BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Төрөл бүрийн хувьцааны үнэ, үнэ цэнэ, хувь хэмжээг харуулсан дижитал хөрөнгийн зах зээлийн самбарын ойрын зураг. Арын дэвсгэр дээр ногоон, улаан, цэнхэр үзүүлэлтүүдийн хослолыг харуулсан бөгөөд энэ нь хувьцааны үнэ цэнийн өөрчлөлтийг эерэг ба сөрөг хувиар илэрхийлдэг бөгөөд энэ нь аливаа бизнес эрхлэгчдэд чухал ач холбогдолтой ойлголт юм. - Business.MN

Цар тахал хувьцаат компаниудад хэрхэн нөлөөлөв

Г.Орхон   Г.Орхон
2021-04-05
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын санхүүгийн тайлангаас харахад өнгөрсөн онд хүнсний салбарынхан хамгийн өндөр ашигтай ажилласан бол уул уурхай, санхүү, дэд бүтцийн салбарынхан удаалж байна. Одоогоор ашигтай ажилласан 30 компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах шийдвэр гаргаж, нийт 138.1 тэрбум төгрөг олгох хүлээлттэй буй. Энэ нь үнийн дүнгээрээ сүүлийн гурван жилийн дээд үзүүлэлт болж байгаа юм. 

Тухайлбал, Тавантолгой ХК-ийн ТУЗ–өөс 2020 оны цэвэр ашгийнхаа 60 хувийг буюу 18.8 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэ нь нэгж хувьцааны үнэлгээ 357 төгрөг болж байгаа бөгөөд тэд ногдол ашгаа энэ сарын 21-нээс эхлэн хувьцаа эзэмшигчиддээ олгохоор төлөвлөжээ. Тус компанийн хувьд энэ жилийн ногдол ашгийн дүн нь сүүлийн 5 жилийн хамгийн бага хуваарилалт болж байгаа юм. Учир нь өмнөх жилүүдээс компанийн цэвэр ашиг эрс багассан дүр зурагтай байна.

Эх сурвалж: Маркет Инфо
 Эх сурвалж: Маркет Инфо

Нөгөө талаас компаниудын өнгөрсөн оны санхүүгийн үр дүн гарч, тэд ногдол ашгийн хуваарилалттай холбоотой шийдвэрээ удаа дараа мэдэгдэж буй нь иргэдийн хувьцаа эзэмшигч болох сонирхлыг өдөөж байна. Энэ он гарснаас хойших эхний хоёр сарын байдлаар дотоодын хөрөнгийн зах зээл дэх хувьцаа эзэмшигчдийн тоо 11.8 мянгаар өсөөд байгаа юм.  Шинжээчдийн онцолж буйгаар цаашид ч энэ байдал үргэлжлэх төлөвтэй байна.  

Эх сурвалж: Маркет Инфо
 Эх сурвалж: Маркет Инфо

Хувьцаат компаниудын хувьд цар тахал хүнс, өргөн хэрэглээнээс бусад салбарынханд сөргөөр нөлөөлж байна.

Тэгвэл Хөрөнгийн зах зээлийн шинжээч Б.Ганболд Монголын хөрөнгийн зах зээл дэх хувьцаат компаниудын ойрын дүр зургийн талаар дараах байр суурьтай байна.

-Монголын Хөрөнгийн зах зээл тэр дундаа, биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын тухайд 2021 онд ямар хүлээлт, дүр зураг харагдаж байна вэ? Наад зах нь хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэллээ. 

-Тийм ээ. 2021 он гарснаас хойш дотоодын хөрөнгийн зах үйл явдлаар дүүрэн байна. УИХ-аас банкны хуулийн шинэчлэлийг баталсан, Эрдэнэс тавантолгой ХК-ийн хоёр их наяд төгрөг хүртэлх ам.доллар, төгрөгийн нээлттэй бонд, хувьцаат компаниудын ногдол ашгийн хүлээлт таамагласнаас өндөр байгаа зэргийг дурдаж болно. Мөн арилжааны банкны хадгаламжийн хүү нэг оронтой тоонд орсныг бас дурдах хэрэгтэй.

Энэ бүх хүчин зүйлс иргэдийг хөрөнгийн зах, хувьцаа, бондын хөрөнгө оруулалт хийх сонирхлыг өдөөж байна. Жишээ нь, 2020 оны жилийн дүнгээр хувьцаат компаниудын хөрөнгө оруулагчдын тоо 7000-аар нэмэгдэж байсан бол энэ оны эхний гурван сард л гэхэд 29 мянгаар нэмэгдэж, өмнөх оны үзүүлэлтээс дөрөв дахин өсөөд байна. 

– Цар тахал энэ зах зээлд ямар өөрчлөлтийг авч ирэв? 

-Зах зээлийн хувьд хүчтэй сөрөг нөлөө ажиглагдахгүй байна. Харин хувьцаат компаниудын хувьд цар тахал хүнс, өргөн хэрэглээнээс бусад салбарынханд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа экспортын борлуулалт хийдэг компаниудад илүүтэй их мэдрэгдэж, орлого ашигт нь нөлөөлж байна.

– Улсын эдийн засгийн талаар эерэг хүлээлт бий болчихлоо. Дэлхийн банкны зүгээс ч эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлж байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлнө гэж харж байна вэ?, Ялангуяа IPO гаргахаар зэхэж буй байгууллагуудад хэрхэн нөлөөлөх бол?  Дотоодын хөрөнгийн зах дээр нийт 12 компани IPO гарган, олон нийтээс 77.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаад байна.

 -Мэдээж нөлөөлж таарна. Хөрөнгийн зах зээл өөрөө макро эдийн засгийн нөхцөл байдалтайгаа шууд уялдаад явдаг. Тухайлбал, 2011 онд манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байхад дотоодын хөрөнгийн захын гол индикаторууд түүхэн дээд хэмжээндээ хүрч байсныг санах хэрэгтэй.

IPO-нуудын хувьд шууд хэлэхэд арилжааны банкууд хувьцаат компани болохоор болсон нь бирж дээр IPO гаргахаар бэлтгэж байсан, эсвэл төлөвлөж байгаа компаниудад том шалгуур боллоо. Одоогоор арилжааны таван банк хувьцаат компани болно гэдгээ зарлаж, ажлаа эхлүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Нэг банк андеррайтерын компанитайгаа гэрээ зурчихлаа. Энэ оны дөрөвдүгээр улирлаас зах зээл дээр гараад эхлэх болов уу. Тэгэхээр банкуудтай зэрэгцээд бусад компаниуд том дүнтэй IPO гаргаж, хөрөнгө босголт хийх нь өөрөө том сорилт болно.

 

bookzone
Тагууд: компаницар тахал

Санал болгох:

Нүдний шил, саарал костюм өмссөн хүн том цонхтой, гэрэлтүүлэг сайтай тасалгааны орчинд өөртөө итгэлтэй зогсож байгаа нь үйлчилгээний бизнесийн мэргэжлийн ур чадварыг илтгэнэ. Арын дэвсгэр нь зөөлөн бүдгэрч, ойр дотно уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN
Б.Жавхлан: Зочлох салбар бол “үйлчилгээний” бизнес гэхээс илүү “систем”-ийн бизнес
Даатгалын салбар эдийн засгийг дархлаажуулдаг
Даатгалын салбар эдийн засгийг дархлаажуулдаг
Г.Орхон

Г.Орхон

Business.mn. Сэтгүүлч. Хөнгөн үйлдвэрийн сэдвээр өгүүлэл, нийтлэл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөрөг нийтлэлээр мэргэшсэн.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00