BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Барилга, байшин, мод, фитнессийн дүрс, хоолны сонголт бүхий байгальд ээлтэй амьдралын хэв маягийг харуулсан загварлаг дүрслэл нь бизнес эрхлэгчид өөрсдийн компаниа хөгжүүлэх боломжтой хөгжиж буй нийгэмлэгийг харуулж байна. - Business.MN

Био эдийн засаг буюу Монголын маркетинг

Business.mn   Business.mn
2021-02-11
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Био эдийн засаг гэхээр танд бас нэгэн орчуулгын харийн үг сонсогдох болов уу. Товчоор бол ургамал, амьтан, микрорганизмын био нөөцөд суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээний сүлжээ бүхэлдээ био эдийн засаг юм.

Уур амьсгал-байгаль орчны хамгааллын ач холбогдол бараг бүх хүнд хүрч тогтвортой хөгжлийн зарчим бидний алсын хараaг тодорхойлж буй манай эринд эрдсийн болон газрын тосны хараат 20-р зууны эдийн засгийн модель, бүтцэд хүчтэй өөрчлөлт явагдаж байна.

Хүний нийгмийн оршихуйн баталгаа гагцхүү байгаль /экологи/ харин бидний амьдрахуйн арга зам нь эдийн засгийн харилцаа. Иймээс экологиос хамаарахгүй экономи үгүйн учир био экономи буюу bioeconomy гэх нь зүйтэй. Энэ ухагдахууныг анх Николас Жоржэск-Роэгэн (1906–1994) хэмээх Румын гаралтай математикч 1971 онд “The Entropy Law and the Economic Process” бүтээлээрээ олонд хүргэжээ. Био эдийн засаг хөдөө аж ахуй, хүнс, хими, эм, цаас, мод, эрчим хүч, барилга, автомашины гээд бүх салбарт хэрхэн цоо шинэ материал, бүтээгдэхүүнийг өдөөж буйгаас дурдвал, түлшин хөдөлгүүрт автомашин үеэ өнгөрөөж устөрөгч шатахууны эх үүсвэр болж, автомашины бүхээг ган, төмрийг ч бас биомассын материалаар амжилттай орлуулж байхад модон нэхмэл эдлэл бий болж Финлянд, Швед, Австри зэрэг оронд аль хэдийн хэрэглээ болчихлоо.

Сүүлийн жилүүдэд дэлхийн 40 гаруй улс био эдийн засгийн үндэсний стратегиа боловсруулж төрийн бодлогодоо тусгасны дотор ХБНГУ, Скандинавын орнууд олон улсад өрсөлдөх эдийн засгийн тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлсон байна.

f17cbbd9a822359ebc53e1ca776e78ed.png

Эргэлтийн эдийн засаг

Био эдийн засаг нь эргэлтийн эдийн засагтай (circular economy) салшгүй уялдаатай. Эргэлтийн эдийн засаг аливаа түүхий эд, бүтээгдэхүүний ашиглалтыг хаалттай мөчлөгт оруулж тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж аль болох урт хугацаанд ашиглаад хэрэгцээгүй болмогц түүнийг дахин нөөц болгох замаар үнэ цэнийг бүрэн ашиглах зорилготой. Ингэснээр хог хаягдлыг багасгах, нөөцийг хамгаалах замаар экологийн тогтвортой байдлыг баталгаажуулах нөгөөтэйгүүр хаягдал буюу хоёрдогч түүхий эдэд суурилсан, инноваци шингэсэн ажлын байрыг бэхжүүлсэн үйлдвэрлэл, үйлчилгээ нь эдийн засгийн бүхэл бүтэн салбар болон хөгжинө. Шинэ зуунд бий болж буй хот суурингийн хог, хаягдлын нөөцөд тулгуурласан хот уурхай (urban mining) бол эдийн засгийн энэ хэлбэрийн тод жишээ. Тиймээс манайд нийгмийн хог шаар мэт харагдах болсон хогийн цэгийн хүмүүсээ орон нутаг бүр зөв зохицуулалтад оруулвал ажлын байр бий болгоод, байгаль орчны асуудлаа ч шийдээд явах боломж бий. Нар, салхины эрчим хүч манайд хүчтэй хөгжиж буй нь таатай үзүүлэлт ч сэргээгдэх нөөцийн олон боломжуудын ердөө л хоёр нь шүү дээ.

Шугаман эдийн засаг 

Эргэлтийн эдийн засгийн эсрэг ойлголт нь өнөөгийн бидний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж буй хэвшсэн арга барил “түүхий эд – бүтээгдэхүүн – ашиглалт – хог хаягдал” гэсэн дараалал бүхий эдийн засгийн шугаман хэлбэр (linеar economy) юм. Асар их хэмжээний нөхөн сэргээгдэх био нөөц, массыг бид хог гэж харж хэдэн арван жилээр хогийн цэгт орхиж эсвэл шатаан устгаж байгаа.

Бидний зорьж тэмүүлж буй хүмүүнлэг зах зээлийн эдийн засаг маань шугаман хэлбэрээс эргэлтийн хэлбэрт шилжиж биотехнологид тулгуурлан хөгжих нь эргэлт буцалтгүй болж байна. Био эдийн засаг мэдлэгт суурилсан, шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаатай уялдан хөгжинө.

7efe3150f1ef1d2fd4873cffe69b43eb.jpg

Манай улсын хувьд одоогоор ямар ч төрийн зорилго, стратегийн баримт бичигт  эргэлтийн болон био эдийн засгийн ойлголт, ухагдахуун тусгагдаагүй. Мал аж ахуйн асар их нөөцөө яаж олон улсад өрсөлдөх чадвар бүхий бараа бүтээгдэхүүн болгож гаргах талаар олон төсөл хөтөлбөр хэрэгжиж буйн нэг нь үндэсний экспортын хөтөлбөр. Манай улс мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлээ нэг яаманд төвлөрүүлж ЖДҮ бодлоготойгоо уялдуулсныг би ихэд сайшаадаг. Гэхдээ энэ салбарт хийгдэж буй шинжлэх ухаан, технологийн төслүүдийг харвал технологийн инноваци хамгийн их нэвтрэх шаардлагатай үйлдвэрлэлийн шатанд дэндүү чамлалттай харагдаж байна. Улс төрчдийн тунхаглаад буй ажлын байр бий болгох амлалт ААН-үүдээ хэрхэн дэмжих, тэнд технологийн дэвшил гарч урагшлахаас л хамаарна.

ХХААХҮЯ бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил зарлуулах сайхан саналыг дэвшүүлжээ. Мал аж ахуйн асар их боломж, давуу талаа мэдлэг, технологийн инновацитай уялдуулан БИО ЭДИЙН ЗАСГИЙН стратегиар хөгжүүлэх нь олон улсад өрсөлдөх хийгээд Монгол улсын маркетингийн арга зам байх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж, био эдийн засгийн үндэсний зөвлөлтэй болж мал аж ахуй, газар тариалан, ой мод гээд түүхий эдийн бүхий л салбар мөн үйлдвэрлэгчид, шинжлэх ухаан, судалгааны байгууллагууд, технологийн инновациудыг үндэсний болон олон улсын түвшинд уялдуулан хөгжүүлэх нь бидний амжилтын нэгэн гарц буй за.

Автор: “Түвд” агентурын захирал Т.Болдгэрэл

bookzone.mn
Тагууд: маркетингмонголэдийн засаг

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00