Зочин: Ландбридж ХХК-ийн захирал Д.Энхтүвшин
Суэцийн Хоолойд Эвер Гивен чингэлэг тээвэрлэгч гацсан үйл явдал цар тахлын нөлөөтэй нийлж далайн боомтуудын ачааллыг урьд өмнө нь байгаагүйгээр нэмэгдүүлэв. Даяаршлын нөлөөгөөр бүхий л салбар хэлхээтэй болсон өнөөгийн ертөнцөд бараа материалын урсгал хөдөлгөөн нэг нэгнээсээ бүр ч хамааралтай өрнөх болсон. Иймд тээвэр логистикийн салбарын үнийн өсөлтийн цаад учир шалтгаан, уялдаа холбоог ойлгодог байх нь чухал билээ.
Тяньжин боомт дээр үүсээд буй гацаанаас үүдсэн тээврийн үнийн өсөлт, дэлхийн тээврийн сүлжээний тухай уг дугаарт дараах сэдвийг хөндлөө:
- Далайн тээврийн компаниуд чингэлэг тээврийн үнээ нэмж, журмаа өөрчлөх болсон шалтгаан юу вэ?
- Цаашид тээвэр логистикийн зардал өсөх үү? Буцаад буурах болов уу?
- Хил дээр ирж байгаа ачаа барааг чирэгдэл багатай, арай хямд зохион байгуулахад дэд бүтцийн ямар шийдэл хэрэгтэй вэ?
- Импортоор орж ирж байгаа барааны үнийн 26-30 хувийг тээврийн өртөг эзэлдэг гэсэн тооцоо бий. Энэ тоог багасгах боломж бий юу?
- Манай улсын тээвэр логистикийн бодлогын гол дутагдал юунд байна вэ?
- Зах зээлийн нөхцөлд манай улсын хот хоорондын ачаа тээврийг хэрхэн үр дүнтэй зохион байгуулж болох вэ?
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:
Apple Podcasts
Google Podcasts
(Бид системээ шинэчилж байгаа тул Apple болон Google сувгууд түр хугацаанд болохгүй байгаад хүлцэл өчиж байна.)
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.