BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бор, цагаан голдуу хэсэг тугалууд цугларчээ. Зарим нь газар хэвтэж байхад зарим нь зогсож байна. Энэ дүр зураг гадаа нарлаг орчинд байна. - Business.MN

Төсөв 2022: ХАА-д 54 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийнэ

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-10-21
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улс ноос, ноолуур, арьс шир, дайвар бүтээгдэхүүн, сүү, мах гээд олон төрлийн түүхий эдийн ихэнх хэсгийг боловсруулдаггүй, түүхийгээр нь экспортолдог, заримыг нь зүгээр хаядаг. Жишээ нь, жилд монголчууд 25 сая шахуу арьс шир бэлтгэдэг ч дөнгөж 5 саяд нь анхан шатны боловсруулалт хийн экспортолж, үлдсэнийг нь зүгээр хаядаг тухай Сангийн яамнаас гаргасан тоо байна. Мөн Монголд жилд 550 000 тн мах бэлтгэдэг ч ердөө 5 хувийг нь боловсруулах хүчин чадалтай гэж Азийн хөгжлийн банкны судалгаанд бичжээ. Сүүний хувьд жилд 900 гаруй сая литр сүүг мал аж ахуйгаасаа бэлтгэх, үйлдвэрлэх боломжит нөөцтэй. Үүнээс 2020 оны байдлаар 176.2 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулжээ.

2022 онд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрт улсын төсвөөс 235 орчим тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгажээ. Үүний 163 тэрбум урсгал зардал, 71 тэрбум нь хөрөнгө оруулалт.  Өмнө нь ХАА-н хөрөнгө оруулалт 15-20 тэрбумаас хэтэрдэггүй байсан бол 2022 онд хийх шинэ хөрөнгө оруулалт 54 тэрбум болжээ.

Өмнө нь ХАА-н хөрөнгө оруулалт 15-20 тэрбумаас хэтэрдэггүй байсан бол 2022 онд хийх шинэ хөрөнгө оруулалт 54 тэрбум болжээ.

Хөрөнгө оруулалтын багагүй хэсэг нь малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулна гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв. Тухайлбал, Дарханд арьс ширний чиглэлээр аж үйлдвэрийн парк, Ховдод үйлдвэр технологийн парк барьж 2024 он гэхэд ашиглалтад оруулах Засгийн газрын мөрийн хөтөлбөр бий. Ховдын ҮТП-ийн төсөл бараг 20 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд 2022 оны төсөвт 9.7 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Энэ нь нэг сая орчим арьс шир, 1000 орчим тонн ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн цогцолбор юм.

Дарханы АҮП-ийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Италийн “Eximbank”-наас санхүүжилтаар босгохоор ажиллаж байгаа бөгөөд италичуудад 34 хувийг нь санал болгоод байгаа аж. Мөн сүүлийн үед боломжийн хөгжөөд байгаа бяслагны үйлдвэрийг санхүүжүүлж, хөвсгөл аймгийн 10-аад суманд бяслагны үйлдвэрт байгуулахад 2.2 тэрбум төгрөгийн төсөв төлөвлөөд байгаа аж.

Махны салбарт дөрвөн үйлдвэр барихаар төлөвлөж байгаагаас гадна Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн 60 суманд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд 2.8 тэрбум төлөвлөжээ. Гэхдээ хамгийн их мөнгө зарцуулах ажил нь мал эмнэлгийн чиглэлд зарцуулна. Мах экспортлох суурь хүчин зүйл учраас малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, лабораторийн оношилгоо, шинжилгээ ариутгал, мал амьтан эрүүлжүүлэх баталгаажуулахад 32 тэрбум гаруй төгрөг зарцуулна. Одоогоор махны экспорт малын гоц халдварт өвчин, ковид-19 цар тахлаас болоод зогсчихоод байгаа. ОХУ руу экспортлоогүй удаж байгаа бол Хятадын тал Монголын компаниудад квот шийдвэр гаргасны дараа урд хөрш рүү мах экспортолж эхлэх аж.

Хөдөө аж ахуй эрхлэгчдийн хувьд санхүүжилтийн өөр нэг чухал эх үүсвэр нь түүхий эдийн урамшууллууд байдаг. 2022 оны хувьд улаанбуудайд 25 тэрбум, сүүнд 6 тэрбум, арьс шир болон бусад татааст 27 тэрбум төгрөгний урамшуулал өгч, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 27 тэрбум гаруй төгрөг өгөхөөр төсөвлөжээ.

bookzone
Тагууд: төсөв2022

Санал болгох:

Орчин үеийн болон уламжлалт барилгууд, өргөн гудамж, ногоон байгууламж бүхий хотын агаараас харагдах байдал. Үүлэрхэг тэнгэрийн дор тэнгэрийн хаяанд уулс харагдана, тэнгэр баганадсан барилгууд, худалдааны барилгууд алсад харагдана. - Business.MN
2021 онд нийслэлээс гаргасан бизнестэй холбоотой чухал шийдвэрүүд
Нартай зогсоол дээр хоёр хар Lexus жийп зэрэгцэн зогсож байна. Тээврийн хэрэгслийн хром деталь нь нарны гэрлийг тусгаж, цаана нь мод харагдана. - Business.MN
Төсөв-2022: Дарга нар албаны машинаас татгалзахыг хүсэхгүй байна
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00