BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Харандаа, кофены аяга, курсор сум зэрэг дизайны элементүүдээр хүрээлэгдсэн энтрепренерийн хийсвэр дүрслэл. - Business.MN

Та бол өөрийн дадал зуршлын цуглуулга, тиймээс…

Badral Misheel   Б.Мишээл
2021-03-17
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Компаниа байгуулж, бизнес эрхэлж эхлэх үеэс танд ирэх ачаалал бөгөөд таны үүрэх эрсдэл даруй тав дахин нэмэгддэг. Хариуд нь ирэх шагнал бол та өөрийн цагандаа эзэн нь болж амьдрах боломж. Та өөрийн бизнесээ эхлүүлсэн бол амьдралын хэв маягаа ч өөрчлөх хэрэгтэй. Учир нь өнөөдрийн та бол өмнөх бодол, дадал зуршил, хүслийнхээ үр дүн. Иймд шинэ хүсэл зорилгоо тав тухын бүсээсээ хайх нь утгагүй.

Хүн өөрийгөө олдоггүй, харин бүтээдэг гэдэг. Тэгвэл өөрийн хүсэл зорилгодоо тааруулж өөрийгөө хэрхэн бүтээх вэ? Энэ асуултад хариулах гурван зөвлөгөөг хүргэж байна.

Дадал зуршил 

Та бол таны дадал зуршлын цуглуулга. Тиймээс өөрт хэрэгтэй дадал зуршлаа олж, өөртөө шингээж авахын зэрэгцээ муу зуршлуудаа хаях хэрэгтэй. Үүний тулд эхлээд олж авах ёстой дадал зуршлуудаа, дараа нь татгалзах ёстойгоо бичих нь зөв. Байгууллагатай зүйрлэвэл тооллого хийнэ гэсэн үг. 

Ямар нэг шинэ дадал зуршлыг суулгахад танд өөрөөс тань өөр хэн ч саад болохгүй. Тиймээс өөртэйгөө тэмцэж, дотоод эсэргүүцлээ давах хэрэгтэй. Ингэхийн тулд өөрийгөө хуурах хэрэгтэй. Жишээ нь, өглөө бүр хоёр км гүйх гэдэг зорилго тавихын оронд өглөө бүр хувцасаа өмсөөд гарна л гэдэг зорилго тавь. Учир нь нэгэнт өглөө орноосоо босоод, хувцасаа өмсөөд гадаа гарсан хүн гүйж л таарна. Маш багаас эхлэх мөн хамгийн гол нь тууштай байх нь шинэ дадал зуршлыг бий болгох арга юм.

Цагаа зохицуулахуй 

Та юу ч хүссэн биелэх боломжтой. Гагцхүү хүслийнхээ хариуд төлбөрөө л төлөх хэрэгтэй. Тэр нь цаг. Хэнд ч өгч, хэнээс ч авах боломжгүй, өсгөж, үржүүлж болдоггүй ганц зүйл. Ихэнх хүн зорилгоо бичдэг боловч түүндээ хүрэх төлбөрөө хэрхэн хийхээ бичдэггүй. Яаж төлөхөө буюу цагаа хэрхэн зарцуулахаа бичиж байж амжилтад хүрнэ. Зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр нэг эсвэл таван цагаар төлөх юм уу гэдэгээ шийднэ гэсэн үг. Эхэндээ цаг гаргахад хэцүү байвал 30 минутаас эхлээрэй. Огт багадахгүй.

Өөртөө илүү цаг гаргахын тулд өглөө эрт босох хэрэгтэй. Харин эрт босохын тулд өглөө сэрэхээ бус орой унтахаа төлөвлөх нь зөв. Үүнтэй адилаар ажил бус цагтаа менежмент хийх хэрэгтэй. Өглөө босоод нэг цагийг зөвхөн өөртөө, хоёр цагийг компанидаа гэх мэтээр яг хийх зүйлдээ зориулж цагаа блоклох нь илүү үр дүнтэй байдаг. 

Цагаа зөв ашиглахад анхаарах өөр нэг чухал зүйл бол нэг дор нэг ажил дээр л төвлөрөх. Multitasking буюу нэг зэрэг олон ажил хийх бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Учир нь context switching буюу нэг ажлаас нөгөөд төвлөрөхөд хүн маш их цаг алдаж улмаар бүтээмж буурдаг байна. 

Бодлоо залахуй 

Ертөнцийн бүх зүйл одоо цагт оршдог. Өнгөрсөн, ирээдүй бол бодитоор бус зөвхөн бодолд тань л оршдог. Хүн амьдралынхаа 80 хувийг өнгөрсөн эсвэл ирээдүйн тухай бодсоор өнгөрөөдөг. Үлдсэн 20 хувьд нь л яг одоодоо амьдардаг. Харин та одоо цагтаа байж чадаж байна уу гээд нэг бодоод үзээрэй. 

Хүнийг хамгийн ихээр ядраадаг зүйл бол бодол юм. Гэтэл амьдралынхаа ихэнх цагийг өнгөрч баларсан эсвэл огт байхгүй зүйлд зарцуулаад байвал яах вэ? Мэдээж бүгдийг шууд өөрчилж болохгүй ч эхний ээлжинд ядаж бодол тань буруу чигт яваад байгааг анзаарч сурах хэрэгтэй. Бодлоо цэгцэлж, хянаж сурах хамгийн тохиромжтой арга бол бясалгал. Бясалгалын маш олон төрөл, арга техникууд байдаг тул та өөрт тохирохыг туршаад үзээрэй. 

Хүслээ зорилгодоо тааруулж өөрийгөө бүтээхэд тус болох эдгээр арга болон хүслээ хэрхэн тодорхойлж, залах тухай энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Хархорум Дижитал Академийг үүсгэн байгуулагч Д.Энхбат танилцууллаа. “Смарт амьдрал буюу өөрийгөө бүтээх зам” сэдвийн хүрээнд явагдсан энэхүү хичээлийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү. 

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Цахим мэдлэг ТББ-ын үүсгэн байгуулагч Я.Цэцэг-Өлзий оролцож “Цахим сургалтын чанарын хяналт” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars

bookzone
Тагууд: менежментхувь хүний хөгжил

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00