BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
"Дижитал үндэстэн 21" чуулганы үеэр бизнесийн гол чиг хандлагыг хэлэлцэж буй зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг тайзан дээр гарч байна. Тэдний тав нь цагаан сандал дээр сууж, нэг энтрепренер зогсож байна. Тэдгээрийн дээгүүр том дэлгэц нь үйл явдлын талаарх зураг, мэдээллийг харуулдаг. Арын дэвсгэр нь хөх, шар өнгийн өргөлттэй бараан өнгөтэй. - Business.MN

Яагаад технологийн компаниудын ашгаас бид хүртэхгүй вэ?

Badral Misheel   Б.Мишээл
2021-09-19
  Дижитал шилжилт, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Дижитал шилжилтийг хурдасгаж, цаашид энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг дэмжихэд хөрөнгө оруулалтын асуудал чухлаар тавигдана. Технологийн салбарын хөрөнгө оруулалтад тулгарч буй асуудал, төр хувийн хэвшил болон хувийн хэвшил хоорондоо хэрхэн ажиллавал үр дүнтэй талаар “Digital Nation 2021” арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Дижитал шилжилт ба Хөрөнгө оруулалт” хэлэлцүүлэгт оролцогчид ярилцлаа. Тус хэлэлцүүлгийн үеэр дурдсан онцлох санаануудыг хүргэж байна. 

Дижитал шилжилт бол өргөн цар хүрээг хамарсан ойлголт бөгөөд үүнийг дагаад бидний амьдралын хэв маяг, зан төлөв, цаашлаад хөрөнгө оруулалтын хандлага ч өөрчлөгдөж буйг бодолцох нь чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид дуу нэгтэй онцолж байв. 

World plus, M plus платформыг үүсгэн байгуулагч Х.Эрдэнбаяр

“Дотооддоо нэг хурал эсвэл үйл ажиллагаа зохион байгуулчихаад гаднаас хөрөнгө оруулалт татна, тэдэн жуулчин татна гэж яриад байдгийг би ойлгодоггүй. Дэлхийтэй холбогдож гаднаас хөрөнгө оруулалт татах боломжийг дижитал шилжилт бидэнд олгож байна. Монголчуудын хувьд тийм их хөрөнгөтэй улс биш тул гадаадаас хөрөнгө оруулалт татах нь чухал. Үүний тулд эхний ээлжинд бид гадаадын хөрөнгө оруулагчдаа хуурахаа болих хэрэгтэй. “

Монгол NFT компанийн Гүйцэтгэх захирал Б.Адъяа

“Дижитал шилжилттэй зэрэгцэж яригдах асуудал бол хөрөнгө оруулалт. Энэ чиглэлд DAO буюу төвлөрсөн бус зохион байгуулалттай бие даасан байгууллагууд чухал үүргийг гүйцэтгэж байна. Блокчэйн технологид суурилсан зах зээл дээр компаниуд дэлхийн хаанаас ч санхүүжилтээ босгоод төслөө туршаад явах боломж бүрдсэн. Одоогоор энэ зах зээлд хоёр тэрбум ам.доллар ороод байна. Бид гадны ашигтай төслүүдэд хүмүүсийн оруулж буй хөрөнгийг алдсаар байх уу эсвэл үнэ цэнтэй зүйл бүтээгээд мөнгөө эх орондоо үлдээх үү гэдэг асуудал тавигдаж байна. 

Блокчэйнд суурилсан экосистемд хөрөнгө оруулагчидтай холбож, дараа дараагийн шатанд нь санхүүжилт босгох боломж зэргээр бүх үе шат нь тодорхой. Бүх дүрэм нь тодорхой, ил тод учраас хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход энэхүү экосистемийн засаглалын хэлбэр давуу талтай.”

 Дотоодын хөрөнгө оруулагчид технологийн компаниуддаа итгэдэггүй.

Ард Лайф ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга: Монголын олон компани дэлхийд гарахуйц платформ, системийг хөгжүүлж байна. Харамсалтай нь томоохон хөрөнгө оруулагчид ихэнх нь барилгын төсөлд л итгэж хөрөнгө оруулдаг. Дотоодын хөрөнгө оруулагчид итгэдэггүй учраас тэд голдуу гадны хөрөнгө оруулагчдаас санхүүжилтээ босгодог. Энэ нь сайшаалтай ч цаашид хүртэх үр өгөөж нь гадагшаа явж байна гэсэн үг. Иймд бид дотооддоо томоохон хөрөнгө оруулагчтай болох, мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх чиглэлд ажиллах шаардлагатай нүүр тулж байна. Бидний зүгээс тэтгэврийн сангууд томоохон хөрөнгө оруулагч байдаг гадны жишгийг хөгжүүлэхээр  чиглэлд ажиллаад явж байна.

