BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес

Маркетингийн стратеги боловсруулахад туслах 8 асуулт

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2021-11-10
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Сурталчилгаа буюу идэвхжүүлэлтийн үйл ажиллагааны дийлэнх хувь нь бизнесийн борлуулалт, ашиг орлогыг нэмэгдүүлэх эцсийн зорилгод чиглэдэг. Гэхдээ идэвхжүүлэлт борлуулалтад хувиртлаа хэд хэдэн үе шатыг дамждаг гэдгийг тэр бүр тооцдоггүй нь сурталчилгаа үр дүнд хүрэхгүй байна гэж шантрах гол шалтгаан болдог. 

Сурталчилгааг тань үзсэн хүмүүсийн дийлэнх нь танай бүтээгдэхүүн үйлчилгээг дөнгөж анзаарч, сонирхож эхэлдэг бол тал хувь нь холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна. Гуравны нэг нь ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй газруудтай танайхыг харьцуулж үздэг бол 15-20 орчим хувь нь хэрэглэгч болдог байна. Тэгэхээр бодит үр өгөөж өгөх идэвхжүүлэлтийн бодлого боловсруулахад тань туслах чиглүүлэх асуултуудыг хүргэж байна. 

Зорилго 

Та ямар үр дүн хүсэж байгаа болохоор идэвхжүүлэлт хийх гэж байна вэ? Брэндээ таниулах, хоногшил үүсгэх, борлуулалтаа өсгөх гээд зорилгоо тодорхойлохоос маркетингийн стратегиа боловсруулах ажил эхэлнэ. Зорилгоо тавихдаа нийт 6000 хүний хандалт авна, 20 хувиар борлуулалтаа өсгөнө гэх зэргээр зах зээлийн судалгаандаа үндэслэн тодорхой гаргах хэрэгтэй. 

Хэрэглэгчээ тодорхойлох

Таны идэвхжүүлэлт хэн рүү чиглэж байна вэ? Танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох зорилтот хэрэглэгчийнхээ орлого, амьдралын хэв маяг, худалдан авалтын дадал, зан авир зэрэг нарийн мэдээлэл бүхий персона буюу хэрэглэгчийн карт үүсгэх замаар яг хэнд зориулж сурталчилгаа хийхээ тодорхойлно.  

Хүргэх санаа

Та тэдэнд яг юу ойлгуулахыг хүсч байна вэ? Бүтээгдэхүүн, үйлчилгээ тань хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэхэд нь туслах вэ? Ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс юугараа ялгарах, ямар давуу талтай гээд яг ямар санааг хүргэх гэж буйгаа тодорхой болгох хэрэгтэй.

Агуулга 

Идэвхжүүлэлтээ яаж хийвэл хүмүүсийн анхаарлыг татаж чадах вэ? Сонгох 5 шалтгаан, харьцуулсан туршилт видео, цуврал гэх мэтээр агуулга, хэлбэрийг тодорхойлсон зохиолоо гаргана. 

Хугацаа 

Ямар хугацаанд энэ идэвхжүүлэлтийг хийх вэ? Жишээ нь, яг энэ сурталчилгааг нэг сарын турш түгээнэ зэргээр тодорхой хугацаа зааж өгөөрэй. Мөн төлөвлөгөө гаргахдаа 7 хоног бүрээр хийх ажлаа оноож хуваарилах нь идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг цэгцтэй болгодог.

Давтамж 

Ямар давтамж эсвэл үе шаттай хийвэл үр дүнтэй вэ? Давтамж бол идэвхжүүлэлтийг үр дүнтэй болгодог чухал хүчин зүйлсийн нэг. Тэгэхээр ямар үе шаттайгаар, хэр хугацааны давтамжтай явуулахаа мөн төлөвлөгөөндөө тусгаарай. 

Төсөв 

Хэр хэмжээний төсөв гаргах вэ? Идэвхжүүлэлтийн үйл ажиллагаандаа жилд нийт хэдэн төгрөг төсөвлөхөө тооцож, түүнийгээ идэвхжүүлэлт хийх сар болон 7 хоног бүрд хувааж төсөвлөөрэй. 

Үр дүн

Та хийж байгаа идэвхжүүлэлтийнхээ үр дүнг яаж тодорхойлох вэ? Гурван сарын хугацаанд манайд 6000 хэрэглэгч хандсан тохиолдолд эсвэл борлуулалт 20 хувиар нэмэгдсэн тохиолдолд үр дүнтэй ажилласан гэж тооцно гэх зэргээр тавьсан зорилготойгоо уялдуулан үр дүнгээ хэмжээрэй. 

Маркетингийн стратегиа тодорхойлоход таныг чиглүүлэх эдгээр асуулт болон зах зээлийнхээ хэмжээг тодорхойлох, идэвхжүүлэлтийн төлөвлөгөө гаргах аргуудыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Маркетингийн мэргэшсэн институтын захирал О.Ундрам танилцууллаа. “Идэвхжүүлэлтийн бодлого буюу сурталчилгааг зөв хийх арга” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол  энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Viral Content ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Гарамханд Хэрэглэгчийг татах үнэ цэнтэй контентийг хэрхэн бүтээх вэ? сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.  

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00