– Нийгмийн хариуцлагын жишиг төсөл-
Боловсролын салбарын хүний нөөцийн ур чадварыг олон улсын жишигт нийцүүлэх замаар салбарын реформыг дэмжих, цаашлаад Монгол улсын ирээдүйд жинтэй эерэг өөрчлөлтүүд авчрахын тулд хувийн хэвшлийн томоохон төлөөллүүд нэгджээ.
Төслийн гол зорилго нь боловсролын салбарын мэргэжилтнүүдийг тасралтгүй суралцан хөгждөг дадалтай, цаг үе хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагын урд алхдаг манлайлагчид болгоход оршино. Энэ хүрээнд: менежментийн ур чадварууд болон сэтгэлзүйг ойлгох чиг баримжаатай болох цаашлаад англи хэлний түвшинг сайжруулах баялаг агуулгатайгаар хэрэгжих олон улсын Global Growth Instittute-ийн CPD сертификаттай хөтөлбөр нь Монгол орон даяарх боловсролын салбарын бүх мэргэжилтнүүдэд нээлттэй аж.
Энэхүү төслийг БШУЯ-ны дэмжлэгтэйгээр, Гүрэн академи, Монос, Таванбогд, Мобиком, Хас банк, Монгол даатгал, судалгааны SICA гэсэн 7 компани хамтран хэрэгжүүлж,мэдлэгт хөрөнгө оруулж байна. Тодруулбал, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийт зардлын дийлэнхийг буюу 90 хувийг хувийн хэвшлийнхэн гаргаж, боловсролын салбарын мэргэжилтнүүд бүртгүүлэхдээ 10 хувиа өөрсдөө төлснөөр олон улсын сургалтын агуулгаар чадавхжих боломжтой болж байна.
Гүрэн академийн зүгээс компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахлын үед боловсролын салбараа дэмжиж, хүндрэлийг хамтдаа давах үүднээс энэ оны хавар ЕБС-ийн 1000 захирал, сургалтын менежерийг “WORLD CLASS MANAGER” олон улсын сургалтанд төлбөргүйгээр суралцуулсан билээ. Сургалтын дараах судалгаагаар боловсролын салбарын удирдлагууд ур чадварын хувьд дараагийн түвшинд гарч хөгжсөн бөгөөд цаашлаад өөрийгөө хөгжүүлэх арга барилыг олж авсан нь гол үр дүн гэж санал нэгтэйгээр хариулжээ. Цаашлаад тэд багш, мэргэжилтнүүдийг үргэлжлүүлэн сургаж, шинэ үеийнхний хэрэгцээ шаардлагатай уях зайлшгүй шаардлага байгааг онцолсон байв.
Тиймээс БШУЯ болон сургуулийн захирлууд болон сургалтын менежерүүдийн хүсэлт, дэмжлэгтэйгээр төслийг ийнхүү өргөжүүлэн баяжуулж, цогц хөтөлбөртэйгээр боловсролын салбарын мэргэжилтнүүдийг сургахад бэлэн болоод байна. Дашрамд дурьдахад боловсролын салбарт хэрэгжих реформын чухал хэсэг нь хүний нөөцөө цаг үетэй нь уяж сайжруулах бөгөөд үүнийг хувийн хэвшлийнхний “ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МОНГОЛ БАГШ” санаачлага хүчтэй дэмжиж, уялдаж байгаа юм.
Тус хөтөлбөр 8.18- аас эхлэх бөгөөд орон даяар бүртгэл хийгдэж байна
Танилцуулга видеог доорх линкээр үзнэ үү:
Төслийг санаачлагч: Гүрэн Академи
Төслийн дэмжигч: Боловсрол Шинжлэх Ухааны яам
Төслийг хамтран хэрэгжүүлэгчид: Монос групп, Таванбогд групп, Мобиком корпораци, Хас банк, Монгол даатгал, Судалгаа зөвлөх үйлчилгээний SICA компани
Facebook: Gurun Academy
Website: Gurunacademy.edu.mn