Зочин: Одо экосистемс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Машаа
Бүхий л салбарт дижитал шилжилт өрнөж, юмсын зүй тогтол, үйл ажиллагааны зарчим өөрчлөгдөж буй энэ цагт хувьсал шинэчлэлээс хоцрогсод өрсөлдөөнд ялагдана гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Дижитал шилжилтийн гол онцлог нь компанийн хамрах цар хүрээнээс үл хамааран бүгдэд өргөжин тэлж, өсөх боломжийг олгодог явдал юм.
Монголын худалдааны салбарын өрнөж буй дижитал шилжилт, үүнд шаардлагатай экосистемийн тухай энэхүү подкастаар дараах асуудлыг хөндлөө:
- Худалдааны салбарт дижитал шилжилт хийснээр бий болох давуу тал
- Дижитал шилжилтэд шаардлагатай экосистем хэр хөгжсөн байна вэ?
- ОДО ордер систем борлуулалтын зардлыг хэрхэн бууруулж байна вэ?
- Энэ ажлыг анх санаачилж байхад тулгарч байсан бэрхшээл, одоо нүүр тулж буй сорилтууд
- Худалдааны салбарынхан тус саначлагыг хэрхэн хүлээн авч байна вэ?
- Хөдөө орон нутагт нэвтэрсэн байдал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редакторBusiness.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг.
Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсоход:
– Apple podcasts аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
– Youtube-ээс business.mn гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY
– M plus аппликэйшнээс Business.MN гэж хайна эсвэл
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.