Зочин: Түвд агентлагийн захирал Т.Болдгэрэл
Ажил, хөдөлмөр эрхлэх нь амь зуухын нэр биш бөгөөд баян болохыг амжилттай, аз жаргалтай амьдрал гэж бодох нь өрөөсгөл билээ. Бүх хүн бизнес эрхэлж, захирал болох албагүй. Хүмүүс яагаад эзэмшсэн мэргэжил, мэргэшлээрээ ажиллаад сэтгэл хангалуун амьдарч болохгүй гэж? Үүний тулд бид хойч үедээ хөдөлмөрийн тухай зөв ойлголтыг өгч, амьдралд хэрэгтэй чадамжийг нь эзэмшүүлэх хэрэгтэй.
Хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн боловсролын давуу тал, байгууллагуудын хүний нөөцийн бодлогын тухай ярьсан энэхүү подкастаар дараах асуудлыг хөндлөө:
- Монголд сургууль болон бизнесийн байгууллагууд боловсон хүчин бэлдэх тал дээр хамтран ажиллаж чаддаггүйн шалтгааныг та юу гэж бодож байна?
- Монгол ба Германы мэргэжлийн боловсролд хандах хандлага, чанарын ялгаа.
- Монгол Улсад мэргэшсэн боловсон хүчний тухайд үндэсний хэмжээний хүний нөөцийн бодлого гэж байдаг уу?
- Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр эзэнгүй ажлын байр олон байна. Гэвч нөгөө талдаа ажилгүй хүмүүс бас цөөнгүй, олон хүн гадагшаа явж ажил хийхийг хүсч байна. Үүний шалтгааныг та юу гэж боддог вэ?
- Монгол хүмүүс гадаадад очихоороо өндөр бүтээмжтэй ажилладаг мөртлөө Монголд эсрэгээрээ. Орчин, зах зээл нь алга гэдэг шалтгаан мөн үү? Үгүй бол үүнийг засахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор, Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг.
Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсоход:
– Apple podcasts аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
– Youtube-ээс business.mn гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY
– M plus аппликэйшнээс Business.MN гэж хайна эсвэл
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлт, түүнчлэн подкастад оролцох, хамтран ажиллах саналыг info@business.mn хаягаар хүлээж авч байна.