BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Гурван хүн хэвлэлийн бага хурал хийхээр индэр дээр зогсож байна. Төвд байгаа хүн, магадгүй энтрепренер, олон микрофоноор ярьж байхад бусад нь анхааралтай сонсож байна. Тэдний хоёр нь амны хаалт зүүдэг. Цаана нь хээтэй хана, латин бус үсгээр бичвэр бүхий эмблем. - Business.MN

Банкууд хүүгээ урьдчилж авдгийг болиулна

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-05-25
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг өнгөрөгч баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Чинзориг, Х.Булгантуяа, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар мэдээлэл өглөө. 

Хууль 30 зүйлтэй бөгөөд үүнээс илэрхий болон нийтлэг байдлаар харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зохицуулалт 18 зүйл буюу 62 хувийг эзэлж байгаа бол харилцагчийн эрхийг илэрхий хамгаалахтай холбогдсон нарийвчилсан зохицуулалт 10  зүйл байна. Тухайлбал, банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, банк, эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох ба үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм. 

Мөнгөн хадгаламжийн тухайд, хадгалагч хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүүгээс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглох  заалт оруулсан байна.

Өөрөөр хэлбэл, банк аливаа хадгаламжийн хүү, нөхцөлийг өөрөөр, ялгамжтай тогтоон нийтэд зарлах эрх нь нээлттэй бөгөөд гагцхүү тухайн нийтэд зарласан хүү, нөхцөлөөр харилцагчтай гэрээ байгуулах үүрэгтэй. Ингэснээр банкны салбарт бий болсон шударга бус, гаж өрсөлдөөнийг зогсоож, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх замаар банкны салбарын нийт 95 орчим хувийн хадгаламж эзэмшигчийн эрхийг хамгаалах зорилго агуулжээ. 

Зээлийн үйл ажиллагааны тухайд, зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй байх ба гадаад валютаар зээл хүссэн зээлдэгчид ханшийн эрсдэлийн талаарх зөвлөмж, мэдээллийг өгч, гадаад валютаар зээл авахыг тулгахыг банк, эрх бүхий этгээдэд хориглосон байна. Мөн зээлдүүлэгч нь анх зээл олгохдоо зээлдэгчээр зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хоригложээ. 

Зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болох зохицуулалт мөн туссан бөгөөд зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд банк, эрх бүхий этгээдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо шаардлагатай арга хэмжээ авч, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулахаар хуульчилсан байна.

bookzone.mn
Тагууд: банкхүүэдийн засаг

Санал болгох:

Illustrated image showing hands breaking free from chains, with Mongolian text in red and black on a textured beige background.
Чөлөөт зах зээлийн эдийн засаг яагаад чухал вэ?
A collage for 2024 оны учиртай 10 тоо showcases passports, coal, apartments, electricity pylons, a hand with ore, people in traditional attire, a government building, and currency notes.
2024 оны учиртай 10 тоо
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00