BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Харанхуй костюмтай, улаан зангиа зүүсэн хүн ширээний ард гараа атгаж сууна. Түүний ард янз бүрийн эд зүйлс, номоор дүүрэн модон номын тавиур байгаа нь түүний бизнес эрхлэх сэтгэлийг илтгэнэ. Ар тал нь бизнесийн оффисын тохиргоог харуулж байна. - Business.MN

О.Амартүвшин: Эдийн засаг сэргэхэд бүгд нэг цэгээс эхлэх шаардлагатай

Business.mn   Business.mn
2021-05-14
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter
bookzone

Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж буйгаар коронавирусийн тархалтаас улбаатай энэ удаагийн нийгэм, эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэй хямралд тооцогдож байгаа тул эдийн засагт “Great reset” буюу их сэргэлт хийхийг уриалсан билээ. 

Үүний хүрээнд “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр танилцууллаа.

Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харвал Дэлхийн банк групп Монгол Улсын бодит ДНБ 2021 онд 6.8%-иар, 2022 онд 7.2%-аар тэлнэ гэж таамаглаж байгаа билээ. Өнгөрсөн онд Монгол Улсын нийт экспортын 93%-ийг уул, уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн гэдгийг танилцуулшынхаа өмнө МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин тодотголоо.

График. Монгол Улсын ажилгүйдлийн түвшин /нийт ажиллах хүчинд эзлэх хувь/

МҮХАҮТ

Албаны тооцооллоор Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан ч Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2020 онд 94.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос ойролцоогоор хоёр дахин өссөн нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн болохыг харуулж байна.

МҮХАҮТ

МҮХАҮТ-аас бизнесийн орчныг эдийн засаг, засаглал хууль эрх зүй, дэд бүтэц технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий таван үзүүлэлт, дэд 12 үзүүлэлтээр авч үзэхэд Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээ нь 2.91 буюу дунд гэж үнэлэгдсэн билээ. 

Хатуу хөл хорионы үед аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулахад давхардсан тоогоор судалгаанд оролцогчдын 50-аас дээш хувь нь татвар (НӨАТ)-ын хөнгөлөлт, чөлөөлөлт, НДШ-ийн төлбөрийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах, бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох шаардлагатай гэж хариулсан байдаг. 

График. Бизнесийн орчиныг сайжруулахад нэн тэргүүнд хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ (хариултын хувиар)

МҮХАҮТ

График. Хатуу хөл хорионы үеийн бизнесийн нөхцөл байдлын судалгаа (2020 оны арваннэгдүгээр сард)

МҮХАҮТ

МҮХАҮТ-ААС ЭДИЙН ЗАСАГТ “ИХ ТОХИРУУЛГА” ХИЙХ САНАЛ ГАРГАВ

Энэ бүгдээс харвал “Нийгэм, эдийн засгийн сэргэлтийг шинээр авч ирэхийн тулд гарааны цэгээ шинээр эхлэх хэрэгтэй. Хатуу хөл хорионы улмаас 27 мянган компанийн үйл ажиллагаа бүрэн зогсчихсон, 500 гаруй мянган хүн ажлын байргүй болсон байна. Эдгээр компанийн үйл ажиллагаа энэ янзаараа хэвийн түвшинд хүрнэ гэвэл их хугацаа алдана. Иймээс бүх төрлийн татварын өршөөлт, хариуцлагаас чөлөөлөх хойшлуулах нь зүйтэй. Эдийн засгийг дэмжихэд нэгт экспортоо нэмэгдүүлэх, хоёрт хөрөнгө оруулалт татах хоёр зам бий. Монгол Улс юун түрүүнд хувийн хэвшилдээ итгэл төрүүлж, хамтын ажиллагаагаа зөв дэмжих нь чухал. Манай улсад өнөөдөр гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих бие даасан институт байхгүй тул Эдийн засаг, худалдааны яамыг нэн тэргүүнд яаралтай байгуулах хэрэгтэй” гэдгийг “Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт” санаачилгын танилцуулгын үеэр МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин онцлон хэлсэн билээ. 

Цар тахлын нөлөөгөөр манай улс дахь 27 мянган компанийн үйл ажиллагаа зогсож, 500 гаруй мянган хүн ажлын байргүй болов.

“Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгын саналын тухайд:

A. Цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх

B. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах

C. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хувьчлах

D. Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох

E. Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгжийг байгуулах хэрэгтэй гэв. 

Худалдааны яам байгуулах тухайд:

  • Энгийн ойлгомжтой засаглалын бүтэц төлөвлөлтөд хяналт тавих, хувийн хэвшлийн манлайлалд суурилах, экспорт, худалдааны  чиг үүрэгтэй
  • Төлөвлөлтийн баг нь мэргэжлийн менежер, өндөр ур чадвартай хувийн хэвшлийн баг, төрийн бусад яамдтай харилцааг зохицуулах төрийн албаны менежерүүд, дотоод гадаадын мэргэшсэн зөвлөхүүд
  • Өдөр тутмын хариу үйл ажиллагаа, их сэргэлтийг хийх арга хэмжээний төлөвлөгөөг удирдан зохицуулж OKR төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийг удирдах
  • Эдийн засгийн салбаруудыг кластер хэлбэрээр зохион байгуулж, OKR төлөвлөгөөтэй уялдуулан экспорт, худалдааг хөнгөвчлөх чиглэлд хуваан төлөвлөх аж. 
OKR хэрэгжүүлэлтийн баг нь хөтөлбөрийг ач холбогдлоор нь эрэмбэлж, Benefits/Strategic Fit -үр ашиг ба төслийг чанар, нөлөөллөөр хэмжих стратеги, Feasibility – хэрэгжүүлэх боломжоор нь харьцуулан эрэмбэлж зорилтуудыг хэрэгжүүлэх аж.

Ийнхүү Эрчимтэй хөгжлийн экспортын бодлого хэрэгжүүлж 2025 он гэхэд ДНБ-ны хэмжээг ~30 тэрбум ам.долларт хүргэх зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр хэллээ. 

МҮХАҮТ
Тагууд: стратегиэдийн засаг

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
Illustrated image showing hands breaking free from chains, with Mongolian text in red and black on a textured beige background.
Чөлөөт зах зээлийн эдийн засаг яагаад чухал вэ?
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00