BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес

Компанийнхаа дүрмийн санг яагаад нэмэгдүүлэх хэрэгтэй вэ? 

Badral Misheel   Б.Мишээл
2021-10-07
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй, хангасан ч хүссэн хэмжээгээр нь олгодоггүй нь жижиг, дунд бизнесүүдэд тулгардаг нийтлэг бэрхшээл. Тэгвэл банкнаас хүссэн хэмжээний зээлээ бүтнээр нь авах, цаашлаад банкнаас өөр эх үүсвэрээс санхүүжилт татах боломжоо хэрхэн нэмэгдүүлэх вэ? Энэ бүхний гаргалгаа санхүүгийн зөв бүртгэлээс эхэлнэ. 

Дүрмийн сангаа нэмэгдүүлэх нь ямар ашигтай вэ?

Мэдээжийн сонсогдож магадгүй ч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дийлэнх нь санхүүгээ зөв бүртгэдэггүйн улмаас алддаг. Татвар, шимтгэлээс зайлсхийх үүднээс жижигрүүлсэн бүртгэл хийх, бизнесийн ба эзний хувийн хэрэглээ холилдох, НӨАТ-ийн өглөг бууруулж, ашгийн татвар багасгах хуурамч худалдан авалтууд хийх зэрэг танил сонсогдож байна уу? Энэ бүхний үр дүнд компанийн тань хэмжээ хэд дахин багасч харагддаг. Таны олон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө оруулалт бизнесийн тань бодит үнэлгээнд тусгах боломжгүй болохоос гадна урт хугацаанд санхүүжилт татах, аливаа хамтын ажиллагаа эхлэхэд сөргөөр нөлөөлнө. Учир нь бизнесийн харилцаа эхлүүлэх гэж буй байгууллагууд компанийг тань бичиг баримт, татварын тайланд нь үндэслэн дүгнэж, шийдвэрээ гаргана.

Дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгөө өсгөснөөр банкны хөнгөлөлттэй зээл авах, хувьцаагаа барьцаалж бонд гаргах, цаашлаад олон улсын банкны болон урт хугацаат хөрөнгө оруулалтын зээл авах боломж нэмэгддэг.

Тиймээс хэрэв та цаашид хэнтэй ч хамтарч ажиллахгүй, санхүүжилт босгож, хөрөнгө оруулалт татахгүй гэж бодож байгаа бол санхүүгээ хүссэнээрээ бүртгээд явж болно. Харин цаашид бизнесээ өсгөн өргөжүүлж, дараагийн түвшинд гаргах хүсэлтэй байгаа бол “Хэнд хамаатай юм. Миний бизнес учир бүх зардлыг минь нөхөж л явах ёстой” гэсэн хандлагаас татгалзах л хэрэгтэй болох нь. 

Санхүүгийн зөв бүртгэлийн тусламжтайгаар компанийнхаа дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжтой. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөснөөр банкны хөнгөлөлттэй зээл авах, хувьцаагаа барьцаалж бонд гаргах, цаашлаад олон улсын банкны болон урт хугацаат хөрөнгө оруулалтын зээл авах зэрэг санхүүжилт татах өргөн боломжууд нэмэгддэг. Тэгвэл хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх ямар арга байдаг вэ? 

Зардлын капиталжуулалт буюу зөв бүртгэлээр хөрөнгөө нэмэгдүүлэх нь

Аливаа зардлыг үндсэн хөрөнгийн өртөгт нь бүртгэх буюу зардлын капиталжуулалтаар хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжтой. Тухайлбал, та компанидаа шинэ тоног төхөөрөмж худалдаж авсан бол түүнийг тээвэрлэх, суурилуулах, ажиллагаанд оруулахтай холбоотой зардлуудыг үнэн зөв бүртгэснээр цэвэр ашиг нэмэгдэж, улмаар хуримтлагдсан ашгаараа хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжтой. Гэхдээ тухайн зардал гарсан даруйдаа бус хөрөнгийн элэгдэл хэлбэрээр урт хугацаанд бүртгэгдэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.

Зөвхөн биет хөрөнгө гэлтгүй патент, барааны тэмдэг зэрэг биет бус хөрөнгийг худалдан авсан зардлыг мөн капиталжуулах боломжтой. Манайд үйлчилж буй хуулийн хүрээнд биет бус хөрөнгийг бүртгүүлэх болон хамгаалахтай холбоотой зардлыг л капиталжуулж болдог. Гэхдээ энэ нь бусад зардлыг капиталжуулж яагаад ч болохгүй гэсэн үг биш. Үүний тулд барааны тэмдгийг эхлээд захирал хувийн зардлаар бүтээлгэж, өөрийн нэр дээр оюуны өмчөөр бүртгүүлэх хэрэгтэй. Үүний дараа эрх бүхий байгууллагаар тэмдгээ үнэлүүлж, хуулийн хүрээнд компанидаа худалдана. Компани өглөг бүртгэж, өглөгөө хувь нийлүүлсэн хөрөнгөд шилжүүлэн албан ёсоор бүртгэл хийлгэнэ. 

Хувь нийлүүлсэн хөрөнгөө өсгөх замаар бизнестээ санхүүжилт, хөрөнгө оруулалт татах эх үүсвэрийг нэмэгдүүлэх эдгээр болон бусад аргыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр sanhuuch.mn-ийг үүсгэн байгуулагч, санхүүгийн зөвлөх Ч.Мөнхбадрах танилцууллаа. “Санхүүгийн зөв бүртгэлээр дүрмийн сангаа нэмэгдүүлэх нь” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол  энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн гүйцэтгэх захирал, аудитор С.Мөнхбаяр Бизнесээ санхүүгийн эрсдлээс сэргийлэх алхмууд сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.  

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

Тагууд: дүрмийнсанзардлынкапиталжуулалтзээлхувьнийлүүлсэнхөрөнгө
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00