BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Шууд дамжуулалтын тохиргооны дүрслэл. Баруун талд, энтрепренер үзэгчдэд хандаж, зүүн талд байгаа том дэлгэц дээр гарч ирнэ. Чанга яригчийг бичихийн тулд камер, микрофон, гэрэлтүүлгийн төхөөрөмжийг ашигладаг. Виртуал үзэгчид дараалалд зогссон дэлгэцийг харж байна.
 - Business.MN

Борлуулалтыг тань өсгөх контентийг хэрхэн бүтээх вэ? 

Badral Misheel   Б.Мишээл
2021-05-19
  Маркетинг
0
Share on FacebookShare on Twitter

Онлайн орчинд та бүтээгдээхүүн, үйлчилгээ бус контентийг борлуулдаг. Тиймээс хэрэглэгчдийн худалдан авах сэдлийг төрүүлэхүйц, бүтээгдээхүүн, үйлчилгээний тань үнэ цэнийг хоногшуулах контент бүтээх нь борлуулалтаа өсгөх үндэс болдлог. Тэгвэл хэрэглэгчдэдээ хүргэх таны контент ямар байх ёстой вэ? 

Олон бизнес сошиал сувгуудаар сурталчилгаа явуулахдаа бүтээгдэхүүнийхээ зургийг хэд хэдэн хувилбараар авч, тайлбарын хамт байршуулдаг бөгөөд ерөнхийдөө тэгсхийгээд орхичихдог. Бүтээгдэхүүнээ танилцуулах нь зүй ёсны хэрэг. Харин үүний дараа тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэх, ямар үнэ цэн бий болгохыг ойлгуулах, улмаар одоо биш ч дараа хэзээ нэгэн цагт худалдан авалт хийх сэдлийг төрүүлж, хоногшуулахуйц контентийг үе шаттай хүргэх хэрэгтэй. 

Контент, контент бас дахин контент! 

Ийм контент нь хэлбэрийн хувьд зураг, бичвэр, бичлэг гээд ямар ч байж болно. Хамгийн өргөн дэлгэрсэн аргууд бол инфлүенсер буюу нөлөөлөгчидтэй хамтрах, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэсний “өмнө” ба “дараа” харьцуулалт, яагаад хэрэгтэй, ямар асуудлыг шийддэг зэрэг баримтыг сонирхолтой байдлаар хүргэх зэрэг юм. Түүнчлэн, бүтээгдэхүүн бүтсэн түүх, хэрхэн ашиглах тухай дүрс бичлэг, хэрэглэгчдийг өдөөж, сэдэлжүүлэх эшлэлүүд, түгээмэл асуулт хариулт болон хэрэглэгчийн туршлагын бодит түүх зэрэг контент үр дүнтэй байдаг. Хэрэглэгчдэд сэдэл төрүүлэхүйц контент бүтээхийн тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Зураг дүрсийн байршил 

Харааны зүүн талбайд буй мэдээллийг баруун тархи, баруун талын мэдээллийг зүүн тархи хүлээн авч боловсруулдаг болохыг эрдэмтэд нотолсон байдаг. Тархины баруун тал хийсвэр сэтгэлгээний хэсэг тул зурган мэдээллийг сайн боловсруулдаг бол зүүн тархи илүү логик, аман ярианы боловсруулалтын хийдэг текст илүү сайн боловсруулдаг. Тиймээс постер бэлдэхдээ зурагаа зүүн, текстээ баруун талд байршуулах нь хамгийн тохиромжтой. 

Хэрэглэгчийн сэтгэл зүй

Хүний тархинд очиж буй мэдээллийн 90 хувь нь дүрслэлээр дамжин хүрдэг бол хүмүүс хоорондын харилцааны 93 хувь нь харах мэдрэхүйтэй холбоотой байдаг. Түүнчлэн, хүн аливаа мэдээллийг хараад найман секундын дотор үргэлжлүүлэн сонирхох эсэхээ шийддэг аж. Энэ хугацаанд анхаарал, сонирхлыг нь татаж чадахаас хэрэглэгч таны контент буюу бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох, цаашлаад авах эсэх нь шийдэгддэг. 

Зураг 

Бүтээгдэхүүнийхээ зургийг авч байршуулахдаа хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, хоол хүнсний зургийг авахдаа аль болох сав баглаанаас нь гаргаж шууд идэхэд бэлэн байдлаар харуулснаар хүний идэх сэдлхийг төрүүлдэг. Мөн бүтээгдэхүүний хэмжээг харуулахыг хүсэж байвал өөр ямар нэг зүйлийн хамт эсвэл барьж зургийг нь авах боломжтой. Түүнчлэн, модельтой зураг авч байгаа бол ихэнх тохиолдолд хэрэглэгч рүү эгцэлж харахаас аль болох сэргийлэх, харц болж өгвөл бүтээгдэхүүн рүү чиглэсэн байвал зүгээр. Энэ нь мэдээж зураг авалтын зохиомжоос шалтгаалж харьцангуй өөр байх боломжтой. 

Зөв контент бүтээх, сошиалаар орлого олох мөн борлуулалтаа өсгөхөд туслах аргуудыг  энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Виннер консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Одонтуяа танилцууллаа. “Сошиалаар борлуулалтаа өсгөх 8 арга” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүрэн эхээр нь энд дарж үзээрэй.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Dale Carnegie Mongolia-ийн захирал Б.Энхболд оролцож “Хэрэглэгчдийн сонирхлыг татах замаар борлуулалтаа өсгөх аргууд” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars

bookzone
Тагууд: борлуулалтконтентмаркетинг

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00