BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Улаан соронз барьсан гар нь гурван цайвар өнгийн хүний дүрсийг татсан нь авъяаслаг мэргэжилтнүүдийг зурах компанийг харуулж байна. - Business.MN

Хэрхэн танил бүтээгдэхүүнд шинэ хэрэглэгч олох вэ?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-03-18
  Маркетинг
0
Share on FacebookShare on Twitter

Компаниас ирсэн асуулт:

Манай компани хэрэглэгчдийн хайртай домог болсон бүтээгдэхүүнийг  үйлдвэрлэдэг. Гэхдээ хэрэглэгчдээ гайхшруулж, мөн шинэ хэрэглэгчдийг татахын тулд бид бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчлах ёстой вэ?

Бизнес эрхлэгчид маркетингийн талаар Арнольд Шварценегерээс их зүйл сурах боломжтой. Арнольд бол бодибилдерээс жүжигчин, жүжигчнээс мужийн захирагч арав орчим жил хийсэн хүн юм. Би түүнтэй хамт ажиллаж байсан удаатай ба тэрээр 72 настай хэрнээ намайг гайхшруулсан хэвээр л байдаг. Тухайлбал, gym-д байгаа булчинлаг эрсийг хялбархан байлдан дагуулчихна. TikTok-доо ганц бичлэг байршуулаад л 20 сая залуусыг инээлгэчихнэ.

Түүний амьдрал хэрхэн залуучуудын сонирхлыг татаж, хөгшдийн сэтгэлд нийцэхийг заасан хичээл мэт. Чухамдаа бизнес эрхлэгч нь хэзээ, шинэлэг мөн хуучинсаг арга барилаар ажиллах вэ гэдгээ мэдэх нь зүйтэй.

Бид шинэлэг зүйлс л хэрэглэгчдийн анхаарал, сонирхлыг татаж эцэстээ борлуулалтыг нэмэгдүүлнэ гэдэгт хэт итгэдэг. Гэхдээ энэ нь туйлын үнэн биш. Стэнфордын их сургуулийн судлаач Роберт Сапольски нь хүн ямар нэг зүйлд яагаад дуртай эсвэл дургүй болдог талаар нарийвчилсан судалгаа хийсэн байна. Тэрээр нийтлэг нэгэн дүр зураг илрүүлжээ. 20 орчим настай байхдаа бид шинэлэг зүйлсийг сонирхож нас ахих тусам хуучинсаг, танил зүйлсийг илүү хүсдэг гэнэ. Хэрвээ сайтар бодоод үзвэл залуу насанд биднийг шинэ зүйл л догдлуулдаг байсан бол нас ахих тусам дасаж хэвшсэн зүйлс л тухтай санагдаж эхэлдэг.

Хэрвээ сайтар бодоод үзвэл залуу насанд биднийг шинэ зүйл л догдлуулдаг байсан бол нас ахих тусам дасаж хэвшсэн зүйлс л тухтай санагдаж эхэлдэг.

Ердөө л үүнийг мэдэх нь бизнесээ амжилтад хүргэхэд мэдээж хангалтгүй. Харин хэрэглэгчдээ ойлгох явдал нь амжилтад хүргэх алтан түлхүүр юм. Зах зээл дээр хэр удаан байсан бэ бус хэрэглэгчдийн сэтгэлд хүрч чадаж байна уу гэдэг чухал. Mekanism-ын гүйцэтгэх захирал Жейсон Харрис нь the Soulful Art of Persuasion гэх номдоо “Түүх нь бусдад үнэнийг мэдрүүлж мөн харуулж чаддаг гайхамшигтай зүйл” хэмээн бичсэн байв.

Иймд, компанийнхаа амжилтыг хадгалж үлдэхийн тулд бусдад өөрийн түүхийг хэрхэн хүргэх вэ гэдэг дээр анхаараарай. Үнэ цэнтэй байхын тулд үргэлж шинэлэг байх албагүй. Өөрийн үнэ цэнийг бусдад мэдрүүл.

Дараах асуултын хариултыг тунгааж нэг үзээрэй.

  • Юуны тулд компани маань байгуулагдсан бэ?
  • Хэн манай компанийн түүхийг мэддэг вэ?
  • Компанийн түүх нь одоогийн хэрэглэгчдэд хэрхэн хүрч байгаа вэ?
  • Шинэ хэрэглэгчдэд хэрхэн түүхээ хүргэх вэ?
  • Ямар арга замаар түүхээ хүргэвэл тохиромжтой вэ?

Дээрх асуултуудад хариулахын тулд танд судалгаа хийх шаардлага гарч магадгүй юм. Тухайлбал, та хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг асуух замаар мэдээлэл цуглуулж болно. Гэхдээ цаг заваа гаргаж танд тус болсонд нь талархаж багахан хэмжээний шагнал өгөхөө бүү мартаарай. Түүнчлэн олон нийтээс мэдээлэл цуглуулах гэсэн арга ч бий.

Тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулчихаад хэрхэн хаана түүхээ хүргэх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Хэрэв одоогийн хэрэглэгчтэйгээ мэйл гэх зэргээр шууд харилцах боломжтой бол тэднийг өөрийн чинь түүхийг бусадтай хуваалцахыг уриалж болно.

Шинэ хэрэглэгчдэд хүрэхийн өмнө доорх асуултыг нэг эргэж харна уу. Тэд хаанаас мэдээлэл авч байна вэ? Хэрхэн тэдэнд нөлөөлж болох вэ? Зорилтот бүлгийнхээ нас болон сонирхолд нь тааруулан төлбөртэй зар, influencer, подкаст, бүр эсвэл телевизийн зарын алийг нь ашиглах вэ гэдгээ шийдээрэй.

Нэг зүйлийг үргэлж санаж яваарай. Хэрэв танд олонд танил болсон бүтээгдэхүүн байгаа бол энэ чинь таны давуу тал. Бусдыг дуурайж шинэ хээнцэр компани байх гэж бүү оролд. Өгсөн амлалтандаа хүрч хэрэглэгчдэд үйлчлэхэд хэзээд бэлэн бай. Учир нь зөвхөн хэрэглэгчдийн итгэл л таны бизнесийг амжилтад хүргэнэ.

Адам Борнштейн

Эх сурвалж: Entrepreneur.com

 

bookzone
Тагууд: борлуулалтбүтээгдэхүүнмаркетингхэрэглэгч

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00