BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар пиджак өмссөн эмэгтэй хэд хэдэн массажны сандал дунд итгэлтэй зогсож байна. Тэр урт хар үстэй, судалтай цамц өмссөн байна. Арын дэвсгэр нь орчин үеийн ажлын байрны дүр төрхийг харуулж байна. - Business.MN

“Глобал Электроникс” компанийн гүйцэтгэх захирал З.Болормаа

Захирал хүн захирагч биш

С.Бэрцэцэг   С.Бэрцэцэг
2021-12-03
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Бизнес бол хүн

Монгол Улсад  2007 онд “Глобал Электроникс” компани Панасоник брэндийн гэр ахуйн электрон барааны албан ёсны дистрибьютерээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Япон чанарыг монгол хэрэглэгчдэд ойртуулж өгсөн баг хамт олны нэгэн төлөөлөгч нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийг Тээврийн менежмент мэргэжлээр төгссөн шинэхэн ажилтан Зоригтын Болормаа байжээ. Тухайн үед “Глобал Электроникс” компанийн захирал И.Болдбаатар З.Болормааг маркетингийн албан тушаалд ажилд авсан нь түүний амжилттай тууштай ажиллах эхлэл болсон байна. З.Болормаа нь маркетингийн менежер, албаны ахлах, ерөнхий менежер гээд байж болох бүх албан тушаалыг хариуцлагатайгаар гүйцэтгэж 14 жилийн туршлага, тууштай байдлаа үнэлүүлэн өнгөрсөн жил компанийнхаа Гүйцэтгэх захирал болжээ.

“Глобал Электроникс” компани шинээр ажилд орж байгаа албан хаагчдадаа толгой компанийнхаа үүсгэн байгуулагч Коносүкэ Мацушитагийн “Бороонд бид шүхэр барьдаг” номыг унших даалгавар өгдөг байна. Үүнд л Японы алдартай бизнес эрхлэгчийн ажлын арга барил, бизнесийн нууц, удирдах ухааны тайлал байдаг учир шинэ ажилчид тус номоос суралцдаг тухай З.Болормаа тодотгосон юм. Япондоо “God of business” буюу Бизнесийн бурхан тэнгэр гэж нэрлэгддэг удирдагчийн ухаанаар компаниа чиглүүлж ажиллахыг хичээдэг тэрбээр “Бизнес бол хүн” гэдэгтэй санал нэгддэг.

З.Болормаа нь хүнтэй яаж зөв харилцах уу, хүнийг хэрхэн удирдах уу, хэрхэн амжилттай бизнес эрхлэх үү гэдэгт суралцсаар, үүндээ амжилт гаргасаар яваа нэгэн. Түүний хувьд компанийг нийгмийн хөгжлийн нэгж болгоход компанийн ажилтны хөгжил юунаас ч эрхэм гэж үздэг. Тэрбээр “Бизнес бол хүнтэй л ажилладаг. Тэгэхээр хүнийг л ойлгож, хүнийг л цөм гэж авч үзэх юм бол таны бизнес цаашид хөгжин дэвшинэ. Бизнест боломжийг ажилтан буюу хүн л бий болгодог. Зөв бизнесмен байх суурь ойлголтыг ажилтандаа суулгах хичээл зүтгэл маш чухал. Нийгмийн гишүүний хувьд аливаа зүйлийг зөв үнэлж цэгнэдэг хүнийг бойжуулах шаардлагатай. Зөв үнэлж цэгнэж чадаж байвал өөрийгөө ч дүгнэж чадах бөгөөд ийм хүмүүс хамтарвал ямар ч ажил саадгүй явж, байгууллага өсч хөгжинө гэдэгт итгэдэг” гэв.

