Зочин: Хөх Үүр брэндийг үүсгэн байгуулагч Г.Чойжамц
Та хоньтой болохыг хүсдэг үү? Найзаараа эсвэл танилаараа маллуулахаар яагаад ч юм таны л хонь эрсдэж, үрэгдээд байна уу? Тэгвэл танд Бүх нийтийг хоньжуулах CONI хэмээх сонирхолтой төслийг танилцуулж байна.
Та өнөөдөр 400 000 төгрөгөөр CONI төсөлд хөрөнгө оруулаад 5 хонины эзэн болно. Таны хонийг мэргэжлийн малчин жилийн 4 улирлын турш байгаль цаг уурын таатай бүс нутаг болох Булган аймгийн Дашинчилэн суманд маллаж, дэлхийн шилдэг Дорпер үүлдрийн удамшлаар чанаржуулан өсгөх болно. Таны 5 хонь жил бүр 2 хониор өсөх бөгөөд та жил бүр өссөн 2 хониныхоо нэгийг өрхийн хэрэгцээндээ авч, нэг нь ижил сүрэгтээ үлдэнэ. Энэ мэтчилэн 5 жилийн дараа та 15 хонины эзэн болох юм.
CONI төслийг санаачлагч Г.Чойжамцаас төслийн тухай дараах зүйлсийг тодрууллаа:
- CONI – Бүх нийтийг хоньжуулах төслийг санаачилсан шалтгаан
- CONI яагаад ашигтай гэж? Баталгаа нь юу вэ?
- Таван жилийн хугацаа ямар тооцоонд үндэслэсэн бэ?
- Таван жилийн дараа хонио авах бол хэдэн настай ямар хонь байх вэ? Энэ тухай гэрээндээ тусгах уу?
- Дорпер үүлдрийн тухай, үржүүлэг хэзээнээс эхлэх вэ? Яагаад Дашинчилэн гэж?
- Малын даатгалыг хэрхэн шийдэх вэ?
- Малчинд ямар шаардлага тавих вэ?
- Олон хонь цугларч том сүрэг үүсэхээр бэлчээрийн даац яах вэ? Бэлчээр, отор, сууриар маллах тал дээр ямар менежментээр ажиллах вэ?
[tnm_video layout=”mnmd-post-media”]https://www.youtube.com/watch?v=dZjv12iwcS0&t=454s[/tnm_video]
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Б.Мишээл, Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна