BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нэг хүн хурал дээр тайзан дээр микрофоноор ярьж байна. Тэдний ард ICTG логоны хамт монгол, англи хэл дээрх бичвэрүүдийг харуулсан том дэлгэц бий. Үзэгчид сууж, бизнес эрхлэгчдийн шинэлэг бизнесийн стратегийн талаар ярилцаж байгааг анхааралтай сонсож байна. - Business.MN

ICT групп ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн "Бид дэлхийн зах зээлд гарахын тулд заавал гадагшаа явах биш, харин эх орондоо гаднынхныг татах замаар дотооддоо энэ боломжийг бүрдүүлэх боломжтой".

Токен: Хөрөнгө оруулалтын шинэ хувилбар Монголд 

Business.mn   Business.mn
2021-05-24
  Дижитал шилжилт
0
Share on FacebookShare on Twitter

Технологийн дэвшлийг ашиглан хүн төрөлхтөн хялбар хэрэглээ, хэмнэлт, тэгш боломжийг бүхий л салбарт бий болгож, ажил, амьдралдаа нэвтрүүлсээр байгаа билээ. Үүний нэг жишээ нь уламжлалт зохицуулалттай хөрөнгийн биржүүд STO (Security token offering) буюу токенжуулсан үнэт цаас ашиглан хөрөнгө босгож эхэлснээр цаг хугацаа, зардлыг үлэмж хэмнэж, хурдан шуурхай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж чадсан дэвшил. Товчхондоо, энэ нь үнэт цаас, хувьцааг крипто биржээр дамжуулан шууд худалдаж авах, зарах боломжийг хөрөнгө оруулагчдад олгож буйгаараа томоохон давуу талтай. 

Өнгөрсөн сард Tesla компани дэлхийд хамгийн томд тооцогдох Binance крипто биржид STO хэлбэрээр хувьцаагаа гаргасан бол залгуулаад Apple, Microsoft зэрэг технологийн аваргууд мөн хувьцаагаа токенжуулан гаргахаар зэхэж буй. Харин өчигдөр ICT групп ХК Монголын анхны хувьцаагаар баталгаажсан токен буюу ICTG security token-ийг  гаргаж  буйгаа  зарлав. Энэ дагуу ICTG токены бүртгэл өнөөдөр 11 цагаас www.trade.mn крипто биржид эхлээд байна. 

Уг токений нээлтэд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон технологийн компаниудын төлөөлөл оролцсон бөгөөд нээлтийн үеэр ICT группийн хамтран үүсгэн байгуулагч А.Баттамир “Монголчууд бид технологийг зөвхөн ашиглах, нэвтрүүлэх бус харин эдгээр үйл явцаар дамжуулж өөрсдөдөө боломж бүтээх ёстой. Өөрөөр хэлбэл, дэлхийн мэдээлэл технологийн асар өсөлттэй энэ зах зээлд бид зөвхөн хэрэглэгч бус тоглогч байх боломжтой” хэмээсэн юм. 

 

1 of 3
- +
"ICTG" гэсэн лого, бичвэр бүхий том дэлгэцийн өмнө тайзан дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байна. Эмэгтэй цаас барьчихсан, эрэгтэй нь микрофоноор ярьж байна. Бизнес эрхлэгчдийн үзэгчид тэргүүн эгнээнд харагдаж байна. - Business.MN
Дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг тайзан дээр зургаа авахуулж байна. Бизнесийн энгийн болон албан ёсны хувцас өмссөн тэд "ICTG" лого, геометрийн загвар бүхий арын дэвсгэрийн өмнө зогсож, мэргэжлийн арга хэмжээ эсвэл хурал болж буй мэт санагдах үед бизнес эрхлэх сэтгэлийг шингээдэг. - Business.MN
Гурван эрэгтэй гэр дотор яриа өрнүүлж байна. Зүүн талд байгаа нэг хүн нүүрний маск барьдаг бол голд байгаа хүн нүүрний маскгүй костюм өмсдөг. Баруун талд байгаа эрэгтэй, бас костюмтай, төвийн бизнесмэнтэй нүүр тулж, ярьж байгаа бололтой. Бусад нь цаана нь харагдаж байна. - Business.MN

