BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бизнесийн тохиргоонд ихэвчлэн харагддаг "OK" гэсэн дохиог харуулсан хоёр хар цагаан зураасан зураг. Гар бүр нь эрхий, долоовор хуруугаараа хүрч дугуй хэлбэртэй, бусад гурван хуруугаа дээшээ сунгана. Зургийг зэрэгцүүлэн байрлуулж, хоёр гараа урагшаа харуулав. - Business.MN

Санхүүгийн удирдлагын 10 хурууны томъёо

Badral Misheel   Б.Мишээл
2021-04-14
  Санхүү, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Бизнесээ тайлагнана гэдэг нь хэн нэгэнд зориулж санхүүгийн тайлан гаргахаас илүү өргөн хүрээтэй ойлголт билээ. Энэ нь нэг талаасаа бизнесийнхээ үнэ цэнийг бүртгэж буй явдал юм. Олон компанийн санхүүгийн тайлагнал өнгөрсөн тоо баримттай зууралдахаас хэтэрдэггүй. Тэгвэл одоо санхүүгийн тайлагналаас бизнесийн тайлагнал руу шилжиж, өнгөрсөнд цуглуулсан өгөгдөлдөө тулгуурлан ирээдүйгээ төлөвлөхөд анхаарах цаг иржээ. 

Байгууллагуудын санхүүгийн удирдлагадаа гаргадаг хамгийн том алдаа бол санхүүгийн тайлангаа зөв уншиж чаддаггүй буюу өөрийн бодит байдлыг үнэлж чаддаггүй явдал аж. Санхүүгийн тайлангийн мэдээлэл нь оновчтой шийдвэр гаргалтад чухал ач холбогдолтой тул бизнес удирдаж буй хүмүүс санхүүгийн тайлангаа гаргуулж, уншиж чаддаг байх хэрэгтэй. (Санхүүгийн тайлангаа уншиж сурахад тань туслах мэргэжлийн зөвлөхийн нийтлэлийг энд дарж уншаарай)

Монголтакс ТМЗ ХХК-ийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар санхүүд нь тулгардаг хамгийн түгээмэл бэрхшээлүүдийг нэрлэжээ. Үүнд: 

  • Хувь хүн буюу тодорхой албан тушаалтнаас хамааралтай
  • Хууль эрх зүйн өөрчлөлтийн мэдлэг дутмаг 
  • НББ-ийн мэдээллийг шийдвэр гаргах түвшинд ашиглаж чаддаггүй
  • Дэмжих баримтын хүчин төгөлдөр бус байдал 
  • Өнгөрсөнтэйгээ зууралдах
  • Тогтвортой бодлогогүй
  • Байгаа нөөцдөө суурилдаг 
  • Асуудал гарахад хэн буруутайг нь хайдаг
  • Асуудал үүссэн хойно шийдвэрлэх гэж хичээдэг 

Эдгээр асуудлыг шийдэхэд туслах хамгийн энгийн аргуудын нэг бол 23/32 загвар юм. Энэхүү загварыг Монголтакс ТМЗ ХХК-ийн олон жилийн туршлагадаа үндэслэн гаргасан бөгөөд санхүүгийн удирдлагын үе шат бүрд анхаарах зүйлсийг арван хуруунд багтаан томъёолсноороо онцлог билээ. Санхүүгээ төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэх, хянах зэрэг үе шат тус бүрд анхаарах 2, 3 ба 3, 2 чухал хүчин зүйлсийг хүргэж байна.

Төлөвлөх 

  1. Шийдвэр гаргах суурь мэдээлэл болгох төлөвлөлт хийх. Ингэснээр НББ-ийн мэдээллийг шийдвэр гаргах түвшинд ашиглаж чаддаггүй ггэх түгээмэл асуудлыг шийдэх боломжтой.
  2. Бодлогоос хамаарсан төлөвлөлт хийх. Бодлогоо баталж түүндээ тулгуурлан төлөвлөгөөгөө боловсруулсан тохиолдолд хувь хүн буюу нягтлан, санхүүгийн албаны хэн нэгнээс хамаарлтай байдал, хөрөнгийн шамшигдуулалтаас сэргийлж чадна.

