BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Урт, ороомог улаан туузыг огтолж буй том хайч барьсан хүний дүрслэл. Арын дэвсгэр нь янз бүрийн хөх өнгийн сүүдэрээс бүрдэх бөгөөд энэ нь зургийг бүтэцтэй харагдуулна. Энэхүү зураг нь бизнесийн саад бэрхшээл, сорилтыг даван туулж буй бизнес эрхлэгчийг төлөөлдөг. - Business.MN

Монголд бизнес эрхлэхэд хэцүү байдгийн үндсэн шалтгаан: ЭЗ-ийн эрх чөлөө

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-05-06
  Төр ба бизнес
1
Share on FacebookShare on Twitter

“Мэдээллийн урсгал” нэвтрүүлгийн 2021 оны тавдугаар сарын 5-ны дугаарт төр засаг бизнесийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, тоглоомын дүрмээ байнга өөрчилдгөөс компаниуд хохироод үлддэг талаар яригдсан. Уг нь энэ бол ардчилсан оронд нийтлэг байх ёсгүй зүйл.Тэгвэл манай улсад яагаад ийм байна вэ?           

Монголын ардчиллын 30 жилийг дүгнэхэд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулийг дахин нэг уншихад хангалттай. 

30 жилийн өмнө монголчууд сүүлийн 300 орчим жилд анх удаа ямар нэгэн улсын шахалт, зааваргүйгээр хөгжлийн замаа сонгох, төр улсаа төвхнүүлэх боломжтой болж, төр улсын бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь баталгаажуулсан. 

Парламентат ёс, чөлөөт сонгууль, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг, шашны эрх чөлөө, чөлөөт хэвлэл гэх мэтээр ардчиллын ололтыг дүгнээд байвал монголчууд сүүлийн 30 жилд хүн төрөлхтний сүүлийн 200 жилд хийснийг амжуулах Их үсрэлтийн оролдлого хийжээ. Бид асар том өөрчлөлтүүдийг асар хурдтай хийж чадсан нь монголчуудын цусанд байдаг дасан зохицох чадварын гайхамшиг.

Гэвч асар их хурд бас асар их эрсдэл дагуулдаг. Дагуул улсын статусаас чөлөөлөгдсөний дараах сэтгэл хөөрөл богинохон хугацаанд үргэлжилж, нэг мэдэхнээ Монгол Улс нийгэм, эдийн засгийн маш том асуудлуудтай гав ганцаараа үлдсэн. Ийнхүү өөрийгөө, өнгөрснийгөө, ирээдүйгээ, хөгжлийн зам болон тулах цэгээ хайсан өнгөрсөн 30 жилд бид юун дээр хийдэл гаргачихав? 

Юуны түрүүнд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулахад улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, сонгох, сонгогдох эрх байгаад хангалтгүй ажээ. Олж авсан эрх чөлөөтэйгээ бид дахин нэг сайн танилцах шаардлагатай болжээ. 

Монголын ардчилалд бугшсан хамгийн том хавдар бол эрх чөлөө эдлэхийг дураараа авирлах гэж хүлээж авдаг явдал. Эрх чөлөө болон дураараа авирлах хоёрын хамгийн чухал ялгаа нь “дураараа авирласны үр дагаварын төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй бол эрх чөлөөгөө эдэлсний үр дагаварын төлөө хэн нэг нь заавал хариуцлага хүлээдэг” явдал юм. 

Эдийн засгийн хариуцлагатай эрх чөлөөг эдэлж сурах, энэ эрхийг хамгаалж, бэхжүүлэх нь дараагийн 30 жилд хийх бидний үндсэн ажил юм.

“Хариуцлага хүлээдэггүй эрх чөлөө”-г сул тавьж, хариуцлагын баримжаагаа алдсан нь 1992 онд бидний Үндсэн хуулиараа баталгаажуулан олж авсан бүх амжилтыг үгүй хийх магадлалтай том хар хүч болон хувирчээ. 

Сүүлийн 30 жилийн туршлагаасаа бид хүний эрхийг хэрэгжүүлэх гол нөхцөл нь эдийн засгийн эрх чөлөө юм гэсэн том сургамж авлаа. Ийм эрх чөлөөгүй бол гудамжинд жагсах, шүүмжлэх, үг хэлэх эрхээр яах юм бэ? 

