BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Санхүүгийн өсөлтийг зураасан графикаар харуулсан зураг, хуанли, долларын тэмдэгтэй мөнгөний уут, тооны машин, дугуй график, зоос бүхий гахайн банк зэрэг бүгд цэнхэр өнгийн сүүдэртэй. Ар талд нь хотын өнгө үзэмж харагдаж байна. - Business.MN

Санхүүгийн төлөвлөлтийг үр өгөөжтэй болгодог 3 хүчин зүйл

Badral Misheel   Б.Мишээл
2021-10-29
  Санхүү, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Санхүүгийн холбогдолтой аливаа шийдвэрийг гаргахад шаардлагатай мэдээллээр бизнесийн эзэн, удирдлагуудыг хангахад нягтлан бодох бүртгэлийн гол үүрэг оршдог. Харамсалтай нь цөөнгүй байгууллагын хувьд нягтлангийн ажил татвар, хяналт шалгалтын эрсдлээс хамгаалах зорилгоор тайлан, тооцоо гаргахаас хэтэрдэггүй. Энэ нь байгууллагын санхүүгийн удирдлагын систем доголдох гол шалтгаан болж буй. 

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний Монголтакс ХХК-аас жижиг, дунд бизнесүүдийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд талаас дээш хувь нь санхүүгийн тайлагналын мэдээллийн бодит үнэ цэн, өгөөжтэй байдал бөгөөд санхүүгийн удирдлагын систем сул гэсэн хариултыг өгчээ. 


Иймд бизнесийн гол шийдвэрийг гаргагч болсон эзэн та нягтлангаа өнгөрсөн тоо, бүртгэлийг гаргадаг нэгнээс илүү ирээдүйд хүрэхээр зорьж буй алсын хараанд тэмүүлсэн тайлагнагч хэмээн харж, энэхүү чухал шилжилтийг хийх шаардлага тулгарч буй. Ингээд санхүүгийн тайлагналаас бизнесийн тайлагналд шилжихэд анхаарах гурван хүчин зүйлийг онцолж байна.

Санхүүгийн тайлагналын өгөөжтэй байдал

Тайланг хараад бизнесийн эзэн өмч, хөрөнгийн үнэ цэн, үр өгөөж, хэмнэлт, зохисгүй хэрэглээний тухай ойлголт авч, эрсдлээ үнэлэх ба ирээдүйгээ төлөвлөх мэдээллийг олж авдаг байх ёстой. Захирал санхүүгийн өндөр түвшний боловсролтой байх албагүй ч тайлангаа уншиж чаддаг байх шаардлагатай бөгөөд нөгөө талаас нягтлан мэдээллээ ойлгомжтой байдлаар өгөх нь чухал. Энд мөн л өмнө нь дурдсан захирал ба нягтлангийн харилцан ойлголцол, хүндлэл чухал үүрэгтэй. 

Тооны хэлээр төлөвлө

Бизнесийнхээ одоо буй нөөц болоод хүрэх гэж буй зорилгоо тоон хэлээр буюу мөнгөн дүнгээр тодорхойлсноор бодитоор төлөвлөх нөхцөл бүрддэг. Үүнд санхүүгийн сахилга бат, байгууллагын соёл чухал үүрэгтэй. Санхүүгийн удирдлагын системээ сайжруулахын тулд байгууллагын бусад систем цогцоороо сайжрах шаардлагатай. 

Богино ба урт хугацааны төлөвлөлт

Нөөцөө тодорхойлсны дараагаар урт болон богино хугацааны хөрөнгө оруулалтын боломж, шаардлагаа тодорхойлох нь чухал. Гурван сараас нэг жилийн хугацаатай хөрөнгө оруулалтыг богино хугацааны гэж үзэх бөгөөд үүнд хугацаат хадгаламж, бонд ба хувьцаа зэрэг үнэт цаасаарх хөрөнгө оруулалтыг хамааруулдаг. Нэг жилээс дээш бол урт хугацааны хөрөнгө оруулалтад тооцох ба тусгай зориулалтаар үүсгэсэн сан, үнэт цаас, хөрөнгө оруулалтын зорилготой үл хөдлөх хөрөнгө байж болно. 

Санхүүгийн удирдлагын зөв системийг бий болгох замаар бизнесийнхээ үр өгөөжийг нэмэгдүүлэх аргыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Монголтакс ТМЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Татварын мэргэшсэн зөвлөх X.Тунгалагмаа танилцууллаа. Бизнесийн алсын хараат санхүүгийн удирдлага сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол  энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Корпорэйт Трэйнинг ХХК–ийн үүсгэн байгуулагч С.Баатарсүрэн Жижиг дунд бизнест тохирох маркетингийн аргууд сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.  

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

bookzone
Тагууд: менежментсанхүүтөлөвлөлт

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00