгөөнийг харуулдаг нь бизнесийн үйл ажиллагаа дүүрэн уур амьсгалыг төрүүлдэг. Цаана нь сүрлэг уулс харагдана. - Business.MN

Б.Ууганхүү: Хөрөнгө оруулалтын санг сонгодог утгаар нь хөгжүүлэх нь чухал

Business.mn   Business.mn
2020-12-30
  Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

“Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ууганхүүтэй тус компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын удирдлагын тухай ярилцлаа.

– Та компанийн үйл ажиллагааны тухай манай уншигчдад танилцуулна уу?
-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн алсын харааг “Хөрөнгийг удирдаж, хөгжлийг хөтөлнө” гэж тодорхойлсон байдаг. Өдгөө “Эрдэнэс Монгол” групп уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг болсон тул хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаа явуулах үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд “Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК” тусгай мэргэжлийн компанийг 2016 онд байгуулсан юм.

Байгуулагдсан цагаасаа хойш төдийлөн идэвхтэй үйл ажиллагаа явуулалгүй байсаар 2018 оноос идэвхтэй ажилласны үр дүнд холбогдох шаардлагуудыг хангаж, 2019 оны арваннэгдүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авсан. Тэгэхлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй байгаа гэсэн үг.

-Компанийн үйл ажиллагаа идэвхжсэн сүүлийн 10 сарын хугацаанд ямар төслүүд дээр гол анхаарлаа хандуулж ажилласан бэ?
-“Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК” ХХК хөрөнгийн зах зээл дээр байгаа үр ашигтай, эрсдэл багатай бүхий л салбарын төсөл, хөтөлбөрүүд, санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллахад анхаарлаа хандуулж байна. Мэдээж хэрэг бид “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компаниудын хэмжээнд ТЭЗҮ нь батлагдсан, хөрөнгө оруулалт орж ирэхэд шууд хэрэгжих боломжтой, богино хугацаанд үр өгөөжөө өгөх төсөл, хөтөлбөрүүдэд төвлөрөн ажиллаж байгаа.

Хөрөнгө оруулагчид голдуу 2-3 жилийн хугацаанд үр ашгаа өгөх, хөрөнгө оруулалтаа нөхөж эхлэх төслүүдийг илүү сонирхдог.

Харин “Шивээ Энержи” цогцолбор төсөл 5280 МВт хүчин чадалтай цахилгаан станц байгуулж, Хятад руу экспортлох үндсэн зорилготой. Үүнээс гадна Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэн 200 МВт хүчин чадалтай станц барих төсөлд хөрөнгө оруулалт татах чиглэлд эрчимтэй ажиллаж байна.

Манай улсын нөхцөл, онцлогийг сайн мэддэгийн хувьд ихэвчлэн Хятадын компаниудтай хөрөнгө оруулалт татах асуудлаар харилцаж буй. Одоогоор Хятадын хоёр, Солонгосын нэг, АНУ-ын нэг компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байна.

-Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт татахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Монгол Улсын санхүүгийн салбарын 90 гаруй хувь нь арилжааны банкууд дээр төвлөрч үлдсэн багахан хувийг хөрөнгийн зах зээл эзэлдэг. Иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэг, мэдээлэл хангалтгүй байна. Энгийн харьцуулалт хийхэд АНУ-ын нийт өрхийн хөрөнгийн 70 орчим хувь нь хөрөнгийн зах зээл дээр эргэлдэж байдаг бол манайд энэ тоо 10 хүрэхгүй хувийг эзэлдэг.

Үүний дээр манай улсад хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлийн туршлагатай мэргэжилтэн, боловсон хүчин төдийлөн элбэг биш, харьцангуй залуу салбар бөгөөд зах зээл жижиг байгаа нь өөр нэг хүчин зүйл болдог. Мөн бидний ажиллаж буй төслүүдэд олон тэрбумын, цаашилбал их наяд төгрөгөөр хэмжигдэх хөрөнгө оруулалт шаардагддаг тул дотоодын зах зээл дээр ийм хэмжээний хөрөнгө босгох боломж тун бага байдаг.

-Хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах үйл явц ямар шатандаа явж байна вэ?
-Монголд нийт 27 хөрөнгө оруулалтын менежментийн компани (ХОМК) байдгаас арав орчим нь хөрөнгө оруулалтын сан байгуулсан туршлагатай. Ингэхдээ зөвхөн хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулсан бөгөөд дийлэнх нь үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулсан гэсэн тоон мэдээлэл бий. Тиймээс хөрөнгө оруулалтын сангийн сонгодог жишээ манайд байхгүй гэж болно.

Бидний хувьд дээр дурдсан төслүүдэд тулгуурлан хаалттай буюу хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулахаар зорин ажиллаж байна. Хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид нь тодорхой болсон буюу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нөхцөлд СЗХ тухайн санг бүртгэдэг. Бид одоогоор хөрөнгө оруулагчидтайгаа үндсэн зарчмуудаа хэлэлцэж тохиролцох үе шатандаа явж байна.

– “Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК” ХХК бүс нутагтаа өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалт, менежментийн компани болно гэсэн эрхэм зорилготой. Энэ зорилгодоо хүрэхийн тулд ямар бодлого, зарчим баримталж, хүний нөөцөө хэрхэн бэлтгэж байна вэ?
-Бүс нутагтаа өрсөлдөх чадвартай болохын тулд юун түрүүнд Монголдоо хийж хэрэгжүүлэх олон ажил байна. Өмнө хэлсэнчлэн манайд энэ салбар харьцангуй залуу байна. Иймд, эхний ээлжинд дотооддоо энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, олон улсын туршлагатай зөвлөхүүд, байгууллагуудтай хамтран салбараа чадавхжуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. Үүний дараа олон нийтэд тухайн бизнесийнхээ онцлог болон зах зээлийн талаар таниулан сурталчлахад бодитой хувь нэмрээ оруулах ажлууд хийнэ гэж бодож байна. Тэгж байж бүс нутгийн бизнесийн талаар ярих, ажиллах боломж бүрдэнэ шүү дээ.

Их хэмжээний хөрөнгө удирдаж буй, тэр тусмаа олон нийтийн хөрөнгө оруулсан компанийн үйл ажиллагаа нь нээлттэй, ойлгомжтой байх зарчим нэн тэргүүнд тавигдах ёстой тул ил тод байдлыг чухалчилж, гол чиглэлээ болгох юм. Дэлхийд энэ салбарт тэргүүлдэг Vanguard, Blackrock, Goldman Sachs зэрэг хөрөнгө оруулалтын компани энэ л зарчмыг баримталдаг. Тэдний хувьд ямар чиглэлд ажиллах нь бус, яаж ажиллах нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн бизнес бол уламжлалт үйлдвэрлэл болон үйлчилгээний бизнесээс тэс өөр, мэдлэг, харилцаа, итгэлцэлд суурилсан бизнес юм.

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 9-10-р сарын дугаараас

bookzone.mn
Тагууд: сансанхүүхөрөнгө оруулалт

Санал болгох:

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Б.Саруул
Б.Саруул: Эмэгтэй экспортлогчдын тоог нэмэхэд МҮХАҮТ гүүр болно
Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00