Төр бол нийгэмтэй байгуулсан гэрээний дагуу хүмүүсийн эрүүл, аюулгүй, чинээлэг амьдралд баталгаа гаргадаг. Харин тийм амьдрах үндсийг бүрдүүлдэг нь социализмд “мөлжигч” хэмээн адлуулж байсан ч зах зээлийн нийгэмд “баялаг бүтээгч” хэмээн дээдлэгдэх учиртай компаниуд юм. “Татвар оршихуй дор төр буй, төр оршихуй дор татвар буй” гэдэгтэй адил зах зээлийн эдийн засагт “Компани оршихуй дор төр буй, төр оршихуй дор компани буй”. Төр үнэ цэнийг бүтээдэггүй, харин бизнесийн бүтээсэн үнэ цэнийг дахин хуваарилах үүрэгтэй. 

Харамсалтай нь төр өөрөө “хариуцлага хүлээдэггүй эрх чөлөө” эдэлж, баялгийг шударга хуваарилан нийгэмд үйлчлэх бус нийгмийг өөртөө үйлчлүүлэх гэж оролддог, иргэдийнхээ болон ААН-үүдийнхээ эрхийг хязгаарладаг тогтолцоо болж хувирснаас өнөөдрийн хамаг холион бантан бий болжээ. Төр баялаг бүтээдэг иргэдээ дэмжиж, хамгаалах бус өөрөө бизнес хийж, баялагийг булаах гэж зүтгэдэг болсон. Нам хэмээх институци улс орон, ард түмэнд хөгжлийн хамгийн шилдэг хөтөлбөрийг санал болгож хоорондоо өрсөлдөх учиртай ч эсрэгээрээ цөөн тооны хүмүүсийн явцуу ашиг сонирхолд үйлчилдэг бүтэц болон хувирчээ.

Олон улсын судалгааны “Heritage Foundation” төвийн эдийн засгийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 2021 оны байдлаар эдийн засгийн эрх чөлөөгөөр 178 орноос 86-д оржээ. Манай орон 2013 оноос хойш “Үндсэндээ эрх чөлөөгүй” гэдэг үзүүлэлттэй явж байгаа бөгөөд энэ онд буцаад “Дунд зэргийн эрх чөлөөтэй” гэсэн ангилалд ахижээ.

Хэдийгээр татварын хэмжээ өндөр биш ч бизнест төр хөндлөнгөөс оролцох, хөрөнгө оруулалтын орчны чөлөөт байдал, санхүүгийн эрх чөлөөний үзүүлэлт тун хангалтггүй гарчээ. Ялангуяа шүүхийн хараат бус байдал дэлхийн дунджаас бараг хоёр дахин доогуур байна.

Тус төвөөс Монголын үзүүлэлт ахисан ч хуулийн засаглал урьдын адил сул, авлига тархсан, шүүх найдваргүй, авлигын эсрэг Засгийн газрын гаргасан стратеги үр дүнгээ өгөхгүй байна гэж дүгнэжээ.

Монголчууд өнгөрсөн 30 жилд улс төрийн эрх чөлөөгөө эдэлж, тодорхой хэмжээнд хариуцлага хүлээж сурсан. Гэвч ч бид эдийн засгийн хариуцлагатай эрх чөлөөг эдэлж сурах, энэ эрхийг хамгаалж, бэхжүүлэх нь дараагийн 30 жилд хийх үндсэн ажил юм.

bookzone
Тагууд: бизнесбизнесийн орчинмонголхууль

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Эна
Эна
4 жил өмнө

Шүүхийн хараат бус байдалд итгэх үндэслэл ч угаасаа байхгүй байна. Хувийн, төрийн ямар ч байгууллагад дарга, захирал гэдэг хүний аясаар ажиллах ёстой мэт аашилна, доороосоо дээшээ төр хүртлээ удирдах албан тушаал бол бусдыг мөлждөг биш хүмүүсийг хөдөлмөрлүүлэх эрх зүй, орчин нөхцлийг хангах ёстой үүрэгтэй албан тушаалтан өөрөөр дээр бичсэн ёсоор үйлчлэх ёстой гэдгээ гуйвуулан ашигладаг. Боловсролтой ч бай тэр хар нүхрүүгээ бүгдийг түлхэх…..

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00