Аудит, зөвлөх үйлчилгээний KPMG компани 2025 он гэхэд токенжуулсан үнэт цаасны зах зээл найман их наяд ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж буйгаа мэдээлсэн. Ирээдүйд өсөн дэвжих өндөр потенциальтай уг зах зээлд хөл тавьж буй ICT групп үндэсний газарзүйн систем, үүлэн технологийн хөгжүүлэлт, хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамжийн хөгжүүлэлт, үндэсний блокчэйн платформын хөгжүүлэлт, Business intelligence (BI) -ийн программ хангамжийн хөгжүүлэлт, зүйлсийн интернэт (IoT) -ийн программ хангамжийн хөгжүүлэлт зэрэг томоохон төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх зорилгоор токенжуулсан үнэт цаас гаргаж буй. 

Тус группийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн “Бид дэлхийн зах зээлд гарахын тулд заавал гадагшаа явах биш, харин эх орондоо гаднынхныг татах замаар дотооддоо энэ боломжийг бүрдүүлэх боломжтой. Энэ бүхнийг харуулахын тулд бид шинэ зах зээлд нэвтрэх томоохон алхмыг эхлүүллээ. Токенжуулсан үнэт цаас гаргаж буйтай холбогдуулан бидэнд Америк, Швейцарь, Япон, Сингапур зэрэг олон газраас хүсэлт ирж байна” гэлээ. 

10-аадхан жилийн өмнө Монголын технологийн компаниуд ашиг олж, хөрөнгө оруулалт татахад ихээхэн хүндрэлтэй тулгарч, зөвхөн уламжлалт салбаруудын талаар яригддаг байсан бол өдгөө цаг наашилж, ирээдүйд бий болох боломж, өсөлтийг чиглэн дэлхийтэй хөл нийлүүлэх болсны нэг жишээ бол энэ.  

ICTG токений товч мэдээлэл:

Токен гаргагч:  АйСиТи групп ХК

Токен нэр: ICT security token

Токен тиккер: ICTG

Үргэлжлэх хугацаа: 2021/05/24 11:00 - 2021/05/31 16:00

Токен хаяг: 0xC5a2E0FF3034Ecd499f3eCA4A8ae010388AaeCf4

Токен хэлбэр: Security token

Токений стандарт: Ethereum ERC777

Нийт гаргах токений тоо хэмжээ: 1,428,600,000

Хөрөнгө оруулагчдад санал болгох хувь: 10%

Хөрөнгө оруулагчдад санал болгох хэмжээ: 124,793,954

Токений нэгж үнэ: 130 төгрөг

Арилжаалах бирж: www.trade.mn

Олборлолт: Олборлолт буюу майнинг хийх боломжгүй байна

Смарт контракт аудит: CERTIK LLC

Бизнесийн үнэлгээ: BDO аудит

Токен гаргагчийн вэбсайт: www.ictgroup.mn

ICTG токен whitepaper: https://ictgroup.mn/file/ICTG-Whitepaper-v1.pdf
bookzone.mn
Тагууд: дижитал шийдэлхөрөнгө оруулалт

Санал болгох:

A man in a light pink button-up shirt and jeans stands with arms crossed, looking at the camera. Indoors, large windows reveal an urban cityscape—технологийн дэвшил чанартай үйлчилгээг хослуулна илтгэнэ.
Технологийн дэвшил, чанартай үйлчилгээг хослуулна
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Б.Саруул
Б.Саруул: Эмэгтэй экспортлогчдын тоог нэмэхэд МҮХАҮТ гүүр болно
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00