BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бизнес уулзалтын зураг. Дөрвөн хүн зөөврийн компьютер, цаас барин ширээ тойрон суугаад хэлэлцүүлэг өрнүүлж байна. Видео дуудлагаар ханын дэлгэцэн дээр хүн харагдана. Тус бүр нь ярианы бөмбөлөгтэй бөгөөд харилцан яриаг илтгэнэ. - Business.MN

Ажлын хурал дээр ашигтай маргалдаж, зөв зөвшилцөх 4 арга

С.Бэрцэцэг   С.Бэрцэцэг
2021-11-18
  Менежмент, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Хэрэв бид бага зэрэг маргаантай, албан тушаалын ашиг сонирхол багатай багт ажилладаг бол өөрсдийгөө азтайд тооцдог. Аливаа баг, хамт олон удаан хугацаанд хамтран ажилласны дүнд хамтын ажиллагааны хэмнэлд автаж, ердийн зан үйлийн хэв маягт орсноор санал зөрөлдөх нь багасдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам ийм хэвшсэн ажлын арга барил нь хамт олон, багийн гүйцэтгэлийг хязгаарлаж болзошгүй.

Бидний ихэнх нь ашигтай маргаанаас зайлсхийж, зөв зөвшилцөх арга барилд суралцалгүй зөрүүтэй үзэл бодол үүсэхээс өмнө маргаантай харилцааг таслан зогсоодог. Байгууллагын уламжлалт сэтгэлгээний эсрэг шинэ санаа дэвшүүлэх нь тийм ч амар байдаггүй. Гэхдээ уламжлалт байдлаас зайлсхийж шинийг санаачилж хэвшмэл бус сэтгэхийн тулд түр завсарлага оруулах нь  тоглолтыг сайжруулахад шаардлагатай өгөөш болно. Уламжлалт арга барил, хуучирсан зуршил таны багийг унтаа болгож байгаа тул хамт олныхоо уулзалтыг ашигтай, үр дүнтэй болгоход дараах дөрвөн үндсэн стратегийг хэрэглээрэй.

Зорилгоо сануулах

Үр бүтээмжгүй маргаан үүсгэх нь байдлыг хурцадмал болгож багийн харилцаанд  сөргөөр нөлөөлнө. Эрсдэлтэй байдлыг тооцоолж бусдыг тантай нэгдэхийг урих цорын ганц шалтгаан бол зорилгоо зөв тодорхойлох явдал юм. Багийнхаа хүмүүст зорилгоо сануулж байх хэрэгтэй. Багаар ажиллах арга барилаа өөрчилцгөөе, харилцаа, хандлагаа нээлттэй ярилцъя, санаа бодлоо солилцоё гэх мэт байдлаар багийн гишүүддээ сануулах нь бүлгийн зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэхэд тус болно.

Зан байдлыг тодорхойлох

Танай багийн хурал хэрхэн болдог вэ. Нэг л хүн ярьсаар байгаад дуусдаг уу эсвэл нэлээд хэд нь үр дүнгүй маргалдсаар байгаад хурал дуусдаггүй юу. Өгөгдөл нь ихэвчлэн танай багийн хурлын хэв маягийг илчилдэг: хурлыг хэн эхлүүлэхээс эхлүүлээд дундуур нь хэн хэн яриа тасалж үзэл бодлоо хэлж байна, хэн ч чимээгүй ажиглаад суугаад байна гэх мэт байдлаар багийн гишүүдийнхээ оролцоог харчхаж болно.  Жишээлбэл, 43 хүнтэй хурлын 17 нь тогтмол ярьдаг бол яах вэ. Хүн ярих гэхээр шууд хүний яриаг тасалдаг, өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг, бусдыгаа сонсдоггүй гэх мэт хүндхэн зан байдалтай багийн гишүүнтэй бол та яах вэ. Та байдлыг тооцож бүх гишүүдийн хурлын оролцоог тэнцвэржүүлж бүтээлч байдлыг нэмэгдүүлэхийн тулд уламжлалт хэв маягаас татгалзаж багийн гишүүдийн хэвшмэл ойлголт зан байдлыг судлах хэрэгтэй юм. Ямар хариу үйлдэл гаргавал багийн гишүүд хүлээж авахаар байна гэдгийг анзаарч, анхааралдаа авах хэрэгтэй. 

