BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
SME менторинг хөтөлбөр: Цар тахлын үед хамрагдсан нь нүдээ олсон шийдвэр байлаа

SME менторинг хөтөлбөр: Цар тахлын үед хамрагдсан нь нүдээ олсон шийдвэр байлаа

Даваадорж Г.   Даваадорж Г.
2021-09-23
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Байгууллагын амжилт тухайн байгууллагын ажилтнуудын мэдлэг, авьяас чадвар, тэдгээрийн хөгжил, тогтвор суурьшлаас хамаарах төдийгүй тэдгээрийг оновчтой төлөвлөх, зохион байгуулах үйл ажиллагаанаас шалтгаалж байдаг. Зах зээлийн эдийн засгийн харилцааны тогтолцоонд “Хүн хөгжвөл хамт олон, нийгэм хөгжинө” гэсэн зарчим үйлчилдэг.

Глобал стратегийн удирдлагын институти нь өнөөгийн нийгэмд зайлшгүй шаардлагатай байгаа байгууллагын олон шинэ сургалт зохион байгуулдаг. Өнгөрсөн лхагва гаригт GSMI институтээс зохион байгуулсан зургаан сарын хугацаатай SME менторинг хөтөлбөр дуусч, төгсөлтөө хийв. Тус байгууллага нь борлуулалт, маркетинг, бизнес төлөвлөлт, стратеги, зөвлөх үйлчилгээний чиглэлээр байгууллагын сургалт явуулдаг. Зөвлөх багш нарын хувьд олон улсын байгууллагуудад болон үндэсний хэмжээний томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай бөгөөд заах аргын хувьд өндөр хөгжсөн орнуудад менежерүүдийг бэлтгэж сургадаг арга технологийн дагуу интерактив байдлаар хичээлээ заадаг байна. 

“Глобал стратегийн удирдлагын институт”-ийн захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал

Манай институтээс Жижиг, дунд, бизнес эрхлэгчдийг чадавхижуулах зорилгоор SME ментор хөтөлбөрийг эхлээд хоёр дахь жилээ үзэж байна. Одоогийн байдлаар бид дөрвөн бүлгийн элсэлт авчихаад байгаа бөгөөд эхний хоёр бүлэг амжилттай төгсөж, төгсөлтийн баяраа өнөөдөр хийж байна. Энэ хөтөлбөрийн зорилго нь бизнес эрхлэгчдийн стратегич сэтгэлгээ, манлайлал, шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх замаар тэдний удирддаг бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулах юм. Тухайн хөтөлбөр онлайнаар орсон учир орон нутгийн бизнес эрхлэгчид хамрагдсанаараа илүү онцлог. Цар тахалтай энэ үед компаниудын бизнесийн өрсөлдөх чадварын хувьд урт, богино, дунд хугацааны стратеги нь эрс өөрчлөгдөж байна. 

Бид энэ хөтөлбөрөөрөө бизнесийн өрсөлдөх чадварын асуудлыг илүү чухалчлан авч үзлээ. Ингэснээр компанийн борлуулалтын орлогыг өмнөх жилүүдтэй харьцуулахад бууруулахгүй, бүр илүү өсгөх зорилготойгоор манай байгууллага ажиллаж байна. Энэхүү сургалтад хамрагдсан компанийн удирдлагууд  менежментээ илүү сайжруулж, компанийн дунд хугацааны зорилго, зорилтыг төлөвлөгөөтэй нь хамт боловсруулсан. Тухайлбал, компанийн удирдлага маань илүү бизнес сэтгэлгээтэй болж, илүү өрсөлдөх чадвар нь сайжирсан үзүүлэлттэй байна.

“Мөнхийн чанар” компанийн гүйцэтгэх захирал Л.Оюун-эрдэнэ

Цар тахалтай онцгой нөхцөлд энэ хөтөлбөрт хамрагдсан нь нүдээ олсон шийдвэр байлаа. Манай компани бол Монгол улсын алс баруун хязгаар болох Увс аймгийн Улаангом хотод хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Орон нутгаас онлайнаар сургалтад суувал үр дүн хэр гарах бол, сууж амжих болов уу гэхчлэн эргэлзээтэй асуудлууд их гарсан. Тэгээд эцэст нь манай удирдлагын багийнхан хамрагдахаар болсон. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд манай компанид маш их эерэг үр дүн гарсан. Ковидын давлагаа улам ихэссэн үед бүх ажил зогсонги байдалд орсон бөгөөд энэ үеэр сургалтандаа хамрагдаж байсан учраас ямар арга хэмжээ авч, юу хэрэгжүүлэхээ бид мэдэж байлаа. Хамгийн наад захын жишээг дурдвал үйлчилгээгээ цахим хэв маягт шилжүүлж, хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж, бизнесээ суурь байдлаар нь амжилттай авч үлдэж чадсан гэх мэт олон санаа шийдэл, гарцыг олж авлаа. 

“Ти Ай Ложистик” тээвэр зуулчлалын компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Даваажав

Энэ сургалтад хамрагдсанаар бид ямар түвшинд хэрхэн ажиллаж, өөрсдийгөө хаана яваа гэдгээ мэдэж авсан. Дараа нь бид ямар ажлыг буруу хийдгээ олж харсан. Манай компанийн хувьд дотоод програмтай бөгөөд түүгээрээ замын мэдээллээ өгч ажилладаг байсан. Гэхдээ энэ програм маань эмх цэгцгүй, удаан байсныг олж хараад системийн шинэчлэл хийсэн. Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит байдалд тулгуурласан стратегийн төлөвлөгөө биш байсан болохоор өмнө нь энэ тал дээр төдийлөн амжилт гардаггүй байлаа. Стратеги төлөвлөлт, хэрэгжилт, маркетинг талын мэдлэг илүү өргөжиж дижитал шилжилт гэх зүйлийн суурийг тавиад явж байна. 

Даваадорж Г.

Даваадорж Г.

Business.mn-ий Ерөнхий редактор. Business.mn подкастын хөтлөгч.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00