BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр хавтас, түлхүүр бүхий ширээн дээр гарын үсэг зурж буй энтрепренерийн дэргэд загвар байшин. - Business.MN

Үл хөдлөхийн зах зээл дэх хүлээлт

Г.Орхон   Г.Орхон
2021-03-15
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Цар тахлын нөлөөгөөр дэлхий дахинд хүмүүсийн тансаг хэрэглээ хумигдаж буйг Gartner тэргүүтэй олон улсын судалгааны байгууллагууд дүгнэж буй. Харин 2020 онд тансаг зэрэглэлийн орон сууц болон хаусын борлуулалт өндөр байжээ. Энэ нь хилийн чанадаас иргэд эх орондоо эргэж ирсэнтэй холбоотой төдийгүй энэ төрлийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалтад цар тахлын эрсдэлээс сэргийлэх иргэдийн үзэл голлон нөлөөлжээ. Худалдан авагчдын дийлэнх нь нийтийн эзэмшлийн талбайг хэрэглэх хийгээд цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарал хандуулсан байна. Салбарынхны таамаглаж буйгаар дэлхийн зах зээл дээрх хувийн тансаг зэрэглэлийн барилгын борлуулалт 2021 оныг дуустал өндөр хэвээр байх нь.

Харин хил хааснаар дотоод дахь барилгын материалын үнэ өнгөрсөн оны сүүлээр өсөх хандлагатай байв. Цаашид нөхцөл байдал хэвийн үргэлжилбэл энэ нь барилгын өртөгт нөлөөлж 1м2-н үнэлгээ өсөх магадлалтайг салбарынхан анхааруулж байна.

Сүүлийн 5 жилийн Улсын бүртгэлийн газрын тоо баримтаас харахад үл хөдлөхийн салбарт сардаа 350-500 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийгддэг. Энэ том салбар цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн оны төгсгөлд 20 хувийн борлуулалтын уналттай байв. Харин энэ онд иргэдийн дундаж цалин, орлого буурах төлөвтэй буй тул Засгийн газар болон холбогдох банкуудаас зээлийн санхүүжилт хангалттай сайн байвал уг салбарт байдал хэвийн үргэлжилнэ гэж буй.

Нийт орон сууцны хэрэгцээ шаардлагатай байгаа хүмүүсийн 42 хувь нь түрээсийн орон сууцанд хамрагдахаар байна гэх тооцоог салбарын яамнаас гаргажээ.

Улсын хэмжээнд 2020 онд 166 мянган айлын орон сууц ашиглалтад орсон. Хэдийгээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад орж буй орон сууцны тоо буурах хандлагатай байгаа ч эрэлт хэвээр байна. Учир нь улсын хэмжээнд нийт хүн амын дөнгөж 31.2 хувь, нийслэлд 40 хувь нь орон сууцанд амьдарч байна. “Тэнхлэг зууч” компанийн судалгаагаар орон сууцанд хамрагдах иргэдийн 71 хувь нь ипотекийн зээл, 62 хувь нь газраа чөлөөлөх байдлаар орон сууцтай болох боломжтой. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг илтгэж буй бөгөөд судалгаанд оролцогчдын 52.3 хувь нь урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхэд асуудалтай, 30 гаруй хувь нь өрхийн сарын орлого нь эргэн төлөлтөд хүрэхгүй байна гэжээ.

Барилга хот байгуулалтын яамны мэдээлснээр жилд 10 мянган айлын орон сууц ипотекийн зээлээр борлуулагдаж буй. Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар 100 мянга гаруй зээлдэгч буйгаас 2.5 сая төгрөг хүртэлх өрхийн орлоготой иргэд дийлэнх хувийг эзэлж байна.

Энэ мэт эдийн засгийн боломж, хэрэглэгчдийн зан төлөвөөс үүдэн үл хөдлөхийн зах зээл дээр түрээсийн эрэлт хөдөлгөөн ихсэх хандлагатай байна. Нийт орон сууцны хэрэгцээ шаардлагатай байгаа хүмүүсийн 42 хувь нь түрээсийн орон сууцанд хамрагдахаар байна гэх тооцоог салбарын яамнаас гаргажээ. Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төрийн өмчийн газар дээр 18700 гаруй айлын түрээсийн орон сууцны санг бий болгох санхүүжилтийг олон улсын байгууллагуудаас бүрдүүлээд байгаа аж. Цаашид төрийн өмчийн газар дээр 36600 гаруй айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх боломжтой гэдгээ ч мэдэгдсэн. 

Засгийн газраас 10 мянган айлын амины орон сууцны төсөл хэрэгжүүлнэ. 

Засгийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үүний 100 мянга нь нийслэл хот орчим, үлдсэн нь хөдөө орон нутагт хэрэгжих бөгөөд дараах зургаан чиглэлийн хүрээнд орон сууцжуулна.

  1.  Түрээсийн болон түрээслээд өмчлөх зориулалттай орон сууцны төсөл /18488 айл/
  2. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл /45000 айл/
  3. Ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг буулган дахин барилгажуулах төсөл /3000 айл/
  4. Амины орон сууцны төсөл /10000 айл/
  5. Дагуул хотуудад орон сууц барих төсөл /16512 айл/
  6. Иргэн, хуулийн этгээдийн газар дээр хэрэгжүүлэх хувийн хэвшлийн орон сууцны төсөл /57000 айл/

“Re/Max”, “MICG” зэрэг байгууллагынхны дүгнэж буйгаар эрэлт, худалдан авалтыг дэмжсэн Засгийн газрын бодлогын хүрээнд энэ онд нийлүүлэлт өндөр байх нь. Ингэснээр иргэдэд өрсөлдөхүйц үнийн саналууд гарч ирэх талтай.

 

bookzone
Тагууд: зах зээлүл хөдлөх

Санал болгох:

Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл: 2024-2025 жилийн тайлан
“Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл” 2024-2025 жилийн тайлан бэлэн боллоо
A woman with dark hair and glasses, dressed in a dark blazer, stands confidently in a hallway lined with wooden doors. Her arms are crossed as she gazes at the camera, exuding an aura of authority often found in the world of үл хөдлөх.
Д.Даваамаа: Ямар ч ажлыг сэтгэлээ зориулж хийх хэрэгтэй
Г.Орхон

Г.Орхон

Business.mn. Сэтгүүлч. Хөнгөн үйлдвэрийн сэдвээр өгүүлэл, нийтлэл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөрөг нийтлэлээр мэргэшсэн.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00