BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Тайван царайтай эмэгтэй ширээний ард суугаад гараа атгав. Түүний ард геометрийн хээтэй ханын цаас, улсын далбаа харагдана. Ширээн дээр янз бүрийн ном, аяга ус, цаас байна. Тэрээр өөрийн компанийг удирдаж буй энтрепренерийн итгэлийг илэрхийлдэг мөнгөн цамц өмссөн байна. - Business.MN

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ

Б.Болор-Эрдэнийн ном унших арга барил 

Х.Цолмон   Х.Цолмон
2021-04-07
  Ном
2
Share on FacebookShare on Twitter
Азийн хөгжлийн банк, Мянганы сорилтын сан, Дэлхийн банканд ажиллаж, энэ хугацаандаа Арлын Самоагаас эхлээд Азийн зарим улс, цаашлаад Австралид ажиллаж, олон улсын түвшинд туршлага хуримтлуулсан Б.Болор-Эрдэнийг бид энэ удаагийн номын буландаа урилаа. БНСУ-ын Хандоны их сургуульд бизнесийн удирдлага, Оксфордын их сургуульд нийтийн удирдлагаар магистр хамгаалсан тэрбээр өдгөө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилогдон ажиллаж байна. 
Түүнтэй өрнүүлсэн дэлгэрэнгүй ярилцлагыг та тун удахгүй хүлээн авч уншаарай. Харин одоо номын талаар Б.Болор-Эрдэнэ хэрхэн хариулсныг хамтдаа сонирхъё.    

Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг. Харин таны хувьд?

Залуучуудын хувьд ном сонгох хамгийн хялбар арга бол Unlock подкастыг сонсох гэж бодож байна. Өнөөдөр хүмүүс улам л завгүй болж байгаа учраас азаа үзэж ном унших хэцүү. Дөнгөж уншиж эхэлтэл таалагдахгүй бол яах вэ? Ялангуяа над шиг эхлүүлсэн л бол дургүй ч бай заавал уншиж дуусгана гэж өөрийгөө ядраадаг хүнд бол бүр ч бэрхшээлтэй (инээв). Тийм ч учраас сүүлийн үед би Наги (О.Батнайрамдалын оролцсон дугаарыг уншихыг хүсвэл энд дарна уу) -гаас асууж, эсвэл Unlock-ийг сонсож байгаад л таалагдсан номоо дундаас нь сонгодог болсон. 

“Цаг зав багатай хүмүүс ийм төрлийн ном уншвал зүгээр байж мэднэ” гээд тэр ажлын ширээн дээрээсээ нэгэн ном авч үзүүлсэн нь менежментийн загалмайлсан эцэг гэгддэг Петр Дракерын The Daily Drucker: 366 Days of Insight and Motivation for Getting the Right Things Done гэсэн ном байлаа. Менежментийн баялаг агуулга бүхий уг ном Петр Дракерын арвин туршлагыг тодорхой сэдвүүдэд ангилан өдөр бүр нэг нүүр уншихад зориулж, төдий хэмжээний агуулгыг шингээж чадсанаараа онцлогтой. Тухайлбал, цагаа хэрхэн зөв удирдахаас эхлээд ажилтнуудаа хэрхэн урамшуулах вэ, гүйцэтгэлийг хэрхэн үнэлэх вэ, менежментийн ямар арга барилыг нэвтрүүлэх вэ гэх зэрэг өргөн сэдвийг хамарчээ.

Хамгийн сүүлд ямар ном уншсан талаараа сонирхуулбал?

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн бичсэн “A Promised Land” гэж номыг хамгийн сүүлд уншсан. Мөн Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны “The Room Where It Happened” номыг уншсан юм байна. Харин одоо Петр Дракерын “The Daily Drucker”-аас гадна Жин Ким, Кевин Бер, Жорж Спаффорд нарын хамтран бичсэн “The Phoenix Project” номыг уншиж байна. Уг номд байгууллагыг цахимжуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн хөгжүүлж буй талаар, мөн энэ явцад удирдлага болон ажилтнуудын хооронд ямар асуудал үүсэж, хэрхэн шийдвэрлэж байгаа тухай бичсэн байдаг. Зарим талаар одоо хийж буй ажилтай маань төстэй санагддаг учраас энэ номыг дахин дахин уншдаг.  

Тэгвэл амьдралд тань хамгийн их нөлөөлсөн номыг нэрлэвэл?

Одоогийн ажлаа хүлээж авахаас өмнө Unlock подкастад зочноор оролцохдоо Нагитай хамтран “Why Nations Fail” (“Улс үндэстний уналт доройтлын шалтгаан” нэрээр орчуулагдсан) номын талаар ярилцаж байсан. Энэхүү номд өгүүлсэн зүйлс Монголд болдог үйл явдлуудтай тун төстэй санагдаж, тухайн үедээ төрийн албанд орж, ажил хэрэг болгомоор ч юм шиг санагдуулж байв. Ер нь би өөртөө туслах (Self-help) болон баримтат номууд голдуу уншдаг. 

