BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Голд нь бай бүхий гэрлийн чийдэнгийн зураг. Үхрийн нүд рүү гурван сум тусав. Чийдэнгийн хажууд ярианы хоёр бөмбөлөг байдаг. Арын дэвсгэр нь шар өнгөтэй бөгөөд энэ нь нарийвчлалыг зорьж буй санаа, харилцаа холбоог илэрхийлдэг. - Business.MN

Маркетингийн үр өгөөжийг нэмэгдүүлэх 3 тактик

Badral Misheel   Б.Мишээл
2021-11-03
  Маркетинг, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Хэрэв та нэг хүнд маркетингийнхаа бүх ажлыг хариуцуулсан бол дорвитой үр дүнд хүрнэ гэж найдалтгүй. Учир нь маркетинг, борлуулалт нь компанийн ажилтан бүрийн оролцоотой явдаг ажил юм. Цаашлаад зөвхөн тухайн бизнесийн үйл ажиллагаар хязгаарлагдахаа больж хэрэглэгчид ч маркетингд идэвхтэй оролцох болсон энэ үед илүү үр өгөөжийг хүртэхийн тулд юуг анхаарах вэ?

Маркетингийн өчигдөр ба маргааш 

Танай компани аль нэг талбарт маркетингийн хожил байгууллаа гэж бодьё. Тэгвэл хожил байгуулсан талбарууд руугаа илүү гүн орж ноёрхол тогтоох хэрэгцээ бидэнд байна уу? Байгаа бол хэрхэн ноёрхлоо тогтоох вэ? гэдэг асуултад хариулах шаардлага өнөөдөр гарч ирж буй. Цаашлаад ноёрхлоос хэрхэн хэрэглэгчидтэйгээ хамтран үнэ цэнийг бүтээх тухай асуудал тавигдана. 

Зар сурталчилгааны эрин үе эхэлснээр бизнесүүд давталтаар хэрэглэгчдийн толгойд санаагаа хүчээр суулгадаг татах стратегид дурлаж эхэлсэн. Харин мэдээллийн урсгал, түгээх сувгууд нэмэгдсэнээр онлайн платформын боломжуудыг ашиглан түлхэх стратеги эрчээ авч буй. Гэвч зарим компанийн хувьд онлайн орчинд татах стратегиа ашигласаар байна. Үүний оронд хэрэглэгчдийг татан оролцуулж, зардлаа үр өгөөжтэй төлөвлөхөд анхаарах нь зүйтэй.  

Мэдээллийн хүчтэй урсгалын улмаас олон нийтийн сэтгэхүй хаос төлөвт орсон энэ үед мэдээллийн хаосыг цэгцэлсэн компани амжилтад хүрч чадна. Тухайлбал, контент маркетингаар дамжуулан хэрэглэчдийн ойлголтыг цэгцлэх, асуудлыг шийдлүүдийг санал болгох боломжтой. 

Төлөвлөгөөг хэрэгжүүлэх төлөвлөгөө

Маркетингийн стратеги гаргаснаа төлөвлөгөө гэж хүмүүс андуурдаг. Бодлого, стратеги нь алсын хараа, эрхэм зорилготой уялдаж гарах бөгөөд түүнийг нь хэрэгжүүлэх тактикийн төлөвлөгөө байх учиртай. Тактикийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд маркетингийн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргадаг. Төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа удирдан явуулсны дараах чухал үе шат бол хяналт. Хяналт орхигдвол энэ хүртэл гаргасан хүчин зүтгэл тань талаар болж буйгаас өөрцгүй. 

Тасралтгүй үргэлжлэх процесс

Хүний таван мэдрэхүйгээр дамжуулан хүчтэй хоногшил үүсгэхэд маркетингийн гол зорилго орших бөгөөд хоногшлыг бий болгоход тасралтгүй гинжин хэлхээ үүсгэх нь чухал. Хэсэг идэвхжүүлж байгаад үр дүн гарахаар нь хаячихдагт олон компанийн алдаа оршдог. Маркетинг бол тасралтгүй үргэлжлэх ёстой процесс бөгөөд ингэж гэмээнэ хоногшил үүснэ. Хүчтэй хоногшил үүссэн тохиолдолд л дадал бий болдог.

Маркетингийн стратегийн сүүлийн үеийн чиг хандлага, арга хэрэгслүүдийг үр өгөөжтэй ашиглах эдгээр болон бусад аргыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Корпорэйт Трэйнинг ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Баатарсүрэн танилцууллаа. “Жижиг дунд бизнест тохирох маркетингийн аргууд” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол  энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Маркетингийн мэргэшсэн институтын захирал О.Ундрам Идэвхжүүлэлтийн бодлого буюу сурталчилгааг зөв хийх арга сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.  

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

 

bookzone
Тагууд: зөвлөгөөмаркетингтактик

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00