Зохион байгуулах

  1. Ирээдүйн зорилго, бүтээх үнэ цэндээ чиглэн зохион байгуулах. Ингэснээр дээр хэлсэнчлэн санхүүгээ тайлагнахдаа өнгөрсөн тоо баримттай зууралддаг хандлагаа өөрчилж ирээдүйгээ харах боломж бүрдэнэ. 
  2. Урьдчилан тооцоолж, үүсэж болзошгүй асуудлаас сэргийлэх хандлагыг төлөвшүүлж, богино хугацааны мониторинг хийдэг болсноор асуудал үүсэхэд шийдвэрлэх гэж зовох шаардлагагүй болно. 
  3. Компанид одоо буй нөөцдөө бус бий болгох нөөцөд тулгуурлан үйл ажиллагаагаа зохион байгуулах.

Гүйцэтгэх 

  1. Бодит ил тод байдлыг хангах. Дэмжих баримт буюу аливаа үйлчилгээний төлбөр төлсөн баримт, нотолгоог бүрдүүлж явах нь аливаа асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд тустай.
  2. Татварын бодлого төлөвлөлт хийх. Хууль эрх зүйн заалт, өөрчлөлтийг сайтар судалж өөрийн байгууллага, нөхцлийг харгалзан эдэлж болох хөнгөлөлтүүдээ алдалгүй ашиглаарай. Өнгөрсөн оны байдлаар байгууллагуудын 90 гаруй хувь нь хуулийн заалт, зохицуулалтыг дутуу, буруу ойлгосны улмаас хөнгөлөлтөө эдэлж чадалгүй хоцорсон байна.
  3. НББ-ийн бодлоготой байх. Байгууллагынхаа онцлогт тохирсон, нэгдсэн бодлоготой байснаар ирээдүйгээ харж төлөвлөх, үнэ цэнээ мэдэхэд онцгой ач холбогдолтой. НББ бол бизнесийн нөхцөл байдлыг илтгэх хэл юм.

Хянах 

  1. Системийн бодлогоор үйл ажиллагааг эрүүлжүүлэх. Үйл ажиллагааныхаа бүтэц, чиг үүрэг, зохион байгуулалтыг тодорхой болгосноор асуудал гарахад хэн буруутайг хайх шаардлагагүй болно.
  2. Шинжилгээ хийж эрсдэлийг удирдах. Байгууллагын санхүүд нөлөөлдөг хүчин зүйлсийг бид орхигдуулдаг тул бүхий хүчин зүйлийг тооцоолж ирээдүйд үүсэж болзошгүй асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Энэхүү загвар болон татвар, нягтлан бодох бүртгэл, ковидын үеийн хөнгөлөлттэй холбоотой зарим асуудлыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Монголтакс ТМЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Татварын Мэргэшсэн Зөвлөх Х.Тунгалагмаа танилцууллаа. 

 “Санхүүгийн удирдлагын 23/32 загвар” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүрэн эхээр нь үзэж дэлгэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт EMPR агентлагийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал О.Гэрэл оролцож “Брэнд хөгжүүлэлтэд PR-г ашиглах нь” сэдвээр хичээл орно. 

Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars 

 

bookzone
Тагууд: БизнесЦэнэгвебинарсанхүүтайлантатвар

Санал болгох:

A man in a suit crawls on all fours beneath large red letters spelling "HOAT," with the letter "O" replaced by a slashed zero. The background is a beige grid pattern.
НӨАТ-ын босго доогуур шургахуй
A group of people sits at a long conference table, attentively listening. In the foreground, a screen displays information in Mongolian about tax reforms from 1990 to 2020, using icons and colorful graphics.
Татварын багц хуулийн төслүүдийн онцлох өөрчлөлтүүд
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00