BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Загварт оруулсан мегафон бүхий шар өнгийн "P", "R" үсэг бүхий зураг. Мегафон нь захидлын уулзвар дээр байрладаг бөгөөд энэ нь компанитай холбоо тогтоох эсвэл олон нийттэй харилцах боломжийг санал болгодог. Арын дэвсгэр нь цайвар цайвар өнгөтэй, ямар ч бизнес эрхлэгчдэд тохиромжтой. - Business.MN

Бизнесийн амжилтад PR яагаад чухал вэ?

Badral Misheel   Б.Мишээл
2021-04-21
  Маркетинг, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Аливаа компани эсвэл брэнд нэр хүнд сайтай байх нь олон нийтийн эерэг хандлага, итгэл үнэмшлийг бататгаж, улмаар борлуулалтыг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчин татах зэрэг олон талын ач холбогдолтой. Гэхдээ сайн нэр хүндийг бий болгохын тулд нэр хүндийн тогтвортой менежмент шаардлагатай бөгөөд үүнд PR чухал үүрэгтэй байдаг. Тэгвэл PR гэж юу вэ? 

PR буюу олон нийтийн харилцааны тухай хэд хэдэн хэвшмэл буруу ойлголтууд бий. Тухайлбал, хүмүүс PR-ыг захиалгат мэдээ, нийтлэл, сүржин даржин сенсацитай акци, зөвхөн эерэг мэдээллийн түгээлт бөгөөд хямрал тохиолдсон үед л хийдэг, богино хугацаанд үр дүнгээ өгөх ёстой, өртөг өндөртэй гэж боддог. 

Үнэн хэрэгтээ яг эсрэгээрээ бөгөөд PR нь байгууллага болон олон нийтийн хооронд харилцан ойлголцол, сайн харилцаа тогтоох зорилготой нэр хүндийг өсгөх, хамгаалах мэргэжлийн үйл ажиллагаа юм. Мөн PR нь түр зуурын бус урт хугацааны нөлөөлөл буюу зүйрлэвэл цасан бөмбөгтэй адил нөлөөллийг бий болгодог бөгөөд шинээр зах зээлд нэвтрэх, урт хугацаанд нэр хүндээ хадгалах, тогтвортой өсөлтийг бий болгоход нөлөөлдөг стратегийн чухал бүрэлдэхүүн билээ. PR-г зөв хийснээр гарах үр дүнгийн заримаас дурдвал:

  • Олон нийт хүлээн зөвшөөрч,нэр хүнд нэмэгдэнэ
  • Ирээдүйн үйл ажиллагааны зардал танагдана
  • Чанартай хүний нөөц, ажлын өндөр бүтээмж
  • Эерэг хандлага, дэмжигчид бий болно
  • Эрсдэлгүй, тогтвортой үйл ажиллагаа
  • Зэх зээл дээрх тэргүүлэгч байр суурь

Бид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хамгийн хямд, хамгийн хурдан гэх мэт түгээмэл онцлог, давуу талыг сурталчилдаг. PR-г гурван түвшинд хийдэг бөгөөд давуу тал буюу баримт тоочих нь хамгийн эхний түвшин юм. Дараа нь түүх өгүүлэх буюу компанийн түүх, үнэ цэнийн тухай илүү ахисан түвшинд таниулан сурталчлах. Харин дараагийн түвшин бол брэндинг.

Сайн PR-чид брэндийн түүх буюу тогтсон төлөв, зан чанар, үнэ цэнийг нь бүтээлцдэг.

Хүн бүрийн мэддэг дэлхийн алдартай брэндүүд цагтаа PR-аа сайн хийж чадсан учраас л брэнд болж чадсан байдаг. Тэгвэл брэндийг бүтээдэг хүчин зүйлсийг авч үзье. Нэгдүгээрт, тухайн байгууллагын алсын хараа, үнэт зүйл, итгэл үнэмшил. Хоёрдугаарт, байгууллагын үйл ажиллагаа, зан төлөв буюу тухайн итгэл үнэмшилдээ үнэнч байж, амлалтаа биелүүлж байгаа эсэх. Гуравдугаарт, зах зээл дээр байр сууриа хадгалж чадаж байгаа эсэх. 

Эдгээр хүчин зүйлийг тогтвортой хадгалж чадсанаар брэнд бий болж, улмаар нэр хүндийн капитал бий болдог байна. Харин нэр хүндийн капитал нь дээр дурдсанчлан урт хугацаанд маркетингийн зардал гаргалгүй зөвхөн нэр хүндээрээ хэрэглэгчдийг татах, зах зээл дэх манлайлагчийн байр сууриа хадгалах, тогтвортой өсөлийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой.

Брэнд, нэр хүндийн капитал, PR-н ач холбогдол, бүтээж болох үнэ цэнийн тухай эдгээр болон бусад сонирхолтой мэдээллийг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр  EMPR агентлагийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал О.Гэрэл танилцууллаа. 

“Брэнд хөгжүүлэлтэд PR-г ашиглах нь” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Менежментийн үндэсний зөвлөх Ц.Өнөржаргал оролцож “Өөрчлөлтийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх аргууд” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars 

bookzone
Тагууд: бизнесмаркетинг

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00