Зочин: Ганабелл институтын сургагч багш Т.Амарсанаа
Цар тахлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр бүхий л зүйлийг өөрөөр харах шаардлагатай тулгараад буй. Харин бизнесийн орчны хувьд цар тахлаас ч өмнө эрчимтэй өөрчлөгдөж компаниуд бизнес загвараа өөрчлөн шинэчлэх шаардлага үүсээд байв. Хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн ертөнцөд дасан зохицохын тулд бизнесүүд стратегидаа ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?
6 сарын 15-нд болох “Бизнес загвараа хэрхэн шинэчлэх вэ?” вэбинарыг угтаж хийсэн энэхүү подкастаар дараах асуудлыг хөндлөө:
- Шинэ нөхцөлд ямар бизнесийн загвар хамгийн эрэлттэй байгаа вэ?
- Бизнес загварын инноваци гэж юу вэ? Ямар үед шаардлагатай болдог вэ?
- Бизнес загварын инновацийн ямар төрөл хэлбэрүүд байдаг вэ?
- Бизнес загвараа шинэчлэх гэж буй хүн хамгийн түрүүнд хариулах шаардлагатай 3 асуулт?
- Стратеги боловсруулахдаа компаниудын гаргадаг нийтлэг алдаа юу вэ? Юунаас зайлсхийх вэ?
- Салбарын шинжилгээ хийхэд анхаарвал зохих зүйлс?
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсоход:
– Apple podcasts аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
https://apple.co/2zTWDq0
– Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл
– Youtube-ээс business.mn гэж хайна, эсвэл
https://bit.ly/2WNdwLY
– M plus аппликэйшнээс Business.MN гэж хайна эсвэл
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.