BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ухаалаг утас барьсан хүн Google-ийн нүүр хуудсыг харуулж байна. Хайлтын талбар тод харагдаж байгаа бөгөөд баруун дээд буланд "Нэвтрэх" товчлуур байна. Утсыг хоёр гараараа барьдаг. - Business.MN

Google-ийн хайлтын системийн шинэчлэл таны бизнест хэрхэн нөлөөлөх вэ? 

Badral Misheel   Б.Мишээл
2021-10-19
  Маркетинг, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Питер Роуслер, Small business SEO-ийн захирал

Google компани өнгөрсөн хугацаанд хайлтын системээ дахин загварчлах ажилд шамдаж байсан бөгөөд энэ тухайгаа өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр болсон Search On арга хэмжээний үеэр албан ёсоор мэдэгджээ. Эл өөрчлөлтийн гол зорилго нь хэрэглэгчдийг Google-ийн “эзэмшил”-д (YouTube гэх мэт) аль болох удаан байлгахад оршиж буй хэмээх таамгийг хүмүүс дэвшүүлж байна. 

Хайлтын системд ямар өөрчлөлт орсныг жишээгээр тайлбарлавал илүү ойлгомжтой болох байх. Хэрэв та эмэгтэй гутал гэж хайвал Google таныг гуталтай холбоотой блог, гутал борлуулагч болон YouTube-ийн review видео руу хөтөлнө. Түүнчлэн, хайлтын системийг орхилгүйгээр үнийн харьцуулалт хийх боломжийг олгоно.

Тэд өмнө нь хэрэглэгч л сэтгэл хангалуун байвал Google-ээс гараад явсан ч төдийлөн ач холбогдол өгдөггүй байв. Борлуулагчдын вэб болон хэрэглэгчдийн сэтгэгдэл бүхий холбоосууд өмнө нь гарч ирдэг байсан ч одоо илэрц нь хэрэглэгчийн хайж буй гол зүйл дээр төвлөрсөн, илүү нарийн болжээ. 

Хэрэглэгчдийг өөрийн систем дээрээ аль болох удаан барьж үлдэхийг хичээж буй энэ үйлдэл нь таны вэбсайтын хандалтыг бууруулах магадлалтай.

Хайлтаар гарч ирэх ихэнх илэрц текстийнхээ хажууд зурагтай гарч ирдэг болсон нь гол өөрчлөлтүүдийн нэг. Энэ нь хайлтын илэрцийг харахад таатай болгохоос гадна яг таны хайж буй зүйл тухайн хуудсанд байгаа эсэхийг шууд харах боломжийг олгох юм. Өмнө нь зургаар хайлт хийх сонголтыг л дарахгүй бол зурган илэрцүүд зөвхөн дээд талд гарч ирдэг байсан. Илэрц зурагтай гардаг болсноор харагдах байдал сайжрахын зэрэгцээ нэг хуудсанд гарч ирэх илэрцийн тоо цөөрөхөд нөлөөлөх юм. 

Хэрэв та жижиг дунд бизнес эрхлэгч бол энэ өөрчлөлт таны онлайн орчин дахь байр суурь, вэбсайтын хандалтад хэрхэн нөлөөлөлөх бол гэж бодож байж магадгүй. Google-ийн хайлтын системийн шинэчлэл таны вэбсайтад ямар нөлөө үзүүлэх боломжтойг тайлбарлахыг хичээлээ. 

Үүсэж болзошгүй алдагдал ба түүнээс сэргийлэх нь

Бизнес эрхлэгчид болон маркетеруудын ажлыг энэ шинэчлэл багахан хүндрүүлсэн гэж хэлж болно. Жишээ нь, одооноос эхлэн та бүтээгдэхүүнээ (энэ тохиолдолд эмэгтэй гутал) Google-ийн санал болгох бүтээгдэхүүнд багтаж байгаа эсэхийг нягталж байх хэрэгтэй. 

