BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цайвар цэнхэр даашинзтай цамц, улаан зангиа зүүсэн бизнес эрхлэгч ноцтой царайтай ширээний ард сууж байна. Тэрээр нүдний шил зүүж, үзэг барьдаг бөгөөд үзэг цаас зэрэг янз бүрийн албан тасалгааны хэрэгслээр хүрээлэгдсэн байдаг. Цаана нь хөшиг, хаалга харагдана. - Business.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар. Түүнд нийслэлийн үндсэн хууль гэж болох Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийг шинэчлэн батлуулах шаанс бий.

#ЗүсэлтээрХаръя: Нийслэл хотын эдийн засаг, засаглалын чөдрийг тайлах нь

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-07-06
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Business.mn сайт #Зүсэлтээр харъя буланг эхлүүлж байна. Энэ буландаа улс орны нийгэм, эдийн засгийн асуудлуудыг урьдач нөхцөл, түүхэн контекст, шийдэл гаргалгаа талаас нь задлан шинжилсэн материалуудыг хүргэнэ.

Хөндсөн асуудал: Улаанбаатар хотын эрх зүйн бие даасан байдал, хөрөнгө оруулалтын боломжууд, хотын төсөв, хотын татвар, хотын бүсчлэл, дагуул хот, газрын менежмент, хүн амын төвлөрөл

Story: Улсын дайтай хотын аймгийн дайтай статус

Монгол Улс 1994 онд Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж байв. Тэгэхэд Улаанбаатар 117 хороо, 609 мянган оршин суугчтай байсан. Харин одоо 173 хороотой, 1.5 сая орчим оршин суугчтай болж хүн ам нь 3 дахин өссөн.

Эдийн засгийн хувьд ч тэр үеэс эрс ялгаатай болжээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 63 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг, улсын ДНБ-ий 64.5 хувь буюу 16 их наяд төгрөгийн үнэ цэн үйлдвэрлэж байна.

Мөн нийт ажиллах хүчний 40 гаруй хувь нь Улаанбаатарт цугларснаас гадна бараг 600 мянган тээврийн хэрэгсэл хөлхөлдөж байна. Хамгийн сайн боловсролтой, хамгийн их мөнгөтэй, хамгийн тохилог байшинтай, хамгийн супер машинтай хүмүүс Улаанбаатарт амьдардаг.

Улаанбаатар хот ДНБ-ий 64.5 хувь буюу 16 их наяд төгрөгийн үнэ цэн үйлдвэрлэж байна.

Харамсалтай нь төвлөрлийн хурд, хөгжлийн хурд хоёр эрс ялгаатай байна. 1994 онд хууль батлагдсанаас хойш 27 жилд нийслэлд олон зуун асуудал шинээр бий болж, шийдэгдэхгүй хуримтлагдсаар өнөөг хүрчээ. Оршин суугчдад авах ёстой үйлчилгээ асар их ч тэдгээрийг хангах санхүү, хүний нөөц, эрх зүйн чадамж хотын удирдлагад байхгүй.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатарыг хот буюу “нийгэм-эдийн засгийн цогцолбор” гэдэг өнцгөөс хөгжүүлж чадаагүй, зөвхөн засаг захиргааны нэгж гэдэг талаас нь авч үзсээр ирсэн нь нэг том алдаа болов.

2001 оноос хойш Хотын дарга нар төсөв, санхүүгийн амаргүй нөхцөлд ажиллаж ирснийг одоогийн Хотын дарга Д.Сумъяабазар хэлж байна. Шийдэх олон асуудал байдаг ч шаардлагатай мөнгө байдаггүй.  Жишээ нь, хотоос гадуурх газрын наймааны сүлжээг бүрэн хянах бололцоогүй, Засгийн газар орон сууц барих мөнгийг нь гаргаад өгдөг ч газрыг нь чөлөөлөх мөнгө нийслэлд байхгүй.

Энэ мэт хүчин зүйлс нь Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шалтгаан болов. Уг хуулийг батлуулах нь үе үеийн хотын дарга нарын хувьд бараг мөрөөдөл нь байсан гэхэд болно.  2017 онд Сү Батболд хотын дарга байхад хуулийн төслийг боловсруулж, бүр Засгийн газрын тогтоол гаргуулсан ч УИХ дахь намын бүлгийн хурлаас цааш хэтрээгүй.

Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2020 онд, дараа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар боломж гарч ирсэн. Одоо хуулийн төсөл УИХ-ын байнгын хорооны давааг давж, нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Улаанбаатар хотын Үндсэн хууль гэж нэрлэж болно. Хууль батлагдвал эдийн засгийн хувьд бие даасан, эрх зүйн чадамжтай, засаг захиргааны том реформ хийнэ гэж хууль боловсруулагчид болон одоогийн хотын дарга үзэж байна.

Контекст: Хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалтын гацаа           

Хэрэв Улаанбаатарыг банканд барьцаалж болохоор үл хөдлөх хөрөнгө гэж үзвэл хамгийн муу үнэлгээтэй хөрөнгө болно. Үүний тод жишээ гэвэл хоорондоо 100 метрийн зайтай Соёлын төв өргөө, Сентрал Тауэр хоёрын нэг метр ам дөрвөлжин талбайн түрээсийн үнэ тэнгэр, газар шиг ялгаатай. Соёлын төв өргөөний ажиллагаа хэвийн явж байгаа юм шиг харагдах ч үнэндээ өөрийн орлогоос давсан их алдагдалтай, ямар ч үр ашиггүй ажилладаг. Үүнтэй адил хотын хамгийн ашигтай байрлалд байх хэрнээ эдийн засгийн эргэлтийн гадна үлдсэн үл хөдлөхүүд нийслэлд олон байгаа.

Нийслэлийн өмчид нийт бүртгэлтэй 770 орчим үл хөдлөх хөрөнгө байдаг ч үл хөдлөхөөс олдог татварын орлого өчүүхэн. Нийт 3.4 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй Улаанбаатар хот төрийн өмчийг ашиглуулсны төлөө ердөө 3 орчим тэрбум төгрөгийн орлого олж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар баян байх бололцоотой ч түүнийгээ ашигладаггүй.

Нийт 3.4 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй Улаанбаатар хот төрийн өмчийг ашиглуулсны төлөө ердөө 3 орчим тэрбум төгрөгийн орлого олж байна.

Уг нь капиталистын нүдээр харахад орчноо бохирдуулж, хүн, машин чихэлдүүлэх чадалтай хот тэр хэрээрээ мөнгө олох боломжтой байх ёстой. Газартай хүн баян гэдэг логикоор авч үзвэл нийслэл хот одоо байгаа газар, орон зайгаа ухаалаг ашиглаж маш их хэмжээний хөрөнгө оруулалт татах арга зам олон арваараа бий. Гэтэл байдал эсрэгээрээ байгаа нь асуудал засаглал, менежмент талдаа байгааг гэрчилнэ.

Ийм ч учраас одоо хэлэлцэж байгаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гуравдугаар бүлэгт нийслэл хотыг “Эдийн засаг, нийгмийн цогцолбор” болгон хөгжүүлэх тусгай чиг үүргүүдийг тусгаж өгчээ. Жишээ нь хот бие даасан төсөвтэй, үнэт цаас гаргах, концесс олгох эрхтэй, хотын албан татвартай, нийслэлийг хөгжүүлэх тусгай сантай байж болно.

Улаанбаатар түгжрээтэй, бохирдолтой, хэтэрхий ачаалалтай гэж ярьдаг ч энэ их ачааллыг бий болгож буй хотыг өөрийг нь эдийн засгийн талаас нь дүгнэсэн мэргэжлийн дүгнэлт одоо хүртэл байдаггүй. Өөрөөр хэлбэл бидний амьдарч буй “Улаанбаатар” гэдэг орон зайн хувьд эдийн засгийн дүгнэлт огт байхгүй. Эндээс “Ер нь Улаанбаатар хот ямар үнэтэй вэ?” гэсэн асуулт гарч ирнэ. Харамсалтай нь одоогоор гадна, дотны хөрөнгө оруулагчдад хэлчих нийслэлийг эдийн засаг талаас нь үнэлсэн тоо байхгүй.

Хөгжингүй орнуудын жишгээр авч үзвэл хотын хөгжлийн түвшинг тодорхойлдог гол хүчин зүйл бол орон зайн ашиглалт. Үүнийг 2180 хавтгай дөрвөлжин км-т байрласан, 14 орчим сая хүн амтай Токио замын түгжрэлгүй ч, 4700 хавтгай дөрвөлжин км-т байрласан, 1.5 хүн амтай Улаанбаатарт энэ асуудал хямралын түвшинд очсон жишээнээс харж болно. Гудамжиндаа захирагдсан байшин, хашаа гэхээсээ байшин, хашаандаа зориулсан гудамжтай манай нийслэлд гэр хороолол, задгай захууд, хэтэрхий олон машин зэрэг Улаанбаатарыг эдийн засгийн хувьд хамгийн үр ашиггүй орон зайн нэгж болгон хувиргаж буй зүйл цөөнгүй.

Сүүлийн үед судлаачид хот өөрөө хөрөнгө оруулалт татах сонирхолтой орчин байх ёстой гэдгийг байнга хэлж байгаа. Бизнесмен хүний нүдээр харвал онгоцны билетээ хямдруулаад Хөшигийн хөндийд жуулчдыг хэдэн мянгаар нь “асгах” бололцоо бий. Хүй Долоон худагт морин тойруулгын орчин үеийн төв байгуулж, дэлхийн хамгийн хурдан морьдыг уралдуулах боломж байгаа. Зайсангийн аманд том казино байгуулан дэлхийн баячуудыг тоглуулж, түүнээс нь татвараа аваад суух гарц бий. Тэрэлжид маш том усан парк, наадам цэнгээний цогцолбор барьж жуулчдыг зугаацуулах потенциалтай. Энэ бол нэг талаар мөрөөдлийн жагсаалт нөгөө талаар зах зээлийн бодит боломж юм.

bookzone

2021 онд нийслэлийн хөрөнгө оруулалтад 44 тэрбум төгрөг төсөвлөсөн ч нийт хөрөнгө оруулалтын бодит хэрэгцээнд 950 орчим тэрбум төгрөг шаардлагатай байна.

2021 оны байдлаар нийслэлийн төсвийн орлого 820 тэрбум, хөрөнгө оруулалт 44 тэрбум төгрөг байхаар батлагдсан. Эндээс 80 орчим хувийг хүн амын орлогын албан татвар бүрдүүлдэг. Гэтэл энэ нь 1.5 сая хүн амтай мегаполис хотын хувьд даанч хангалтгүй. Хотын дарга Д.Сумъяабазар “Үнэндээ бидэнд нийт хөрөнгө оруулалтын хэрэгцээнд 950 орчим тэрбум төгрөг шаардлагатай байна. Нийслэлд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй байна” гэж хэлэв.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оноос хэрэгжиж эхлэхэд ААНОАТ-ын 40 хүртэлх хувь нийслэлийн захиран зарцуулах чиг үүргэд ирэх бөгөөд энэ нь ойролцоогоор 1 их наяд орчим төгрөгийн нөөц бололцоо юм. Үүн дээр одоо хэлэлцэж байгаа нийслэлийн эрх зүйн байдлын хууль батлагдвал нийслэл хот эдийн засаг, эрх зүйн хувьд бие дааж, оршин суугчдын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг өгөх боломж бүрдэнэ.

Дүгнэлтүүд

  • Нийгэм, ЭЗ-ийн цогцолбор байдлаар нь хотын чадавхийг үнэлэх ёстой.
  • Нийслэлд хөрөнгө оруулалт татах боломжуудыг бий болгох хэрэгтэй
  • Нийслэлийн өмчит үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн зарчмаар үнэлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай
  • Үл хөдлөхөөс орж ирэх татварын хэмжээг нэмэх шаардлагатай

Business.mn сайт Нийслэлийн эрх зүйн байдал, хотын эдийн засгийн талаар цуврал нийтлэл хүргэж байгаа. Дараагийн нийтлэлээр хотын газар, хотын бүсчлэл, дагуул хотын талаар хөндөх болно.

Тагууд: ЗүсэлтээрХаръя

Санал болгох:

Саарал юүдэнтэй цамц, жинсэн өмд өмссөн хүн шатахууны саванд улаан хийн шахуургатай цорго бүхий цагаан машины дэргэд зогсож байна. Энтрепренер ихэвчлэн хоосон түрийвч рүүгээ санаа зовсон эсвэл бухимдсан байдалтай хардаг бөгөөд энэ нь бизнес эрхлэхэд тулгарч буй санхүүгийн бэрхшээлүүдийн талаар эргэцүүлэн боддог. - Business.MN
#ЗүсэлтээрХаръя: Шатахууны үнийн тухай худал ба үнэн
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00