BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бизнесийн таван мэргэжилтний эвлүүлэг. Албан ёсны хувцас өмссөн гурван эмэгтэй, хоёр эрэгтэйг албан тасалгаанаас эхлээд гадаа хүртэл янз бүрийн орчинд үзүүлэв. Тэд өөртөө итгэлтэй харагдаж, янз бүрийн мэргэжлийн үйл ажиллагаанд оролцдог. - Business.MN

Business.mn сэтгүүлийн 35 дахь дугаараас юу унших вэ?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2021-11-10
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter
  1. Үл хөдлөх борлуулах А.Урангоогийн уран ухаан

UA Properties компанийн үүсгэн байгуулагч А.Урангоо нэгэнтээ 30 минутын дотор гурван байр зарж байсан амжилтын нөү-хау нь юу вэ? Хүмүүс түүний борлуулах авьяасыг биширдэг. Харин тэр өөрийгөө “Олон танилтай, олон дагагчтай учраас борлуулалт хийдэг хэрэг биш, зүгээр л хүмүүсийг хооронд нь маш сайн холбож өгдөг хүн” гэж тодорхойлов. Эрсэн, хүлээсэн хоёрын хэрэгцээг олж хардаг тэрхүү нарийн мэдрэмжийг А.Урангоо хэрхэн хөгжүүлсэн талаар энэ дугаарын гол нийтлэлээс уншаарай.

  1. Мега төслийн мастер

“Олон улсын нисэх онгоцны шинэ буудал” төслийг анх 12 жилийн өмнө Зээлийн гэрээ гэх цаасан дээр байхад нь удирдан чиглүүлэх үүрэг авч, хугацаанд нь, бас төсвийн хэмнэлттэй дуусгаж чадсан, 2021 шилдэг төслийн менежер Н.Энхбаттай хийсэн ярилцлагыг “Манлайлагч” буланд орууллаа. Долоон Засгийн газар, 11 сайдын нүүр үзэж, 40 тоннын чингэлэгт багтахгүй шахам зураг төсөл, бичиг баримт боловвсруулсан мега төслийг хэрхэн удирдаж, дэлхийн 100 төсөл тутмын нэгэнд нь л тохиодог амжилтад хүргэснээ тэр хуваалцав.

  1. Гадны хөрөнгө оруулагч ба эрх зүйн ширэнгэ

Үнэндээ манай улсын хөрөнгө оруулалтын хууль тийм муу хууль биш. Гэхдээ “Эрх зүйн орчин”, “Хууль” хоёр нь нэг зүйл биш. Хөрөнгө оруулалт дээр гардаг гол асуудал нь хууль биш, хуулийг хэрэгжүүлэх системд бий. Энэ нийтлэлээр гадны хөрөнгө оруулагч Монголд эрх зүйн ямар ойлгомжгүй байдалд ордог тухай анализ хийв.

  1. Жуулчдын тоог биш өгөөжийг нэмэх нь оновчтой

Шведийн аялал жуулчлалын “360° Монгол” компанийг үүсгэн байгуулагч Жан Вигстентэй Монголын аялал жуулчлалын салбар, тансаг зэрэглэлийн аяллын талаар ярилцлаа. Тэрбээр цар тахлын үед аялал жуулчлалын компаниуд юунд анхаарах хэрэгтэй талаар мэргэжилтний хувиар санал бодлоо хуваалцав.

  1. Хөрөнгө оруулалтын сайн төслийг хэрхэн бичих вэ?

Удирдлагын Академийн багш, доктор В.Данаасүрэн төслийн үр өгөөжийг тооцох энгийн аргууд, хөрөнгө оруулахад судалгааг хэрхэн хийх тухай, хөрөнгө оруулалтын ямар хэрэгслийг аль төсөл дээр сонгох нь үр дүнтэй талаар зөвлөгөө нийтэллээ.