Тэгэхээр SEO буюу хайлтын системийн оновчлолд илүү анхаарал хандуулах шаардлага бий болно гэсэн үг. Тухайлбал, хэрэглэгчийн хайлт буюу асуултад тодорхой бөгөөд шуурхай хариулахуйц контент нийтлэх мөн контентоо тогтмолжуулах, тэр дундаа YouTube зэрэг Google-ийн эзэмшлийн сувгуудад контентоо байршуулах хэрэгтэй.  

Хайлтын системд хэрхэн “тоогдох”-ыг заасан Google-ийн гарын авлага гэж байдаггүй нь харамсалтай. Гэхдээ Google-ийн албан ёсны мэдэгдэл болон өөрийн маркетинг болон хайлтын системийн оновчлолын олон жилийн туршлагадаа үндэслэн гаргасан зөвлөгөө маань эдгээр өөрчлөлт таны вэбсайт, бизнест хэрхэн нөлөөлөхийг ойлгоход тусална гэж найдаж байна. 

Үр дүнгээ нэмэгдүүлэх нь 

Google-ийн сүүлийн үеийн бүхий л шинэчлэлүүд хиймэл оюунд тулгуурлах болсон. Тиймээс та ч бас өөрийн вэбсайтаа тасралтгүй шинэчилж байх хэрэгтэй болж байна. Байр сууриа хадгалж үлдэхийн тулд Google ухаантай болохын хэрээр таны сайт ч мөрөөр нь дагах хэрэгтэй.

Энэ шинэчлэлийг дагаад сайт дээрх элдэв чамирхал, хэрэгтэй хэрэггүй мэдээллээ танах зайлшгүй шаардлага үүсэж буй. Эс тэгвээс танай вэбсайт SERPs буюу хайлтын системийн үр дүнгийн хуудас дунд алга болж, танайхаар зочлох хэрэглэгчдийн урсгал улам буурах эрсдэлтэй. 

Google-ийн эцсийн зорилго хэрэглэгчдэд хамгийн оновчтой хариултыг өгөхөд оршдог. Хэрэв таны зорилго ч мөн ийшээ чиглэж байгаа бол вэбсайт тань Google-ийн хайлтын системийн үр дүнд эзлэх байр сууриа алдахгүй л гэсэн үг. Гэхдээ туршиж үзэхээс нааш юуг ч баттай хэлж чадахгүйн адилаар үүнийг ч баттай гэх аргагүй. Тиймээс A/B тест хийж ижил төстэй процессуудыг харьцуулах зэргээр бизнестээ хамгийн үр өгөөжтэй үр дүнд хүрч чадаж байгаа эсэхээ нягтлаарай. 

Эцэст нь хэлэхэд Google тасралтгүй өөрчлөлт, шинэчлэлийг өрнүүлж байдгийг санахад илүүдэхгүй. Тийм ч учраас онлайн орчин дахь бизнесийнхээ үргэлжлэлийг бүтээхдээ уян хатан, өөрчлөлтөд бэлэн байхыг хичээгээрэй. Түүнчлэн, маркетингийн мэргэжилтэнд хандаж энэхүү өөрчлөлтөд болон ирээдүйд хийгдэх шинэчлэлд дасан зохицох тал дээр хамтран ажиллах нь үр дүнтэй алхам болно. 

Эх сурвалж: inc.com

bookzone
Тагууд: Googleхайлтын систем

Санал болгох:

"Спринт" номын хураангуй
“Спринт” номын хураангуй
Google-ийн лого бүхий ухаалаг гар утас нь Google хайлтын хуудсыг харуулсан компьютерийн дэлгэцийн өмнө байрладаг бөгөөд энэ нь аливаа бизнес эрхлэгч эсвэл өсөн нэмэгдэж буй компанид чухал ач холбогдолтой орчин үеийн бизнесийн хэрэгслүүдийг агуулсан байдаг. - Business.MN
Google-ээс мэргэжлийн түвшинд хайлт хийх 4 арга
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00