BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нүдний шил, цэнхэр костюм өмссөн эрэгтэй бизнесийн хурал эсвэл уулзалт дээр микрофоноор ярьж байна. Тэрээр микрофоны тавиур болон бусад электрон төхөөрөмж бүхий ширээний ард сууж байгаа нь бизнес эрхлэгчийн төвлөрсөн зан байдлыг илэрхийлдэг. Арын дэвсгэр нь бүдгэрсэн хана бүхий дотоод орчин юм. - Business.MN

Сангийн сайд: 2022 оны төсвийг бүтээмж, өсөлтийг дэмжихэд зориулна

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-09-29
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Засгийн газар хуралдаж, 2022 оны төсвийн төслийг эцэслэн хэлэлцэж УИХ-д өргөн барихаар шийджээ. Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн төсөлд тусгаж буй шинэчлэлийн талаар мэдээлэхдээ “Бид хөгжлийн төсөв хийж байгаа” гэж онцлов. Нэгд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийг уналтыг сааруулах, эрчимжүүлэхэд, хоёрт бүтээмж, өсөлтийг дэмжихэд ирэх оны төсөв чиглэнэ гэж хэллээ.

Бүтээмж, өсөлтийг дэмжихэд дараах найман шинэчлэлийг төсвийн хүрээнд төлөвлөжээ:

  1. Хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээнэ.
  2. Үр ашиг, ил тод байдал, хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компанидад бүтцийн өөрчлөлт хийнэ.
  3. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.
  4. Хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино. Хувийн хэвшлийн хэрэгжүүлэх, гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, стандарт чанар өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжиж, төрийн албаны бүтцийг шинэчилнэ.
  5. Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна. Төр хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлж, зардлыг оновчтой байдлаар дахин хуваарилж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил эрчимтэй үргэлжлүүлнэ.
  6. Хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн дэд бүтцийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй. Үргэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжинэ.
  7. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна. Энэ хүрээнд улсын төсвөөс замын түгжрэлийг шийдэх хүрээнд 420 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.
  8. Ирээдүйн өв сангаар баталгаажсан “Хуримтлалтай монгол хүүхэд”, “Баялагтаа эзэн монгол” иргэдийг бий болгоно.

Төсвийн төлөвлөсөн тоонууд

  • Тэнцвэржүүлсэн орлого – 15.6 их наяд,
  • Нийт зардал – 18 их наяд,
  • Алдагдал – 2.3 их наяд буюу ДНБ-ий 5.1%
  • Экспорт – 8.7 их наяд. /Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 150-160 ам.доллар байна гэж тооцоолжээ/.
  • Импорт – 7.2 их наяд

Хүүхдийн мөнгийг олгох хувилбарууд

  • Халамжаас хуримтлал шилжих бодлогыг эхлүүлж 2022 оны эхний өдрөөс долдугаар сарын 1 хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөгийг сонголттойгоор олгоно.
  • Шаардлагатай гэвэл 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно, хэрвээ хүсвэл 100 мянган төгрөгөө хуримтлал руу шилжүүлж болно. Инфляциас айлтгүй, арилжааны хүүгээр өсч, хадгаламжийн даатгалаар бүрэн даатгагдана.
  • 2022 оны долдугаар сарын 1-нээс он дуустал 50 мянган төгрөгөөс доошгүй мөнгөн дүн хадгаламжиндаа хуримтлуулна. Үлдсэн 50 мянган төгрөг нь сонголттойгоор гар дээрээ авч болно.

Халамж, тэтгэвэр

2022 онд тэтгэвэр, тэтгэмж нэмэхгүй. Харин халамжийн төрөл зүйл давхардлыг арилгах шинэчлэл хийнэ. Гэхдээ халамжид хуваарилах мөнгөн дүн багасаагүй. Дунджаар гурван их наяд төгрөгийг халамжинд зарцуулахаар байгаа. Харин халамжийг олгохдоо бүтээмж, хөдөлмөр эрхлэлттэй уяж өгнө.

Хөрөнгө оруулалт

  • Төсвийн хөрөнгө оруулалт 2.4 их наяд байна.
  • Өмнө нь эхэлсэн шилжих төсөлд 1.1 их наяд, шинээр эхлүүлэх 1400 гаруй төсөлд 1.06 их наяд, концессын төсөлд 360 тэрбум.
  • Эдгээрээс 1.7 их наядыг дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 4 сайдын багц хэлбэрээр /Зам тээвэр, Эрчим хүч, Барилга хот байгуулалт, Боловсрол/ зарцуулна.
bookzone.mn
Тагууд: бүтээмжтөр ба бизнестөсөв

Санал болгох:

СЕО-гийн урамшуулал
СЕО-тай байгуулсан гэрээний сайн ба сургамжтай жишээнүүд
СЕО-гийн урамшуулал
СЕО-гийн цалин, урамшууллыг хэрхэн оновчтой тогтоох вэ?
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00