Зочин: “Психометрикс” ХХК-ийн захирал, сэтгэл зүйч Б.Жавзан.
Ажил олгогч болон ажилтан хоорондын харилцааг зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр тодорхойлох нь учир дутагдалтай тул үүнээс гадна сэтгэл зүйн гэрээ гэх ойлголт бий. Сэтгэлзүйн гэрээг энгийнээр тодорхойлбол хөдөлмөрийн харилцаа эхлэх буюу аливаа байгууллага хэн нэгнийг ажилд авах мөчөөс эхлэн хоёр талд үүсэх хүлээлт юм.
1 сарын 12-нд зохион байгуулагдах “Хөдөлмөрийн харилцаан дахь сэтгэл зүйн гэрээний ач холбогдол” вэбинарыг угтаж хийсэн энхүү подкастаар дараах асуудлыг хөндлөө:
- Сэтгэл зүйн гэрээ гэж юу вэ? Ач холбогдол нь юу вэ?
- Сэтгэл зүйн гэрээнд хангалттай анхаарал хандуулаагүйн улмаас ямар сөрөг үр дагаварууд гардаг вэ?
- Ажилтан бүрийн сэтгэл зүйн зураглалыг бүрдүүлж, хөтлөх нь яагаад чухал вэ?
- Цар тахлын улмаас сэтгэл зүйн гэрээнд гарч буй өөрчлөлтүүд?
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редакторBusiness.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг.
Б.Мишээл. Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч:П.Энхтүвшин
Подкаст сонсоход:
– iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
– Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY
– M plus аппликэйшнээс Business.MN гэж хайна эсвэл
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.