BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нартай зогсоол дээр хоёр хар Lexus жийп зэрэгцэн зогсож байна. Тээврийн хэрэгслийн хром деталь нь нарны гэрлийг тусгаж, цаана нь мод харагдана. - Business.MN

2022 оны төсөвт бас л гурван тэрбум гаруй төгрөгийг төр засгийн үйлчилгээний авто баазын хэрэгцээнд зарцуулахаар тусгажээ.

Төсөв-2022: Дарга нар албаны машинаас татгалзахыг хүсэхгүй байна

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-10-27
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Төрийн ордон, яамдуудын гадуур эгнээстэй байх том хар машинуудыг харах бүртээ “Бидний татварын мөнгийг даанч дээ” гэсэн бодол төрдөг. Олон улсад төрийн захиргааны албан хаагчдын автомашины хэрэгцээг хувийн компаниудтай, ялангуяа такси компаниудтай гэрээ хийх байдлаар хангадаг жишиг бий. Энэ нь нэгдүгээрт төсвийн зардлыг хэмнэх, хоёрдугаарт төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хувийн хэвшлээ дэмжих арга болдог. Монгол Улсын хувьд дарга нарын машины зардалд олон тэрбум төгрөг жил бүр зарлагаддаг хэвээр байна.

Төрийн албаны автомашин ашиглалтын нэмэлт зардал ихэссэнийг Сангийн сайд хүлээн зөвшөөрч, хэмнэлтийн горимд шилжинэ гэж мэдэгдсэн. 2021 онд төр засгийн үйлчилгээний авто баазын хэрэгцээнд нийт 3.1 тэрбум төгрөгийн зардал гарчээ. Өнөөдөр төрийн захиргааны албанд нийт 346 автомашин хэрэглэж байгаа. Эдгээрээс 199 авто машины шатахуун, сэлбэг, тос, дулаан зогсоол болон бусад зардалд нийт 1.7 тэрбум төгрөг зарцуулсан дүн гарсан байна. Тиймээс шаардлагатай тээврийн хэрэгслийн үйлчилгээг хувийн хэвшлээс түрээслэх болон энэ талын үйлчилгээг худалдан авах, такси хэлбэрээр үйлчлүүлэх боломжтой гэсэн хувилбар яригдаж байгаа. Гэхдээ 2022 оны төсвийн хүрээнд цагдаа, онцгой, түргэн тусламж гэх мэт тусгай чиг үүргээс бусад төрийн байгууллага шинээр машин худалдаж авахгүй гэж заасан ч одоо байгаа Засгийн газрын автопаркийн үйлчилгээний урсгал зардлыг хэмнэх, хувийн хэвшилд шилжүүлэх талаар тусгаагүй.

Ирэх оны төсөвт бас л гурван тэрбум гаруй төгрөгийг төр засгийн үйлчилгээний авто баазын хэрэгцээнд зарцуулахаар тусгажээ. Энэ нь шатахуун тос, засвар үйлчилгээ, зогсоол, жолоочийн орон тоо, цалин, даатгал, татвар гэх мэт зардлууд юм. Тиймээс Үндэсний аудитын газраас 2022 оны төсөвт хийсэн аудитын үр дүнд төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт хийжээ.

Засгийн газар 2022 оны төсвөөр 8 чухал зорилт дэвшүүлсний нэг нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих тухай юм. Тодруулбал, хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийн бараа, ажил, үйлчилгээг төр худалдан авдаг байх. Гэвч дарга нар автомашины урсгал зардлаас татгалзахгүй байгааг харахад энэ амлалтаа бүрэн биелүүлэхгүй гэсэн дүгнэлт хийхээр байна.

Засгийн газраас 2015 онд баталсан 184 дугаартай тогтоол бий. Уг тогтоолоор албан тушаалын болон албан ажлын шугамаар суудлын авто машин хэрэглэх эрхтэй албан тушаалтнуудын жагсаалтыг баталжээ. Энд сайдуудаас эхлээд нийт 38 төрлийн албан тушаалтан бий. Үндэсний аудитын газрын дүгнэлт ч энэ тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвлөж байгаа юм.  

Албан тушаалын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан

  1. Засгийн газрын гишүүн
  2. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч
  3. Үндсэн хуулийн цэцийн дарга
  4. Улсын ерөнхий прокурор
  5. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
  6. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
  7. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
  8. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
  9. Ерөнхий аудитор
  10. Монголбанкны ерөнхийлөгч
  11. Санхүүгийн зохицуулах хорооны дарга
  12. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
  13. Хүний эрхийн үндэсний комиссын дарга
  14. Сонгуулийн ерөнхий хорооны дарга
  15. Үндэсний статистикийн хорооны дарга
  16. Төрийн албаны зөвлөлийн дарга
  17. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга
  18. Аймаг, нийслэлийн Засаг дарга

Албан   ажлын   суудлын   автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан

  1. Дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга
  2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, газрын дарга
  3. Ерөнхийлөгчийн зөвлөх
  4. Ерөнхий сайдын зөвлөх
  5. Улсын Их Хурлын даргын зөвлөх
  6. Засгийн газрын агентлагийн дарга
  7. Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга
  8. Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч
  9. Үндсэн хуулийн цэцийн  орон тооны гишүүн
  10. Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга
  11. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх нарийн бичгийн дарга
  12. Улсын Ерөнхий прокурорын орлогч
  13. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч
  14. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн
  15. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн
  16. Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга
  17. Үндэсний статистикийн хорооны дэд дарга
  18. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн
  19. Үндэсний аудитын газрын дэд дарга
  20. Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч

 

bookzone
Тагууд: төсөв2022

Санал болгох:

Орчин үеийн болон уламжлалт барилгууд, өргөн гудамж, ногоон байгууламж бүхий хотын агаараас харагдах байдал. Үүлэрхэг тэнгэрийн дор тэнгэрийн хаяанд уулс харагдана, тэнгэр баганадсан барилгууд, худалдааны барилгууд алсад харагдана. - Business.MN
2021 онд нийслэлээс гаргасан бизнестэй холбоотой чухал шийдвэрүүд
Нарийн сийлбэр бүхий модон индэр дээрээс костюмтай хүн илтгэл тавьж байна. Арын дэвсгэр нь баялаг чимэглэсэн модон интерьер юм. - Business.MN
Компаниуд 2022 оны мөнгөний бодлогоос юу анхаарах вэ?
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00