BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Саарал ноосон цамцтай хүн дэвтэр дээрээ үзэг, зөөврийн компьютер, улаан аяганы хажууд модон ширээн дээр бичиж байгаа нь компаниа байгуулж буй энтрепренерийн төвлөрсөн энергийг илэрхийлдэг. - Business.MN

Ном бичихэд юу анхаарах хэрэгтэй вэ? 

Badral Misheel   Б.Мишээл
2021-01-06
  Bookzone
0
Share on FacebookShare on Twitter

Яагаад ном гэж?

Хүн туршлагаа хуваалцсанаар ажлын нөү-хау, амьдралын ухаанаа дараагийн үеэдээ өвлүүлж, тэднийг хөгжихөд нь туслахын зэрэгцээ бусдад хэрэгтэйгээ мэдэрдэг аж. Харин туршлагаа хуваалцах сонгодог арга бол ном бичих юм. 

Ном бичих нь залгамж үеэ бэлдэх процессийн нэг хэсэг бөгөөд урт хугацааны оюуны хөрөнгө оруулалт хийх арга билээ. Бид биет бус хөрөнгөд хангалттай анхаарал хандуулдаггүй боловч бизнесийн хувьд энэ нь биет хөрөнгөөс дутахгүй үнэ цэнтэй болохыг дэлхийн топ технологийн компаниуд харуулж буй.  200 орчим тэрбум ам.доллароор үнэлэгддэг Alibaba компанийн 50 тэрбум ам.долларыг менежментийн арга барил, нөү-хау зэрэг биет бус хөрөнгө эзэлдэг байна. 

Ном бичих хүсэлтэй ч “би ном бичнэ гэж юу байхав?”, “ижил сэдэвтэй өчнөөн ном байхад миний номыг хэн унших вэ дээ” гэсэн айдаст автаж өөрийгөө голдог хүн цөөнгүй. Аливаа зүйлийг хийх тогтсон арга техник байдаг бөгөөд ном бичихэд ч ялгаагүй. Аргыг нь сурсан байхад ном бичих нь хүршгүй мөрөөдөл байхаа болино. Иймд ном бичихэд тань туслах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Зорилтот бүлгээ тодорхойл

Хамгийн түрүүнд мэдээж ном бичих талбар, чиглэлээ сонгох хэрэгтэй. Үүний дараа хэнд зориулж бичихээ тодорхойлох нь чухал. Номыг тань унших хүн ямар сонирхол, хүсэл мөрөөдөлтэй вэ? Тэдэнд ямар асуудал, бэрхшээл тулгарч байна? Түүнийг нь шийдэхэд туслах ямар мессежийг би өгч чадах вэ? зэрэг асуултад хариулаарай. 

Төлөвлө 

Номын нэр, дэд сэдвүүд болон нэршлээ тодорхойлсноор танд төлөвлөх боломж бий болно. Үүнээс гадна номоо бичиж дуусгах эцсийн хугацаагаа тогтож төлөвлөгөөндөө оруулаарай. Энэ нь бичиж дуусахад хэр хугацаа үлдсэн эсэхээ харж өдөр тутмын ажлаа төлөвлөхөд тань тус болно. Эцсийн хугацаанаас гадна өдөрт хэдэн хуудас бичихээ тогтох нь илүү үр дүнтэй ажиллахад тань нэмэртэй. Төлөвлөгөө гаргаж, үүнийхээ дагуу ажиллаад явах нь үргэлж илүү амар байдаг шүү дээ.

Төвлөрч бичих дадлыг төлөвшүүл

Та 200 нүүр номыг хоёр сарын хугацаанд бичихээр төлөвлөсөн бол өдөрт А4 хоёр хуудас бичихэд хугацаандаа дуусах боломжтой. Өдөрт хоёр хуудас бичнэ гэхээр санаанд тань багтаад ирж байгаа биз? Гэхдээ үүнд төлөвлөгөө, сахилга бат болон төвлөрөл маш чухал. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд сахилга батыг чанд баримталж, хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй. Мөн бичихээр суухдаа бусад ажил зэрэг өөр зүйлд санаа зоволгүйгээр зөвхөн номоо бичихдээ л төвлөрч сураарай.

Шүүн тунгаа

Номоо бичиж дуусаад шүүн тунгаалтыг гурван үе шаттай хийгээрэй. Ингэхдээ эхлээд өөрөө уншиж засч залруулах зүйлээ цэгцэлнэ. Дараа нь хяналтын уншигч буюу номоо зориулж бичсэн бүлгийнхээ хүмүүсээр уншуулж саналыг нь авна. Үүний дараа редактортоо уншуулж эцсийн засвараа хийнэ. 

Ном бичихэд анхаарах ёстой эдгээр болон бусад зөвлөмж, аргачлалыг энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Ганабелл Институтыг үүсгэн байгуулагч П.Гандолгор танилцууллаа. “Туршлагаа хуваалцах арга ба ном бичих 10 алхам” вэбинарыг энд дарж үзэх боломжтой.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт “Психометрикс” ХХК-ийн захирал, сэтгэл зүйч Б.Жавзан оролцож “Хөдөлмөрийн харилцаан дахь сэтгэл зүйн гэрээний ач холбогдол” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars 

 

bookzone.mn
Тагууд: зөвлөгөөномном бичих

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Illustration of five businesspeople climbing a series of rising blue bars, symbolizing teamwork and success. The person at the top holds a green flag. They are all connected, helping each other climb higher. Clouds float in the background.
Дарга ба манлайлагчийн ялгаа
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00