МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи” Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр Монголд нэвтрүүлж, манлайллын сургалтыг тодорхой үе шаттай зохион байгуулахаар болжээ. Тус хөтөлбөр нь технологийн дэвшлийг агуулсан бөгөөд сүүлийн 20 жил тасралтгүй шинэчлэгдэж ирсэн байна. Суралцагчид газар зүйн байршлаас үл хамааран онлайнаар суралцах боломжтой аж. “Хөтөлбөр нь дэлхийн нэр хүндтэй менежментийн эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, сэтгэлгээ, судалгаа, батлагдсан практикт суурилсан” гэж “Бизнес академи”-ийн захирал Д.Асралт онцоллоо. Бизнеийн шинэ үеийг бэлтгэх төслийн хүрээнд энэхүү хамтын ажиллагааг Харвардын Биенесийн сургуультай МҮХАҮТ эхлүүлжээ. Эхнийх нь Harvard ManageMentor бол хоёр дахь нь Гүйцэтгэх дээд удирдлагын манлайллын холимог хөтөлбөр. Тухайлбал, Harvard ManageMentor хөтөлбөр нь Өөрийгөө удирдах, Бусдыг удирдах, Бизнес удирдах гэсэн үндсэн хэсгээс бүрдэх аж. 41 модультай энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар тухайн суралцагч Цагийн менежмент, Зорилгоо тодорхойлох, Өөрчлөлтийн менежмент, Бусдыг удирдах, Багийн менежмент, Төсөв боловсруулах, Бизнес төлөвлөгөө, Санхүүгийн үндэс, Инноваци, Бүтээлч байдал, Маркетинг, Гүйцэтгэл, Стратегийн гүйцэтгэл гэх мэт сэдвээр мэдлэг, ур чадвар эзэмших нь. Хичээл нь ирэх сарын 1-нээс эхлэх бөгөөд бүртгэл нь үргэлжилж байна. Harvard Manage Mentor хөтөлбөр 1500 ам.долларын төлбөртэй бөгөөд байгууллага, хамт олон тодорхой хөнгөлөлт эдлэх боломжтой аж. Компанийн гүйцэтгэх дээд удирдлагын манлайллын холимог хөтөлбөрийн хувьд хичээл нь гуравдугаар сарын 1-нээс эхлэх бол үүгээр Менежментийн 32 сэдвээс суралцагчид өөрийн бизнест тулгарч байгаа хамгийн чухал 16 сэдвийг сонгон суралцах юм байна.
Сайн байна уу?
Online хөтөлбөр нь 665$ гээд байна.
https://store.hbr.org/product/harvard-managementor-premium-collection/5678?sku=5678-HTM-ENG
Танайх энэ хөтөлбөрөөс юугаараа давуу талтай вэ?