Зочин: АНУ-ын Гранд Серкл Корпорацийн Бизнесийн үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч О.Мөнхзаяа
Байгууллага бүр өөр өөрийн соёлтой бөгөөд огт соёлгүй газар гэж үгүй. Гагцхүү тухайн байгууллагын соёл хэр сайн бэ гэдэг л чухал. Бат бөх, сайн соёлыг бүрэлдүүлж чадсан байгууллагад аливаа шинэчлэлийг нэвтрүүлэхэд саад бэрхшээл учирдаггүй, ажилтнууд нь ажилдаа дуртай, удирдлагууд нь тэднийг сонсдог, ярилцдаг гээд олон давуу талтай. Харин соёл сул байгууллагуудад хүн тогтдоггүй, удирдлага ажилтны хооронд ойлголцол сул гэх зэргээр хөгжлийг хойш татах түмэн нөхцөл бүрэлдсэн байдаг.
Байгууллагын соёлын ач холбогдол, сайн соёлыг төлөвшүүлэх аргууд болон зочны хувийн туршлагыг багтаасан энэхүү подкастаар дараах асуудлыг хөндлөө:
- Байгууллагын соёл гэж юу вэ? Аливаа байгууллагын соёл юунаас эхтэй байдаг вэ?
- Байгууллагад соёл бүрдээгүй эсвэл хүмүүсээ тухайн соёлд сургаж чадаагүйн улмаас бий болдог гол асуудал
- Байгууллагад соёлыг хэрхэн төлөвшүүлж, мөрддөг болгох вэ? Удирдлагын зүгээс ажлын байран дээр ямар нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай вэ?
- Жижиг компанийг захирал нь, дунд компанийг менежмент нь, том компанийг соёл нь авч явдаг гэдэг. Тэгэхээр жижиг болон том компаниудын соёлын хувьд ямар ялгаатай байх вэ?
- Байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд тусалдаг арга хэрэгслүүд
- Та өөрийн ажилладаг корпорацийнхаа соёлын талаар ярина уу?
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редакторBusiness.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг.
Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсоход:
– Apple podcasts аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
– Youtube-ээс business.mn гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY
– M plus аппликэйшнээс Business.MN гэж хайна эсвэл
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Сайн байна уу. Маш чухал сэдвийг ойлгомжтой хүртээмжтэй оновчтойгоор хүргэсэнд маш их баярлалаа. Үүнийг төрийн байгууллагуудын удирдлагууд маш их анзаарчмаар л байна гээд хэлчихвэл наадах чинь бизнeсийн байгууллага гэж ярьж байна л гэж хариулахаар удирдагчид олон байх л болов уу даа. Амжилт баярлалаа
Монголын ямарч байгууллагад түгээмэл байдаг хүмүүсийн харилцааны гол асуудал нь хэсэг бүлгүүд өөрсдийн хувийн ашиг сонирхлоороо нэгдэж фракцлах тэдэнд таалагдаагүй эсвэл ашиг сонирхлынх нь эсрэг байгаа бусдыгаа нийлж шахах хов ярьж харлуулах хорлох ажилд нь тээг болох гэх мэт ёс зүйн ямарч ойлголт байхгүй үйлдлүүд гаргадаг Тэд яг хийж буй ажлаа хэрхэн сайжруулах өөрсдийгөө хөгжүүлэх гэхээсээ илүү бусдыг дарж өөртөө ашигтай байдал бий болгох тал дээр хамаг анхаарлаа төвлөрүүлдэг Тамын тогооны үлгэр шиг 90% нь бараг ийм хүмүүс гэж боддог болсондоо Хов жив атаа жөтөөг байгууллагаас яаж арилгах талаар ярьж зөвлөвөл зүгээр байнадаа монголчуудад