BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Эргэн тойронд нь дугуй сумтай навчаар хийсэн ногоон ул мөр нь байгальд ээлтэй, тогтвортой бизнесийн арга барилыг бэлэгддэг. - Business.MN

Эко мөр буюу хоёр дэлхий хэрэгтэй болсон нь

Business.mn   Business.mn
2021-02-01
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Үйлдвэржилт эрчимжихээс өмнө биднйи эцэг дээдэс байгалийн нөөцийн өчүүхэн хэсгийг ашиглаж хойч үедээ хордож, сэвтээгүй гарагийг өвлүүлсээр иржээ. Аж үйлдвэрийн гурван хувьсгалын ачаар асар их хөгжил цэцэглэлт бий болж, урд хожид байгаагүйгээр бүтээн байгуулалт явагдахын хэрээр бас урд хожид байгаагүй их нөөц ашигласнаас дэлхийн био хүчин чадал алдагдаж цэнхэр гараг маань хүмүүний хэрэглээний хурдыг гүйцэхээ больж бидэнд одоогоор 1.6 дэлхий шаардлагатай байгааг Global Footprint Network-ийн сүүлийн тайлангаар зарласан. Энэ юу гэсэн үг вэ?

Бидний нэг жилд ашиглаж буй био нөөцийг дэлхий өмнөх шигээ нэг жилд биш, жил хагасын дараа нөхөн сэргээх болов. Дэлхийн хүн ам 1960-аад оны эцэс хүртэл экологийн боломжит нөөцөө тухайн жилд нь хэзээ ч дуусгаж байгаагүй бол, 1970-аад оны дундаас нөөц ашиглалт эрчимтэй, тогтмол өсч био нөөцөө жил дуусахаас өмнө шавхдаг болжээ. Тиймээс жилийн био нөөцөө барагдах өдрийг “дэлхий нөөцөө дууссан буюу экологийн өрийн өдөр” (Earth Overshoot Day/ecological debt day) болгон зарладаг болсон. Энэ өдөр 2000 онд 9-р сард тохиож, 2019 онд 7-р сарын 29 болж наашилсан бол харин 2020 онд цар тахлын нөлөөгөөр 8-р сарын 22 болж өнгөрсөн онтой харьцуулахад сараар цаашилсан нааштай хандлага гарав.

a27dee38b688ab1b5be21baaf7283529.png

Британийн эдийн засагч Эндрю Симсийн боловсруулсан энэ концепцоор экологийн өрийн өдрийг дэлхий болон улс тус бүрээр тодорхойлдог. 2020 онд хамгийн эхлээд Катар 2-р сард, Монгол 3-р сард, Киргиз 12-р сард тус тус нөөцөө дуусах  тооцоо гарсан ажээ. Монгол улс дэлхийн дунджаас их дээгүүр явна. Бид эдийн засгаа босгох гээд амьдрах орчноо цөлмөх зарчмаар амь зууж явна.

Дэлхийн нөөцөө шавхсан өдөртэй цуг “эко мөр” (ecological footprint) гэх ойлголтыг заавал мэдэх нь зүйтэй. “Эко мөр” гэдэг нь товчхондоо дэлхийн био хүчин чадлыг бодит ашиглалттай нь харьцуулахыг хэлж байна. Бидний экосистемд үлдээж буй өвийг хэмжих концепцийг 1994 онд Швейцарийн эрдэмтэн Маттиас Вакэрнагэл, Канадын профессор Виллиам Рийс нар боловсруулжээ.

294679d7bb792e377b170d03076c1f35.png

Хүний насаар бус геологийн болон астрономын хугацаагаар нөхөгддөг нөөцийг  шавхагддаг буюу нөхөн сэргээгдэхгүй гэж үздэг. Харин био хүчин чадал, биологийн бүтээмжийн тухайд бол байгалийн эх үүсвэрээсээ нөхөн төлжиж, сэргээгддэг нөөц дээр авч үзнэ. Сэргээгдэх нөөцийн ашиглалтын хурд нөхөн төлжих, сэргээгдэх хурдаас түрүүлж, нөөц барагдахдаа хүрвэл экосистемийн хямрал болдог. Дэлхийн далай, тэнгис, нуур, ой, хээр, цөл, уул, тал бүгд өөр өөр биологийн бүтээмжийн үзүүлэлттэй. Үүнд үндэслэн био хүчин чадлыг тодорхойлох бөгөөд “даяар га” (gha/дга ) нэгжээр хэмждэг.

Дэлхийн био хүчин чадлын хүртээмж өөрөөр хэлбэл 7 тэрбум гаруй хүн 1.63 дга мөр үлдээх аваас экологийн зохист харьцаа байх атал, бодит байдал дээр 2.53 дга болчихоод буй нь түгшүүр төрүүлж байна. Амьсгалах агаар, идэх уух, өмсөх зүүх, орон гэр, унаа тэрэг гээд үйлдэл бүр маань гагцхүү эко системийн нөөц – байгалийн хишигээс хамааралтай учир бид дураараа туучих боломжгүйгээ ухаарах цаг болжээ.

ad26a4b0bdcd664a2de9ee2fb6128d89.png

Хэрэв бид үүнийг ухаарахгүй бол 2030 он гэхэд бидэнд хоёр дэлхий шаардлагатай болно. Харин дэлхийн бүх хүн европчууд шиг амьдарвал гурав, хойд Америкчууд шиг амьдарвал тав, Монголчууд шиг амьдарвал дөрвөн дэлхий шаардлагатай болох учир хүн бүр амьдралын хэв маягаа, ААН бүр үйл ажиллагааныхаа арга барилд, төр бодлогоороо баялаг, нөөцтэй зохистой харьцаж өнөөдөр ч, маргааш ч сайн сайхан амьдрах хөрсөө арчлан хамгаалах нь бидний оршихуйн асуудал болоод байна.

Автор: “Түвд” агентурын захирал Т.Болдгэрэл

bookzone.mn
Тагууд: байгаль орчиндэлхийд

Санал болгох:

A group of elderly people stand on a beach, smiling and pointing toward a large, dramatic ocean wave—symbolizing the "Мөнгөн цунами: Хөдөлмөрийн зах зээлийн ээлжит сорилт." A lighthouse stands on the shore under a partly cloudy sky.
Мөнгөн цунами: Хөдөлмөрийн зах зээлийн шинэ сорилт
A person in dark clothing and a beanie zips through the city on an electric scooter. The blurred background and nearby car highlight the speed—цахилгаан скүүтер дэлхийн хотуудыг эзэлсээр байна.
Цахилгаан скүүтер дэлхийн хотуудыг эзэлсээр байна
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00