Түүнээс яг нэг ном нэрлэхэд хэцүү. “Mindset”, “Blink” гээд л маш олон ном нэрлэж болж байна. Гэхдээ ихэнх хүн эдгээр номын талаар мэдэх байх. Өөр ном гэвэл Англид суралцаж байхдаа номын санд нэлээд хуучирч, хавтас нь элэгдсэнээс гарчиг, нэр нь мэдэгдэхгүй шахам болсон нэгэн номоос аливаад сахилга баттай, тууштай байх талаар уншсан маань надад их хэрэг болсон. 

Та ном унших өөрийн арга барилаас бидэнтэй хуваалцахгүй юу?

Хэрэв тухайн ном сонирхолтой санагдвал нэг суугаад л уншчихдаг. Харин зарим номыг олон хувааж, эсвэл сүүлчийн бүлэг, арын хуудсуудаас нь уншиж байгаад дахин эхнээс нь үргэлжлүүлэх зэргээр уншдаг. Зарим хүний өдөрт нэг цаг, гучин минут зэргээр хуваарилж унших арга барил надад төдийлэн тохирдоггүй. Мөн хэт олон биш ч, хэд хэдэн номыг зэрэг эхлүүлж, эхнээс нь уншиж дуусгаад хамгийн сүүлийн хуудсыг хаах тэр мэдрэмжид дуртай. 

Та ихэвчлэн ямар хэлбэрээр ном уншдаг вэ? (Цахим болон хэвлэмэл гэх мэт)

Заавал цаасаар уншдаг. Kindle-ээ бараг л хэрэглэдэггүй юм. Хурдан уншдаг учраас аудио номууд сонсохоор удаан санагдаад байдаг (инээв). Мэдээж замын түгжрэл ихтэй үед, эсвэл замд явахад аудио ном тохиромжтой. Миний хувьд ийм үед ном, шинжлэх ухааны талаар өгүүлэх подкаст их сонсдог. Хамгийн сонсох дуртай подкаст гэвэл Freakonomics Radio-г нэрлэнэ. 

Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаасаа хуваалцахгүй юү?

Ер нь би багаасаа л номын талдаа хүүхэд байсан. Харри Поттероос эхлээд л зохиолын ном түлхүү уншдаг байж. Харин өсөж томроод хайр дурлалын сэдэвтэй ном унших болсон. Одоо бол өөрийгөө хөгжүүлэх, баримтат болон ажилтайгаа холбогдох номууд л голдуу уншиж байна даа. 

Залууст санал болгох ном?

Ном уншиж эхэлж байгаа хүмүүст Шекспир тэргүүтэй сонгодог зохиолчдын бүтээлийг санал болгоно. Мөн 2017 онд Нобелийн шагнал хүртсэн Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тейлер болон Харвардын их сургуулийн профессор Касс Санстэйн нарын хамтран бичсэн “Nudge” гэж сэтгэл зүйн эдийн засгийг ойлгомжтойгоор тайлбарласан ном байна. Дээр нь хэлэлцээр хэрхэн хийх талаар номууд сонирхдог гэдэг утгаараа Харвардын профессор Дипак Малхотрагийн “Negotiating the Impossible” номыг залууст санал болгоё. Оксфордын их сургуульд суралцаж байх үед энэ профессор бидэнд хичээл орж байсан юм. Номыг нь уншиж үзэхэд үнэхээр таалагдсан. Тухайлбал, “Хүмүүс бухимдалтай байгаа үед хэрхэн хэлэлцээр хийх вэ?” гэх зэрэг сэдвийн талаар уг номд түлхүү хөндсөн байдаг. Уйтгартай биш, олон төрлийн сонирхолтой кэйсийг агуулсан ном.  

 

“Дэлхий 2021” сэтгүүлийн захиалга авч байна.

bookzone

Захиалах линк: https://biz.mn/WorldIn2021

Тагууд: арга барилмэдлэгном

Санал болгох:

Two copies of the book "Atlas of the Heart" by Brené Brown are displayed. The book has a red cover. There is text in Mongolian beside the books, along with the author's name at the bottom.
“Зүрхний газрын зураг” номын хураангуй
A book cover titled "The Personal MBA" by Josh Kaufman is on the left, and a smiling man wearing glasses and a blue shirt is on the right. Text in Mongolian is below the man, set against a blue background with abstract shapes.
Бизнесийн амжилт өөртэйгөө сайтар “танилцах”-аас эхэлдэг  
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
2 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
oo
oo
4 жил өмнө

Neg ch programm bicheegui zugeer l bdag l neg surguuli suraad nom unshsan hun. Toriin alband ene nom unshaad suudagaa bolih heregtei. Ajil xiix gej bish nom unshih gej odoo ajilaada bgaa um uu haashaa um. Eroosoo yag ene bguullaga yaaj u hiij uudtei ungutei bolow oo. Uch bhgui. Univision hamgaalsan heden humuus. Ooor u xiisen um be

0
Madam
Madam
4 жил өмнө

Дурдсан номнуудаас нь “Why Nations Fail”-с бусдыг огт уншаагүй юм байна. Санал болгосон номнуудыг нь уншинаа, баярлалаа.

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00