BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Барилгын хооронд олсоор алхаж, цаасан мөнгө барьсан ажил хэрэгч хувцастай эрийн дүрслэл. Арын дэвсгэр дээр үүлс, тэнгэр баганадсан барилгууд бүхий хотын дүр төрхийг намуухан өнгөөр харуулдаг. - Business.MN

“Шадар 3 данс” буюу санхүүгийн эрсдлээс сэргийлэх шалгарсан арга 

Badral Misheel   Б.Мишээл
2021-10-13
  Санхүү, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Бизнест тулгардаг олон эрсдлийн дундаас хамгийн төвөгтэй, давахад хүндрэлтэй нь санхүүгийн эрсдэл. Нэгэнт их хэмжээний алдагдалд орж, мөнгөний нөөцгүй болсон бол аврал эрээд ч нэмэргүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс бизнесийн тогтвортой байдал, ирээдүйн өсөлтийн баталгааг хангахын тулд эдгээр эрсдлийг урьдчилан тооцож, сэргийлэх алхмуудыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүснэ. 

Урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс өмнө яг ямар эрсдлүүд учирч болзошгүйг мэдсэн байх нь чухал. Байгууллагуудад, тэр дундаа жижиг, дунд бизнесүүдийн хувьд татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн, хяналт ба төлөвлөлтийн эрсдлүүд хамгийн түгээмэл тулгардаг. Эдгээр эрсдэл ямар нөхцөлд үүсдэг бөгөөд тэдгээрээс урьдчилан сэргийлэх аргыг хүргэж байна. 

Татвар ба НДШ-ийн эрсдэл

Бизнесийн хамгийн том зардлуудын нэгд татвар болон НДШ-ийн зардал зүй ёсоор багтах бөгөөд татварын шалгалтаар тавигдах нөхөн ногдуулалтын акт тооцоолсноос өндөр гарах эрсдэл байдаг. Давхар бүртгэл хөтөлдөг, Е-баримтгүй гүйлгээ хийдэг мөн захирлын хувийн болон компанийн санхүү холилдсон тохиолдолд энэ төрлийн эрсдэл үүсдэг. Татвар, НДШ-ийн эрсдлээс бизнесээ хамгаалахын тулд дараах алхмуудыг хэрэгжүүлэх боломжтой: 

  • Эхлээд баримт дараа нь төлбөр– байгууллагын нэр дээр аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг авахдаа төлбөрөө төлчихөөд дараа нь баримт бүрдүүлдэг тогтолцоо нь санхүүгийн бүртгэл алдагдах, хяналтгүй болгох аюултай тул эхлээд баримтаа бүрдүүлэх буюу тухайн байгууллага е-баримт өгдөг эсэхийг нягталж байж худалдан авалтын шийдвэрээ гаргах зарчмыг баримтлах хэрэгтэй.
  • Нягтлангийн ажил үүргийг тодорхой болгох– нэг нягтлан нь төрийн сан, татвартай харьцдаг, нөгөө нь дотоод хяналт хийдэг байх зэргээр ажил үүргийг маш тодорхой болгож, нягтлан солигдоход ажил хүлээлцдэг байх. Ингэснээр ажил орхигдох эрсдэл болон түүнээс улбаалах бусад эрсдлээс сэргийлэх боломжтой. 
  • Татвараа ТМЗ-д хариуцуулах– тайлангаа татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанид даатгаснаар ямар нэг асуудал үүсэхэд эрсдлийг тухайн байгууллага хүлээдэг тул хариуцлага өндөр байдаг. Энэ нь нягтлан ажлаа орхигдуулах зэрэг эрсдлээс сэргийлнэ. 

Хяналтын эрсдэл

Борлуулалт хэвийн байсан ч ашигт ажиллагаа буураад байвал энэ нь байгууллагын санхүүгийн дотоод хяналт сул байна гэсэн үг. Сайн менежер борлуулалтын өсгөдөг бол сайн нягтлан компанийн ашгийг өсгөдөг.

Хяналтын эрсдлээс сэргийлэхийн тулд дотоод хяналтын системийг тодорхой болгох хэрэгтэй. Нягтлан байгууллагын үр ашиггүй зардал, тэр дундаа нүдэнд үл харагдах үр ашиггүй зардлыг илрүүлж, танах арга хэмжээг авах ёстой. Тухайлбал, ажилтнуудтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах болон захирлын санхүүгийн сахилга бат, санхүүд хандах хандлагад анхаарах зэргээр. Сүүлийн дурдсан асуудалд захирал нягтлан хоёрын харилцан ойлголцол, итгэлцэл бүхий харилцаа чухал үүргийг гүйцэтгэдэг.

Төлөвлөлтийн эрсдэл 

Санхүүгийн төлөвлөгөө гаргахдаа захирлууд их цаг зарцуулдаг ч биелэлт, үр дүнд нь хяналт тавьдаггүй бөгөөд төлөвлөгөөний үр дүнд тулгуурлан дараа дараагийн шийдвэрийг гаргах дадал сул байдаг. Түүнчлэн, ашгийн төлөвлөлт дээр хамгийн их алдаа гардаг тул ашиг юунд зарцуулагдахыг нарийн тооцож төлөвлөх хэрэгтэй. Хэрэв байгууллагын ашигт ажиллагаа 15-20 хувь байна гэж төлөвлөсөн бол сар бүрийн орлогоос тухайн хувийг өөр дансанд хийх нь эрсдлээс сэргийлэхэд үр дүнтэй алхам болно. 

Санхүүгийн эрсдлээс хамгаалах шалгарсан аргуудын нэг бол “шадар 3 дансны” арга юм. Жишээ нь, татвар ба НДШ-ийн данс (15-20%), ашгийн данс (15-20%) ба урсгал орлого, зарлагын данс (65-70%) зэрэг гурван тусдаа данстай байх нь үр дүнтэй байдаг. 

Санхүүгийн эрсдэл үүсэх нөхцөл, шалтгаан болон тэдгээрээс сэргийлэх эдгээр болон бусад аргыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн гүйцэтгэх захирал, аудитор С.Мөнхбаяр танилцууллаа. Бизнесээ санхүүгийн эрсдлээс сэргийлэх алхмууд сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол  энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Удирдлагын академийн багш, доктор В.Данаасүрэн Сайн хөрөнгө оруулалтын төслийг хэрхэн сонгох вэ? сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.  

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

 

bookzone
Тагууд: данссанхүүшийдэлэрсдэл

Санал болгох:

Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
A person wearing glasses and a gray blazer sits at a table with a glass of water in front of them. The background displays the words "FinTalk" and "Business Podcast," featuring Татварын мэргэшсэн зөвлөх Б.Мөнхчимэг as the expert guest.
Ашгаа зөв тогтоовол татвараас айгаад хэрэггүй (№289)
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00