Олон талт байдлыг үүсгэх

Таны өгөгдөл хэдий чинээ гайхалтай байна төдий чинээ олон талт байдлыг үүсгэж олонхын оролцоог бүрдүүлэх нэн чухаг.  Юун түрүүнд багийн гишүүдийн санаа, бодлыг сонсох явдал. Ихэнхдээ багийн гишүүд нэг талт байр суурийг илүү олонхоороо дэмжиж нөгөөтээгүүр нэг тайлбарт үл ойлголцол, зөрчилдөөнд автдаг. Ийм түүхүүд нь олонх, цөөнхийн үл ойлголцлоос үүддэг. Гэхдээ олонхын санаачлалыг дэмжих хэдий ч заавал цөөн тооны ажилчдынхаа саналыг сонсохоо мартуузай. Хамтран ажиллагсдынхаа тайлбарыг сонсох нь тэс өөр таамаглалуудыг бий болгох магадлалтай.  Өөр өөр ойлголт, санаа бодлыг сонсох нь багийн гишүүдийн үндсэн асуудлын талаарх ойлголтыг өргөжүүлж, тэлдэг гэж хэлж болно. Илүү олон талт байр суурийг хангаж аливаа зүйлийг өөр өнцөг болон өөр талаас нь харснаар илүү бат бөх шийдлийг боловсруулахад туслах юм. 

Уламжлалт байдлыг сааруулах

Багийн гишүүдийнхээ анхдагч зан авирыг анзаарч, янз бүрийн  туршилтаар хурлаа зохион байгуулах нь гишүүд аливаа зүйлийг хэрхэн хүлээн авч байгааг тодорхой харах боломжтой. Уламжлалт хэв маягийг эвдэхийн тулд шинэ мэдлэгээ ашиглаж, туршилт хийх хэрэгтэй. Жишээлбэл, баг бүрт байнга ярьдаг нэг хүн байдаг. Тэр хүн  бусдын боломжийг хааж зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхийг зорьдог. Харин үүнийг сааруулахын тулд чиглүүлэх хэрэгтэй. Сэдвээс гажууд зүйл ярьж тухайн хүнийг илүү мэтгэлцээний шинжтэй харилцан яриа руу хөтлөх. Магадгүй багийн гишүүдтэйгээ хамтарч бусад хүмүүсийн оролцоог хангах байдлаар бусдад нөлөөлөх нь тогтмол ярьдаг хүн дуугүй болж, харин барагтай ярьдаггүй хүнийг асуудалд татан оролцуулж шинэ арга барилыг туршаад үзэхэд гэмгүй. Ингэснээр танай багийн хурал тодорхой үр дүнд хүрэх болно.

Одоо байгаа нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд тодорхой хэв маягийн талаарх бидний тайлбарыг ашиглан багийн үйл ажиллагаагаа сайжруулж саар байгаа доголдлоо бууруулж, багийн гишүүдийнхээ хувь нэмрийг нэмэгдүүлэхийн тулд хурал зохион байгуулах аргачиллаа шинэчлээд үзээрэй.

Бизнесийн үр дүнг өөрчлөхийн тулд багийн хамтын ажиллагаагаа өөрчлөх эсвэл шинийг санаачилж, өөрөөр сэтгэж багийнхаа зан үйл, хэвшмэл хандлага, хэв маягаас ангижрах нь шинэ санаа, шинэ боломжуудыг бий болгох үндэс юм.

Эх сурвалж: hbr.org

bookzone
Тагууд: зөвшилцөлмаргаанхурал

Санал болгох:

Хурлын танхимд том бүлэг хүмүүс сууж, илтгэгчийн яриаг анхааралтай сонсож, бизнес бүрийг тэрбумд хүргэх стратегийн талаар ярилцаж байна. Үзэгчид голчлон эмэгтэйчүүдээс бүрддэг бөгөөд өрөөг лааны суурь, хээтэй хивсээр гоёмсог чимэглэсэн байна. - Business.MN
Тэрбумыг олж үзээгүй бол та хэтэрхий жижиг сэтгэж байна
Хувцасны өмсгөлтэй бизнесмэн хоёр зам заагчийн өмнө зогсож байгаагийн нэг нь "ХИЙХ БОЛОМЖГҮЙ" гэсэн шошготой зүүн тийш, нөгөө нь "ХИЙХ" гэсэн шошготой баруун тийш чиглэж байна. Түүний эргэн тойронд улаан сум эргэлдэж, цэнхэр, улаан дэвсгэрийн эсрэг "TO DO" чиглэл рүү баруун тийш чиглэсэн зам үүсгэнэ. - Business.MN
Завгүй уулзалт, хуралтай зэрэгцүүлэн төлөвлөгөөт ажлуудаа хэрхэн амжуулах вэ?
С.Бэрцэцэг

С.Бэрцэцэг

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00