BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр тэнгэр, цаанаа ногоон ландшафт бүхий замын дагуух франчайзын брэндийн цуврал логог харуулсан зураг. Comfort Inn, Century 21, Marriott, Subway, Ace Hardware, Dunkin' Donuts, McDonald's зэрэг брэндүүд нь ямар ч энтрепренерийн цэцэглэн хөгжиж буй бизнесийн орчныг тодотгож өгдөг. - Business.MN

Таныг байхгүйд ч ажилладаг бизнесийг бүтээх нь

Д.Энхбат   Д.Энхбат
2021-04-19
  Менежмент, Төр ба бизнес
1
Share on FacebookShare on Twitter

Энэ сэдвээр хийсэн дэлгэрэнгүй подкастыг эндээс сонсоно уу

Захирал унтаж байсан ч, амралтаар яваад ирсэн ч хэвийн ажилладаг компанийг бүтээхийн тулд бизнесээ системчлэх хэрэгтэй гэдгийг та сонсож байсан байх. Гэвч бизнесээ системчлэхийн тулд яг юу хийх хэрэгтэй, тэр тусмаа юунаас эхлэх хэрэгтэйг тэр бүр мэддэггүй. Энэ асуултад хариу болох зөвлөгөөг Хархорум Дижитал Академийг үүсгэн байгуулагч Д.Энхбатын оролцсон Business.mn подкастын 50 дахь дугаараас түүвэрлэн хүргэж байна.  

Хэрэглэгчийн хүлээлтэд нийцэхийг чанартай гэнэ

Бизнесээ системчлэх тухай ярихаас өмнө та яг бизнес эрхэлж байна уу эсвэл хэдэн ажилтан цуглуулаад өөрөө хамт ажил хийгээд байна уу гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Хэрэв таныг байхгүйд бүх ажил зогсож, урагшлахгүй байвал та бизнес байгуулаагүй, өөртөө ажлын байр үүсгэсэн байна гэсэн үг. Мөн систем бүрдээгүй байна гэсэн үг. 

Системийн хамгийн энгийн жишээ бол KFC, McDonald’s зэрэг дэлхий даяар мянга мянган салбартай франчайз бизнесүүд юм. Тэд бол компанийг систем буюу тогтсон процессуудтай болгож борлуулдаг компаниуд. Мэдээж та эдгээр компани шиг өргөжих төлөвлөгөөгүй байж болно. Гэхдээ салбараа байгуулах эсвэл үр хүүхэддээ өвлүүлэх хэрэг гарч таарна. Тэр үед танаас тусгаарлагдаагүй бизнес цааш явахгүй, өсөж хөгжихгүй. Иймд бизнесээ системчилнэ гэдэг нь тангүйгээр ажилладаг, өсгөж, дамжуулж болдог машин болгох тухай асуудал юм. 

Бизнесээ систем болгоход анхаарах эхний зүйл бол чанар. Чанар гэдгийг үнэтэй, премиум бараа гэж буруугаар ойлгох нь түгээмэл. Гэтэл чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ заавал үнэтэй байх албагүй, хэрэглэгчийн хүлээлтэд л нийцсэн байх хэрэгтэй. Цайны газраар жишээ авъя. Тухайн цайны газар сайхан хар цайтай. Тиймээс үйлчлүүлэгч хэзээ ч сүүтэй эсвэл хийцтэй цай нэхэхгүй, зөвхөн хар цай л сайхан байх ёстой. Хөдөөнөөс хүн ирлээ гээд нэг өдөр сүүтэй цай, өөр өдөр хийцтэй зай зараад байж болохгүй. Үйлчлүүлэгчийг орж ирэх бүрд яг л нөгөө хар цайгаа өгдөг байх нь чанарын илэрхийлэл юм. Иймд аливаа компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүр нэг стандарт, технологи буюу хийх журамтай байх нь систем бүрэлдэхийн эхлэл болдог. Нэгдсэн стандарт, технологи дээр мөн л KFC-ийн жишээг дурдаж болно. Тэд яг аль нутгийн, ямар сортын төмсийг, хэдэн хэмд хэр хугацаанд шарж болгох вэ гэдгээ тодорхой заасан байдаг. Түүнээс биш зах дээрээс тааралдсан төмсөө аваад, хүн бүр өөрийн дураараа шараад байж болохгүй.  

Чанарыг үнэтэй, премиум бараа гэж буруугаар ойлгох нь түгээмэл. Угтаа хэрэглэгчийн хүлээлтэд нийцсэн бүтээгдэхүүнийг чанартайд тооцно.

Тогтсон стандарттай болохын тулд юун түрүүнд бизнес тань ямар хэсгүүдээс бүрэлдэн тогтдогийг эргэж нэг харах хэрэгтэй. Дараа нь эдгээр бүрэлдэхүүн хэсгийн алийг, яаж сайжруулах вэ гэдгийг тодорхойлно. Хэрэв та шарсан тахианы бизнестэй бол танд хурдан шарж өгөх эсвэл зөөлөн галаар удаан шарж өгөх хоёрын аль нь чухал вэ? Хүргэлтийн үйлчилгээтэй бол сав баглаа сайн байх ёстой гээд ажлыг олон янзаар сайжруулах боломжтой. Тиймээс та яг ямар системийг хүсэж байна, танай бизнес зах зээлд юугаараа ялгарах вэ гэдгээ тодорхойлж байж юуг, хэрхэн сайжруулахаа мэднэ. Тухайлбал, танайх хамгийн хурдан нь байх юм уу эсвэл хамгийн хямд байх уу гэдгийг тодорхойлсноор стандарт тогтоож, сайжруулна гэсэн үг.

