BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Монголын соёлыг харуулсан эвлүүлэг: уламжлалт хөгжимчид, өнгө өнгийн хувцастай бүжигчид, цастай газар дахь морьтон, соёл урлагийн наадам, уулс, өргөө бүхий байгалийн үзэсгэлэнт газрууд. - Business.MN

Соёлын салбарын зах зээлийг тоогоор

Business.mn   Business.mn
2021-11-30
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Арвин баялаг өв уламжлал, ёс заншил, соёлын онцлог, байгалийн өвөрмөц дүр төрхтэй эх орноороо монголчууд бид бахархдаг. Гэхдээ соёлын өвөө сэргээх, хайрлан хамгаалах,  дэлхий нийтэд таниулан сурталчилж, өөрсдийн нөөц, бололцоонд тулгуурлан соёлын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх гэдэг бол бахархахаас тэс өөр ойлголт. Өөрөөр хэлбэл, бид бахархлаа эдийн засгийн эргэлтэд оруулж “бодитой” болгох зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Нийгмийг соён гэгээрүүлэхээс гадна баялаг бүтээх боломж бүхий шавхагдашгүй нөөцтэй соёл, урлагийн салбарын тэрхүү боломж, нөөцийг нь илрүүлэн гаргаж, асар өрсөлдөөнтэй олон улсын зах зээлд өөрийн гэсэн байр сууриа олж авахын тулд бид тооцоо, судалгаа тактиктай ажиллах ёстой.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн (СБҮ) салбарын эдийн засаг болон нийгмийн ач холбогдлыг үнэлэх нь улам бүр нэмэгдэж буй ч олон улсын хэмжээнд харьцуулж болох статистик үзүүлэлт тэр бүр байдаггүй нь бодлогын чанартай хэлэлцүүлэг, мэтгэлцээний үеэр тус салбарын үнэ цэнийг бууруулах нэг нөхцөл болсоор иржээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) энэ онд гаргасан “Economic and social impact of cultural and creative sectors” тайланд дурдсанаар СБҮ-ийн салбар нь дэлхий даяар 2.25 их наяд ам.долларын орлого олж, 29.5 сая хүнийг ажлын байраар хангадаг аж. Манай улсад 2020 оны байдлаар улсын хэмжээнд нийт ажиллах хүчний тоо 1,162,911 байгаа бол үүнд соёлын бүтээлч салбарт ажиллагсдын тоо 33931 байна. Харин салбарын нийт орлогын бүтцээр авч үзвэл эхний байруудад хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, дүрслэх урлаг орж байгаа бөгөөд дизайн, дуу хөгжим, тайзны урлагийн эзлэх хувь тун хангалтгүй байгаа юм.

Ажиллах хүчний тоо

Үндэсний өв баялаг соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулж, бүтээлч, чадварлаг уран бүтээлчдийн оюуны бүтээлээр дэлхийд өрсөлдөх нь зөвхөн уул уурхайгаас хараат манай улсын эдийн засгийг солонгоруулах нэг чухал алхам билээ. Монгол хүний авьяас, чадвар хаана ч хэнээс ч дутахгүйг олон уран бүтээлч, артист харуулж буй. Зөвхөн ашгийн төлөөх бизнес нь ардаа нийгмийн сөрөг үр дагавартай байдаг. Энэ бол бүтээгч бус “сөнөөгч” үйлдвэрлэл. Тиймээс өнөөдөр хүн төрөлхтөн аливаа шинэ мэдлэг, оюуны нөөц бололцоон дээр суурилсан бүтээлч үйлдвэрлэл, хөгжлийг дагаж байна. 2002-2015 оны хооронд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зах зээл бараг хоёр дахин өсч, 2015 он гэхэд 500 тэрбум ам.долларт хүрсэн аж. Монгол Улсын соёлын салбар 2020 онд нийт 362,209 мянган ам долларын үнэлгээ бүхий бүтээгдэхүүн экспортолжээ. 2010-2020 оны хоорондох 10 жилд нийт соёлын экспортын 47.7 хувь нь бараа, бүтээгдэхүүн, 52.3 хувь нь тоног төхөөрөмж, дагалдах материал байсан бол 2020 онд экспортын дүнгийн 19.5 хувийг соёлын бараа бүтээгдэхүүн, үлдсэн 80.5 хувийг тоног төхөөрөмж, дагалдах материал эзэлсэн байна.

СБҮ-ийн салбарын импортын бүтэц, ЮНЕСКО ангиллаар, 2020 оны байдлаар

Эх сурвалж: ГЕГ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын экспорттой зэрэгцээд сөхөгдөх ёстой нэг асуудал бол тус салбар дахь улсын төсвийн зарлага, хөрөнгө оруулалт юм. Европын холбооны улсуудын соёлын үйлчилгээний улсын төсвийн зарлага 2017 оны байдлаар дунджаар нэг хувь байсан агаад харин Латви улсад гурван хувь, Эстони, Унгарт 2,6 хувь байжээ. Харин манай улсад Соёлын сайдын багцын төсвийн зарлага нь 2020 онд улсын төсвийн 1,6 хувь байсан бол 2021 онд 1.4 хувийг эзэлж байгаа юм.

Соёлын сайдын батлагдсан төсөв, тэрбум төгрөгөөр
Соёлын сайдын батлагдсан төсөв, тэрбум төгрөгөөр

Эх үүсвэр: 2020, 2021 оны Төсвийн тухай хууль Эх сурвалж: legalinfo.mn

“Соёл бол гарлага биш, эдийн засгийн том салбар гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна” хэмээн төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай нэгэнтээ онцолж байв. Монголыг зөвхөн нүүрс, зэсээр төсөөлдөг бус монгол хүний ур чадвар, авьяас билэг, уран бүтээлийг дэлхийн тавцанд гаргахад ихийг хийх ёстойг дээр дурдсан тоон үзүүлэлтүүд харуулж байна.

Н.Энхбаяр

bookzone
Тагууд: зах зээлсоёл

Санал болгох:

Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл: 2024-2025 жилийн тайлан
“Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл” 2024-2025 жилийн тайлан бэлэн боллоо
A stylized illustration shows six panels depicting human progress in transportation and agriculture. It features silhouettes of people using carts and animals for carrying goods, evolving from manual labor to animal assistance, reflecting shifts in зах зээл маркет needs.
Зах зээл буюу маркет гэж юу вэ?
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00