Simple аpp нь дотоодын зах зээлд нэвтрээд хагас жил болжээ. Энэ хугацаанд зах зээлдээ тогтвортой байршихын тулд хэрхэн ажиллаж байна вэ?
Бид өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сараас нийтэд үйл ажиллагаагаа нээсэн. Энэ хугацаанд хэд хэдэн хөл хорио давхацсан ч бизнесээ сайн идэвхжүүлсний хүрээнд одоогоор манай апп-ыг 160,000 удаа татаж авсан байна. Гэрээ байгуулаад манайхаас зээл авсан харилцагчдын тоо хэдийнэ 70,000-д хүрсэн.
Манай компани санхүүгийн үйлчилгээг хялбар болгох зорилготой зах зээлд гарч ирсэн. Тиймээс ч зээлийн материал бүрдүүлэх, судлах явцад гардаг төвөгтэй процедурыг 100% дижитал болгон хялбаршуулахаар ажиллаж байгаа. Технологийн бүх шийдэл нь хүний оролцоогүй, дижиталаар хэрэглэгчид санал болгож буй зээлийн дээд хэмжээг тодорхойлдог гэсэн үг. Мэдээж хуульд заасан ёсоор харилцагчтай зээлийн харилцаанд орохын тулд нэг удаа уулзаж зээлийн гэрээ хийж байна.
Simple апп нь олон төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг гаргахаар зорьж байгаа. Тиймээс ч иргэд болон бизнес, тэр тусмаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээл болон дижитал шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжид бизнесийн зээлийг зах зээлд гаргаж, зээлийн хүсэлтийг анх удаа онлайнаар авч байна. Тухайлбал, бизнес эрхлэгчид simple.mn хаягаар ороод хэдэн төгрөгийн зээл авах боломжтой вэ гэдгээ онлайнаар тооцуулж, хүсэлтээ явуулдаг. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлийн хүсэлтийг онлайнаар хүлээж аваад, өөртэй нь уулзахгүйгээр боловсруулалт хийх байдлаар ажиллах гэж байна. Цаашдаа энэ процедур улам технологижиж, автоматжина.
Манай эдийн засаг болон түүнийг дагасан зах зээл нь маш жижиг. Гэтэл одоогийн байдлаар тус зах зээлд 10 гаруй финтек компани бүтээгдэхүүн үйлчилгээгээр өрсөлдөж байна. Тэгвэл та нарын ялгарал юу байв?
Санхүүгийн Зохицуулах Хорооны тоо баримтаар манайхтай төстэй үйл ажиллагаа явуулдаг 15 байгууллага бий. Simple нь өөрсдийн хөгжүүлсэн кредит скорингийн системээрээ харилцагчийг үнэлээд зээлийн хэмжээ, нөхцөлийг бодож гаргадаг. Бид дижитал зээл дээрээ энэхүү кредит скоринг системээ амжилттай нэвтрүүлсэн. Одоо бид бизнесийн зээл дээрээ нэвтрүүлээд ажиллаж эхэлж байгаа эхний алхам нь simple.mn буюу онлайнаар хэдхэн минутын дотор зээлийн эрхээ шалгаж байгаа.
Зөвхөн хурууны хээ уншуулаад гуравдагч байгууллагуудаас мэдээлэл татаж, харилцагчдаас аль болох бага мэдээлэл авдаг нь бидний давуу тал.
Түүнээс гадна манай зээлийн нөхцөл, дээд хэмжээ, хүүгийн түвшин бусад финтектэй харьцуулбал харьцангуй таатай. Харилцагчийг үнэлэх процессын маань бас нэг онцлог нь Зээлийн мэдээллийн санд байдаг, банк, санхүүгийн байгууллагуудын ашигладаг харилцагчийн санхүүгийн мэдээлэл, нийгмийн даатгалын мэдээллээс гадна өөрсдийн альтернатив датаг ашигладаг аргыг нэвтрүүлж байна. Энэ нь бидэнд тухайн хүнийг илүү өргөн хүрээнд оновчтой үнэлэх, таних, зөвхөн тухайн хүнд тохирсон зээлийн нөхцөлийг санал болгох боломжийг өгдөг.
