BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Монгол бичгээр, буланд компанийн логотой, ургамлаар хүрээлэгдсэн ширээний ард зөөврийн компьютер дээрээ ажиллаж буй энтрепренер. - Business.MN

Ковидын дараах амьдрал: ШИНЭ ЭГЭЛ

Business.mn   Business.mn
2021-02-18
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Ковидын төгсгөл ойртсон гэж бүгд итгэхийг хүсэж буй ч вирус биднийг элдвээр гайхашруулахын сацуу аливаад бэлтгэлтэй байж, шинэ эгэлд хүссэн ч, эс хүссэн ч асар хурдтай дасан зохицоход сургаж байна. Хэцүү нэрт вирусээр халдварласан эсэхээс үл хамааран хүн нэг бүрийн амьдрал өөрчлөгдсөөр. Тэгвэл эдгээр өөрчлөлт цаашид хэм хэмжээ болж үлдэх үү, хэрвээ тийм бол бид хэрхэн бэлтгэх вэ? Шинэ эгэлд дасан зохицох нь бидэнд ямар өгөөжтэй вэ, сөрөг нөлөө нь юу вэ?

Энэ мэт хөврөх асуултуудын шийдлүүд, санал бодлууд уг талбар дээр өрнөх бөгөөд дараах гурван чиглэлээр хариултыг эрэх нь зүйтэй гэж бид үзэж байна. Дэлхий нийтийг нөмөрсөн үе үеийн цар тахал үргэлж өөрчлөлт дагуулж ирсэнчлэн хүн төрөлхтний амьдралын дараагийн шинэ хэв маяг юу байх вэ гэдгийг хамтдаа тунгаацгаая. 

Ковидын дараах ЗОЧНЫ ӨРӨӨ 

Хорио цээрийн дэглэмээс шалтгаалан бидний амьдралын ихэнх цаг мөчүүд гэр дотор өрнөдөг болсон. Гэрээсээ ажиллаж, унтлагын хувцастайгаа хүмүүстэй “уулзаж”, буйдангаасаа виртуал аялалд гарах нь өдгөө жирийн үзэгдэлд тооцогдоно. Гэхдээ та Жефф Безос (эсвэл мандаж яваа ямар нэгэн дижитал компанийн хувьцаа эзэмшигч) биш л бол хөл хорио айдас түгшүүр, эргэлзээ, зовнил нэмсэн нь гарцаагүй. 

Одоогийн байдлаар, дэлхий даяар нийт 99 сая гаруй хүн уг вирусээр өвчилж, 55 сая орчим хүн эдгээд буй бол хоёр сая гаруй хүн нас барсан харамсалтай тоо бий. Монголд 2000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаагаас 1500 орчим хүн эдгэрч, дөрвөн хүн амиа алдсан. Энэ бүх үйл явц хэзээ эцэслэх нь тодорхойгүй ч ганц тодорхой зүйл гэвэл хэн ч, хаана ч, хэзээ ч халдвар авах эрсдэлтэй байна. Энэ бол хүмүүсийг зовнилд оруулж буй аюулын эхний харанга.

Өөртөө, дотны хүмүүстээ санаа зовохоос эхлээд үргэлж санхүүгээ удирдан зохицуулах, гэр бүлийн гишүүдээ шинээр танин мэдэх, хүүхдүүдтэйгээ учир зүйгээ олох, хором мөч бүр хамт байхын давуу болон төвөгтэй талууд, ажил амьдралын зааг алдагдах гэхчлэн зочны өрөөн дэх бэрхшээлүүд хөвөрнө. Үүнээс улбаалан сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, бие махбодь хийгээд оюун санааныхаа аль алиныг тордох нь хэчнээн чухал болохыг хөл хорионы өдрүүд бидэнд харуулж буй. 

