Зочин: Хөх Үүр брэндийн үүсгэн байгуулагч Г.Чойжамц
Айргийг жилийн дөрвөн улиралд уух боломжтой, тэр ч байтугай амт чанарыг нь алдагдуулалгүй экспортлох боломжтойг баталсан хүн бол Хөх Үүр брэндээрээ олонд танигдсан Г.Чойжамц билээ. Өдгөө тэрбээр үндэсний хоолны соёлыг түгээх шинэ арга замыг эрэлхийлж, бизнесээ франчайз болгон өргөжүүлэхээр ажиллаж буй.
Хөх Үүр брэндийн франчайз, “Хөхүүрдий” төсөл зэрэг сонирхолтой санаачлагын тухай ярилцсан энэхүү подкастаар дараах асуудлыг хөндлөө:
- “Хөхүүр”-ийн үндсэн концепци юу вэ?
- Айраг бол хадгалалтын богино хугацаа шаарддаг. Жилийн дөрвөн улиралд айргаар үйлчлэх дэд бүтэц, нийлүүлэлт, хадгалалтын асуудлыг яаж шийдсэн бэ?
- Танай брэнд өрсөлдөх чадвар, зах зээлээ хэрхэн тооцоолж байна вэ?
- Хөхүүр брэнд болон аялал жуулчлалыг хэрхэн холбох бодолтой байна?
- Айраг экспортлох ажил ямар шатанд явж байна?
- Яагаад Хөхүүрийг франчайз болгохоор шийдсэн бэ? Хөхүүр брэндийг франчайз болох түвшинд систем болж чадсан гэж үзэж буйн шалтгаан юу вэ?
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редакторBusiness.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг.
Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсоход:
– Apple podcasts аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
– Youtube-ээс business.mn гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY
– M plus аппликэйшнээс Business.MN гэж хайна эсвэл
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.