Ondo ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар

“Биднийг Ondo-г анх эхлүүлэх хөрөнгө оруулалт хайж байхад хэн ч итгэж хөрөнгө оруулаагүй. Явж явж япончууд л итгэж хөрөнгө оруулсан. Оюун санаанд хөрөнгө оруулдаг үе ирээд буй энэ цагт ирээдүйд бий болох үнэ цэнийг дэмжих шаардлага үүсээд байна. “

Монголын технологийн бүх компани гадаадад оюуны өмчийн бүртгэлтэй.

Х.Эрдэнэбаяр: Бид юун түрүүнд татварын орчноо маш тодорхой болгох хэрэгтэй. Гадаадад ажлаар явж байгаад гаргасан зарлагадаа хүртэл татвар төлж байна. Ийм нөхцөлд гаднаас хөрөнгө оруулалт татахад хэцүү шүү дээ. 

Манай компанийн 4 хувьцаа эзэмшигч бүгд япончууд. Монголдоо юм үлдээе гэхээр STO (токенжсон хувьцаа) гаргаж болохгүй мөртлөө койн болно гэдэг. Гэтэл юугаар ч баталгаажаагүй койноос ялгаатай нь STO-ийн ард компани байдаг. Барилгад л итгэж хөрөнгө оруулаад байдаг мөртлөө яагаад юм хийж, бүтээж байгаа технологийн компаниуддаа итгэдэггүй юм бэ?

Ноолуур, эсгий улавчны компаниудад 683 тэрбум төгрөгийг талыг нь буцалтгүй тусламж, талыг нь зүгээр өгчихөөд цахим үндэстэн болно гэж ярихад нь би итгэдэггүй. Гадаадад өмчөө бүртгүүлсэн компаниуд их ашиг олоод ирэхэд эх орондоо хайртай байлаа гээд үлдэхгүй, бүгд гараад явна шүү дээ.

Ondo ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар: Монголын технологийн бүх компани гадаадад оюуны өмчийн бүртгэлтэй. Ирээдүйд үүсэх бүх орлого гадны компанид орно гэсэн үг. Оюуны өмч, татварын асуудлаас болж Монгол Улс ирээдүйд орж ирэх боломжтой бүх орлогоо алдаж байна. Сингапур энэ чиглэлд түүчээлж байна. Компаниудад татварын хөнгөлөлт, зээл өгч, эздэд нь иргэншил олгох зэргээр таатай орчныг бүрдүүлснийхээ үр дүнд үр шимийг нь хүртээд явж байна. 

Монгол NFT компанийн Гүйцэтгэх захирал Б.Адъяа: Монгол инженерүүд хаана ч гологдохгүй гэдгийг бид мэддэг болсон. Гадаадад төгссөн залуучуудаас ажилгүй нэг ч хүн алга. Тиймээс хөрөнгө оруулалт татах экосистем бүрдүүлээд, бүх дүрмээ тодорхой болгочихвол итгэл ч нэмэгдэнэ. Гадны компаниас авч буй үнэтэй үйлчилгээг дотоодынхоо нөөц бололцоог ашиглаад маш бага зардлаар хийх боломжтой. Хийх чадвартай боловсон хүчин нь байна. Гагцхүү дэмжлэг, сүлжээг бий болгох дутуу байна. 

 

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: компанитехнологи

Санал болгох:

A group of four people standing in an office setting with a TV screen in the background displaying a presentation. The Mongol iD logo is visible on the wall. The individuals are smiling and casually dressed.
Технологийн шийдэл, төлбөрийн системтэй холбоотой бүх асуудлаа даатга
Зөөврийн компьютер, таблет дээр ажилладаг, өгөгдөл харуулсан голограф график, график бүхий хүн. "Хиймэл оюун" гэсэн шошготой дижитал эффект нь төхөөрөмжийг хооронд нь холбож, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хиймэл оюун ухааныг нэгтгэхийг бэлэгддэг. - Business.MN
Бүтээмжээ нэмэгдүүлэхэд туслах хиймэл оюуны 7 апп
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00