Нөгөө талаас, олон хүн бөөгнөрсөн газраас зайлсхийх, хувийн ариун цэврийг дээд зэргээр сахих нь гагц цэвэрч нямбай хүний зан бус, харин нийтийн хэм хэмжээ болон тогтох хандлагатай байна. Хүмүүсийн хувийн харилцааны хүрээнд, улс орнуудад цар тахлын үед гаргаж буй чухал зөвлөмжүүдийн нэг болох “3С-ээс сэрэмжлэх дүрэм” буюу бөөгнөрөл, хэт ойртолт, хавчиг давчуу орон зайгаас зайлсхийх хэрэгтэй болох нь. Ийнхүү шинэ эгэлд дасан зохицсоноор илүү ухамсартай, үнэ цэнтэй, утга учиртай харилцаа л тэсэж үлдэж мэдэх юм. 

Ковидын дараах АЖЛЫН ӨРӨӨ

Тахлын дараах ертөнц яг ямар харагдахыг хэн ч мэдэхгүй боловч дэлхий даяар албан газрууд хэр зэрэг өөрчлөгдөхийг таамаглах хэцүү биш болжээ. Манай гарагийн үзэл санааны түүчээлэгчдийн нэг Билл Гейтс Ковидын дараа ажил хэргийн аялал 50 хувиар нэгмөсөн буурах бол албан тасалгаанд биечлэн ирж ажиллах шаардлага 30 хувиар багасна гэж тооцжээ. Хурал цуглаан, уулзалтуудын дийлэнх нь ердөө и-мэйл, эсвэл цахим байх боломжтой нь нотлогдсон. Харин цахим орчинд уулзалтын үр өгөөжтэй, хүртээмжтэй чанарыг хангаж, оролцогчдыг идэвхтэй байлгах нь шинэ эгэлийн сорилт болон тулгарч буй. 

Цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан хүмүүсийн 40 хувь нь хөл хорионы үед ажил эрхлэхээ больсон бол хувиараа бизнес эрхэлдэг өрхийн 85 хувь нь хатуу хөл хорионы үеэр бизнесээ эрхлэх боломжгүй болжээ.

Үүнийг дагаад нэгэн цагт хийсвэр сэтгэгдэл төрүүлдэг байсан цахим сургалтууд эрчээ авч, мэргэжлийн түвшинд хөгжиж эхлээд буй нь нөхцөл байдлаас шалтгаалсан томоохон шилжилт болжээ. Цаашилбал, цахим шилжилтийг дагаж хотууд дахь төвлөрөл саарах боломж үүсэх нөхцөл бүрдээд буй. Гэвч бидний хувьд дэд бүтцээс шалтгаалан эрүүл агаарт, илүү том орон зайд амьдрах ирээдүй тийш чиглэх зам хол байж мэднэ. Гэрээсээ ажиллах нь монголчуудын ажил хэргийн хүрээн дэх хамгийн том өөрчлөлт мөн боловч харамсалтай нь орлогын ялгааг улам тэлэх эрсдэлтэй нь харамсалтай. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан “Коронавирусийн нөлөөллийг тогтоох өрхийн судалгаа”-нд цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан хүмүүсийн 40 хувь нь хөл хорионы үед ажил эрхлэхээ зогсоосон бол хувиараа бизнес эрхэлдэг гэж хариулсан өрхийн 85 хувь нь хатуу хөл хорионы үеэр бизнесээ эрхлэх боломжгүй болжээ. Энэ мэтчилэн үйлчилгээний салбарт ажилладаг, өдөр тутмын орлогоор амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийн хувьд шинэ боломжийг нээх, ажлын байраар хангах нь цар тахлын дараах улс орнуудын хувьд томоохон сорилт болох нь гарцаагүй. 

Ковидын дараах МӨНГӨНИЙ ӨРӨӨ

Ковид-19 дижитал банкны шилжилтэд сайн нөлөө үзүүлсэн тухай яриа дэлхий даяар ид өрнөж байна. Амьдралдаа их, банканд бага цаг зарцуулж, онлайн банк гэрээсээ ордог болохыг уриалсаар ирсэн бол өдгөө энэ нь нэгэнт өдөр тутмын хэвшил болж эхэлжээ. Жишээлбэл, Монгол Улсын нийт айл өрхийн 70 гаруй хувьд үйлчилгээ үзүүлдэг ХААН Банкаар дамжиж буй нийт гүйлгээний 98 хувь нь цахим сувгаар хийгдэж байна. Энэ цахим шилжилт нь сүүлийн 5-6 жилд банкны зүгээс цахим бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч тодорхой ажлууд, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд бий болсон өөрчлөлт бөгөөд онцгой нөхцөл байдал хурдасгуур болж буй. 

Хөл хорио, онцгой дэглэмээс шалтгаалан биет сувгийн хэрэглээ, бэлэн мөнгө ашиглах сонирхол буурч байгаа ч тахлын дараа ч хүмүүс банкны салбараар үйлчлүүлсэн хэвээр байх нь ойлгомжтой. Амьдралын мөнгө санхүүтэй холбоотой чухал мөчүүд, томоохон шийдвэр гаргахад банканд өөрийн биеэр ирэх нь баттай, итгэлтэй мэдрэмжийг үүсгэдэг. Тэгэхээр ойрын ирээдүйн хандлага банкны салбар гүйлгээ хийн суух теллерүүдээс илүүтэй харилцагчдын санхүүгийн түнш болсон зөвлөхүүдээс бүрдэх мөнгөний өрөө болж хувирах магадтай.

Гэнэтийн нөхцөл дэх санхүүгийн хэрэгцээ шаардлага, хувийн санхүүгээ зохицуулах ухаанд ч банкууд найдвартай зөвлөх болж, энэ хүрээнд харилцагчдаа халамжлах нь эн тэргүүнд тавигдана. 24/7 нээлттэй байх банкны үйлчилгээ, шинээр нэвтэрсээр буй цахим үйлчилгээнүүдийн үр дүнд мөнгөний өрөө урьдынх шигээ байхгүй нь мэдээж. Гагц банкаар хязгаарлагдахгүй, бүх зүйл урьдынхаараа байхгүй. Харин тасралтгүй өөрчлөгдөн хувьсаж буй цаг хугацааны урсгалд бид үргэлж харилцагчидтайгаа хамт байж, хамт дасан зохицож, хамтдаа эерэг үр өөрчлөлтийг бүтээхээр эрмэлзэж буй нь өөрчлөгдөшгүй билээ. 

ХААН Банк #ШинэЭгэлд хамтдаа. 

 

bookzone.mn
Тагууд: ирээдүйцар тахал

Санал болгох:

Нүдний шил, саарал костюм өмссөн хүн том цонхтой, гэрэлтүүлэг сайтай тасалгааны орчинд өөртөө итгэлтэй зогсож байгаа нь үйлчилгээний бизнесийн мэргэжлийн ур чадварыг илтгэнэ. Арын дэвсгэр нь зөөлөн бүдгэрч, ойр дотно уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN
Б.Жавхлан: Зочлох салбар бол “үйлчилгээний” бизнес гэхээс илүү “систем”-ийн бизнес
Хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд нэгэн эмэгтэй камер руу инээмсэглэн зогсож байна. Тэрээр цагаан, богино ханцуйтай цамц өмсөж, зүүн бугуйндаа цаг зүүсэн байна. Арын дэвсгэр нь бага зэрэг бүдгэрч, алхаж буй хүмүүс болон янз бүрийн дэлгүүрийн лангуунуудыг харуулсан - магадгүй тэр дараагийн томоохон бизнес уулзалтаа хийх гэж байгаа энтрепренер байж магадгүй юм. - Business.MN
Япончууд маскаа тайлснаар инээмсэглэлийн көүч багш нар завгүй болжээ
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00