Хэмжиж байж сайжруулна

Аливааг сайжруулахын тулд тухайн зүйл хэмжиж болохуйц байх ёстой. Ямар түвшинд, ямархуу байдалтай байгааг нь тодорхойлолгүйгээр сайжруулах боломжгүй. Бүтээгдэхүүн, үйлчилгээг “сайн” хийсэн гэхэд хүн бүр өөр өөрөөр ойлгодог. Нэг ажилтан хурдтай хийснээ сайн, нөгөө нь чанартай хийснээ сайн гэж бодно. Харин тоогоор хэмжиж эхэлснээр бүгд нэг хэлээр ярих болно. Иймд компаниа тоогоор дүрслэх буюу өгөгдөлжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, ажилтан бүр өөрийн дагаж мөрдөх, ажлаа хэмжих гурван тоотой, алба хэлтсийн дарга нар таваас арван тоотой, захирал хараад л бизнесээ ямархуу байгааг мэдэх боломжтой 20 тоотой байх ёстой. Компанийнхаа бүх чухал үзүүлэлтийг тоогоор илэрхийлснээр юуг сайжруулах хэрэгтэй болох нь тодорхой болоод ирнэ. Нэгэнт тоогоор илэрхийлж, хэмжээд эхэлсэн бол ямар ч зүйлийг сайжруулахад амар болдог. Хоёр байвал дөрөв болгох гэх мэтээр. 

Аливааг сайжруулахын тулд тухайн зүйл хэмжиж болохуйц байх ёстой. Үүний тулд компаниа тоогоор илэрхийлэх хэрэгтэй.

Бизнесээ системчлэхэд анхаарах хэрэгтэй өөр нэг чухал зүйл бол процесс. Энгийнээр бол аливаа ажлыг хийх дараалал, үйл явцыг алхам бүрээр зааж тодорхойлсон журамтай болох хэрэгтэй гэсэн үг. Ажлын процедурыг бий болгосноор хэмжиж, сайжруулахад хялбар болдог. Жишээ нь, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд нэг ажилтан гурван процесс дээр ажилладаг байлаа гэхэд үүнийг тав болгоно, шинэ процедурт суралцах хугацаа нь хоёр сар байна гэх зэргээр тоожуулахад ч амар болно. 

Процессын өөр нэг давуу тал бол хэн нэгэн ажлаасаа гарахад нөү-хау нь тэр хүнтэйгээ алга бололгүй компанид үлддэг явдал юм. Өөрөөр хэлбэл, процессыг дагаад компанид мэдлэг, туршлага дамжуулах тогтолцоо бий болдог гэсэн үг. Тухайлбал, олон жил ажилласан, мэдлэг чадвартай ажилтан тушаал дэвших эсвэл ажлаасаа гараад явахад оронд нь ажиллах хүн аль хэдийнэ бий болсон процедураас суралцаад тухайн ажлыг өмнөх ажилтнаас дутахааргүй хийгээд явах боломжтой. Шинэ ажилтан заавал өмнөх хүнийхээ урт удаан хугацаанд алдаанаасаа суралцсан замналыг давтах албагүй. Хэрэв ажилтан бүр тэгээс эхлээд байвал компани хэзээ ч урагшлахгүй. 

Салбар, онцлогоос үл хамааран жижиг бизнесийг системчлэх ерөнхий арга зүй нь адил гэж ойлгож болно. Гагцхүү үүнийг өөрийн бизнестээ тохируулан хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, танд ерөнхий газрын зураг, хүрэх цэг, явах арга замыг зааж өгнө. Харин хүн бүр өөртөө тохируулаад явна гэсэн үг. Гэхдээ системийг хөгжүүлэхэд мөн л системтэй явах хэрэгтэйг онцолъё. Үүний тулд сургалтад хамрагдах, багш, зөвлөх, көүчтэй болох гээд олон арга бий. Суралцах явцдаа өөрт тохирол арга барил, системийг бүрэлдүүлээд явах хэрэгтэй.  

Бизнесийг системчлээгүй үед өсөлт, хөгжлийн тухай ярих нь утгагүй. Харин системчилсэн бизнесийг цааш нь томруулж, худалдаж, шилжүүлж болдог давуу талтай. 

Подкастыг бүрэн эхээр нь сонсох бол энд дарна уу.

bookzone
Тагууд: процесссистемфранчайз

Санал болгох:

Illustration of large "ERP" letters on a platform with small business people interacting. Above are icons related to finance, time, and technology. A person presents a chart, and another uses a calculator. Large plants flank the scene.
ERP системийг нэвтрүүлэхээсээ өмнө дотоод процессоо сайжруул
A futuristic white robot with blue accents stands against a light blue background. Various icons like email, Wi-Fi, and music symbols float around its head, highlighting its role in RPA and tech functionality.
Робот процессын автоматжуулалт (RPA) гэж юу вэ, юунд ашигладаг вэ?   
Д.Энхбат

Д.Энхбат

Хархорум дижитал академийн үүсгэн байгуулагч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Khas
Khas
4 жил өмнө

Супер! Өгүүлбэр бүр үнэ цэнэтэй байлаа.

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00