  1. Эрүүл амьдралын ногоон зөвлөх

Тураах бүтээгдэхүүн биш, харин эрүүл зөв амьдралын ухаан гэж өөрийн бизнесийг томъёолж буй “Herbalife Nutrition”-ий тухай “Брэндийн түүх” буландаа нийтэллээ. Шууд худалдааны загварт түшиглэсэн, эргэлтийн хөрөнгийнхөө 73 орчим хувийг бие даасан гишүүддээ төлөлт, урамшуулал хэлбэрээр буцаан олгодог энэ бизнес тэнцвэржүүлсэн шим тэжээлийн зах зээлийн 44 хувийг хэрхэн эзэлсэн тухай түүхийг  сонирхоорой.

  1. Шүүхцэлдэх нь эвлэрэхээс илүү зардалтай

Манай улс Дэлхийн банкнаас гаргадаг “Бизнес эрхлэх нь” индексэд хоёр жилийн өмнөөс бизнес эрхлэх орчны хувьд дэлхийн 190 улсаас 81-д “гацжээ”. Магадгүй гацах болсон нэг том шалтгаан нь 15.6 сая төгрөгийн иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд 374 хоног зарцуулаад байгаа асуудал болж байна. “Гацалт” нэртэй нийтлэлээр манай сэтгүүлч бизнесийн эрх зүйн тулгамдсан асуудал болох гэрээний маргааныг хөндлөө.

  1. Захирал хүн захирагч биш

Бизнес бол хүнтэй л ажилладаг. Тэгэхээр хүнийг л ойлгож, хүнийг цөм гэж авч үзвэл таны бизнес цаашид хөгжин дэвшинэ. Үүнийг ухамсарлаж бусдын зүрх сэтгэлд гал цогийг бадрааж чаддаг хүнийг л захирал гэдэг. Чухам ийм нэгэн залуу манлайлагч эмэгтэйг “Woman entrepreneur” буланд урилаа.

  1. Ажилтныхаа өгөгдлийг хэрхэн бүрэн дайчлах вэ?

Business.mn сэтгүүлийн эксперт, менежментийн зөвлөх Г.Батханд энэ талаар зөвлөлөө. Уг материалд хувийн хөгжил ба карьер хөгжил, авьяасын менежмент, ажилтны ур чадварыг илрүүлэх, хувь хүний амбиц дээр яаж менежмент хийх талаар өгүүлэв.

  1. Буруутныг биш шалтгааныг хай

Зөвлөх Д.Отгонбат “Газар дээр нь шийддэг асуудал гэж бараг байдаггүй” гэсэн санаа дэвшүүлээд аливаа асуудлыг уг язгуураар нь таньж шинжлэх аргын талаар дэлгэрэнгүй бичлээ. Тэрээр захирлууд, менежерүүдийн гаргадаг нэг алдаа нь систем дэх асуудлын шалтгааныг биш хэргийн буруутанг хайдагт байдаг гэдгийг онцлов.

  1. Дижитал шилжилт ба зайнаас ажиллах соёл

Олон компани зайнаас ажиллах болсон учраас өөртөө итгэлтэй, бусдыг татах чадварын оронд зохион байгуулах авьяастай, бүтээлч, ажилтнууд хоорондын харилцааг хөнгөвчилдөг удирдагчийг илүү үнэлдэг болж байна. Үндсэн болон гэрээт ажилчдын нийт тоо нь 13.800-д хүрдэг Оюу Толгой компани зайнаас ажиллах соёлыг хэрхэн амжилттай нэвтрүүлж байгааг өгүүлэв.

  1. ЖДБ-ийн санхүүгийн чадавхи ба компанийн засаглал

Жижиг дунд бизнесийн хувьд компанийн төлбөрийн чадвар ямар болсон үед, хэзээ засаглалын талаар “ярих вэ” буюу ямар байдлаар нэвтрүүлэх нь зохистой талаар бизнесийн зөвлөх Ч.Мөнхбадрах ээлжит нийтлэлээ хүргэж байна.

bookzone
Тагууд: бизнессэтгүүл

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00