Тэгвэл та бүхний зах зээлд нэвтрүүлэх дараагийн бүтээгдэхүүний талаар дэлгэрүүлбэл?
Дээр хэлсэнчлэн, бизнесийн зээлийн үйлчилгээг хамгийн хялбар байдлаар олгохоор ажиллаж байна. Бизнесийн байгууллага, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд орлого батлах нь энэ цаг үед хэцүү болчихлоо. Тиймээс энэ үед бидний зүгээс бизнес эрхлэгчдийгээ аль болох дэмжих үүднээс өөрсдийн хөгжүүлсэн технологи, нөөц бололцоо дээр тулгуурлан хамгийн бага хугацаанд бизнесийн зээл олгож байгаа юм. Бид 300 сая хүртэлх зээлийг 1.5-2.5 хувийн хүүтэйгээр 1-36 сарын хугацаатай бичил, жижиг, дунд бизнес эрхэлдэг иргэн болон байгууллагуудад санал болгож байна.
Бизнес эрхлэгчдийн хувьд зээл авах гэхээр олон бичиг цаас цуглуулан санхүүгийн байгууллагуудаар явдаг. Харин Simplе-н зүгээс та simple.mn вебээр нэвтрэн онлайнаар зээлийн хүсэлтээ өгсөн тохиолдолд манай мэргэжилтнүүд судалж, үйлчилгээ үзүүлэх юм. Мөн таны зээлийг ажлын 1-2 хоног дотор гаргах ба эргэн төлөлтөө хамгийн хялбараар Simple аппликэйшнээр хийх боломжийг бүрдүүлсэн.
Одоогоор бид дижитал зээлийн үйлчилгээг Simple апп-аар олгож, харин бизнесийн зээлийн хүсэлтийг simple.mn вебээр онлайнаар авч байна. Удахгүй Simple 2.0 гэсэн шинэчилсэн хувилбараа гаргана. Энэ нь онлайн орчинд бизнесээ сурталчлах, харилцагч нартайгаа ойртох, санхүүжүүлэх мөн борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой дижитал шийдэл болох худалдааны цэс буюу market place нэмж орж байгаа юм. Уг цэсийг ашиглаад компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг байршуулан шууд худалдаа эсвэл лизинг зэрэг төрөл бүрийн нөхцөлөөр борлуулах боломжтой болно.
Зээлийг судлахдаа та бүхэн банкны эдийн засагчаас ямар давуу тал, ялгаатай ажилладаг вэ?
Бид уламжлалт банкны үйлчилгээнээс технологийн дэвшлийг ашиглаж цаг хугацаа, мөнгө, энергийг хэмнэж байгаагаараа ялгардаг.
Тухайлбал, зээлдэгч хүсэлтээ цахимаар гаргаж, өөрт олгогдох боломжтой зээлийн эхний саналыг харж болдог. Хүсэлтүүдийг манай зээлийн мэргэжилтнүүд хүлээн авч газар дээр нь бизнесийн зээлийн үйл ажиллагаатай танилцаж зээлийг олгож байна. Зээлдэгчид маань хурдан шуурхай, чирэгдэлгүй зээлээ авч байгаад сэтгэл маш өндөр байгаа. Удахгүй бид зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа явуулж буй газар дээр нь очиж зээлийг олгодог болно.
Танай бизнесийн зээл цар тахлын үед компаниудад яаж туслах вэ?
Коронавирусын цар тахлын хүрээнд манай улс удаа дараа хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд олон бизнес хаалгаа барьж байна. Тэгвэл тэдний бизнесийн хаалга дахин нээх боломжийг манай зүгээс олгох боломжтой байх.
Энэ үед бизнес эрхлэгчид санхүүгийн байгууллагаас зээлийн үйлчилгээ авах гэхээр шалгуур хангахгүй, нөгөө талаар орлого нотлох боломжгүйгээс болж буцаагдаж байна. Тиймээс бидний зүгээс боломжийн, уян хатан нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээгээ санал болгож байгаагаас гадна богино хугацаанд зээлийн хүсэлтийг шийдвэрлэж байгаа.