Захирал хүн захирагч биш

З.Болормаа ерөнхий менежерээр чамгүй олон жил ажиллаж байгаад гүйцэтгэх захирал болсон учраас ажлаа сайн мэддэг, мөн хамтрагчдаа маш сайн ойлгож сонсдог,  ажилчдаас гарсан шинэ санаа, бүтээмжтэй сэдлийг хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг. Мөн менежерүүдээ шийдвэр гаргахад нь чиглүүлж өгдгөөрөө онцлох арга барилтай удирдагч.

Түүний ажил амьдралын алтан зарчим бол хариуцлагатай байх. Үргэлж хариуцлагатай байхад өөрөө ч хичээж, ажилчдаасаа ч шаардаж ажилладаг тухайгаа ярьсан юм. Тус компанид 14 жил ажиллана гэдэг тухайн ажилтныг татах нэг бус нэлээд олон увдис байгааг хэлнэ. “Та ажлынхаа юунд нь дурладаг вэ. Ер нь ажлаасаа гарах тухай бодож байсан уу” гэж асуухад тэрбээр “Би ажилдаа үнэхээр дуртай. Бас хэзээ ч ажлаасаа гарах тухай бодож үзээгүй юм байна. Энэ компанид ажиллах хамгийн чухал шалтгаан бол бүтээгдэхүүний чанар. Харин дараагийнх нь хамт олон гэж хэлнэ” гэв.

З.Болормаатай 2008 оноос эхлэн хамтарч ажиллаж байгаа “Глобал Электроникс” компанийн ахлах менежер Б.Ундрах захирлынхаа талаар ярихдаа “Баг хамт олны хувьд удирдан чиглүүлэх, хамт олны уур амьсгалыг өөрчлөх тал дээр үлгэр жишээ. Эмэгтэй хүнд байдаг нинжин зөөлөн сэтгэлийг ажилтайгаа уялдуулж чаддаг нь удирдагчийн давуу тал гэж боддог” гэж хэлэв.

Нэг удаа Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD), Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих (WiB) хөтөлбөрөөс санаачлан Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг Хөгжүүлэх Менторинг хөтөлбөрт 12 салбарын тэргүүлэгч эмэгтэйчүүдийг сонгон шалгаруулсан байна. Уг хөтөлбөрт технологийн салбараас З.Болормаа сонгогдсон бөгөөд түүний ментор нь  “Монос” группийн ТУЗ-ын гишүүн, “CEO” группийн УЗ-ийн гишүүн, Менежментийн зөвлөх Б.Уянга байв. Тэрбээр З.Болормаагийн хүлээн зөвшөөрөгдсөн, үлгэр жишээ болдог, манлайлагчийн ур чадварыг үнэлдэг тухайгаа дурсав. “Захирал хүн бол захирагч биш. Бусдын зүрх сэтгэлд гал цогийг бадрааж чаддаг хүнийг захирал гэдэг. З.Болормаа бол өсөх ирээдүйтэй залуу захирал гэдэгт менторын хувьд итгэдэг” гэж Б.Уянга ярилаа.

Эмэгтэй хүнд байдаг нинжин зөөлөн сэтгэлийг ажилтайгаа уялдуулж чаддаг залуу лидерийн тухай

Эрүүл, мэдрэмжтэй ажилтнуудад чанар оршино

Түүнтэй ярилцаад сууж байхад зарлан мэдээлэгчээр ая явахад бүх ажилтан нь коридортоо гараад дасгал хийж байхыг харлаа. “Глобал Электроникс” компани ажилтны эрүүл мэнд, нийгмийн баталгаанд анхаарч ажилладаг нь анзаарагдаж байв. “Ажилтан эрүүл байж гэмээн ажлын бүтээмж өндөр байх нь лавтай. Бид ажилчдаа хөдөлгөөний дутагдлаас хамгаалахыг зорьдог. Нөгөөтэйгүүр дэлхийн том брэндийг Монголд худалдаалахад олон улсын стандартын шаардлага хангасан байх ёстой” гэж З.Болормаа онцоллоо.

Эрүүл байлгахаас гадна ажилчдаа мэргэшүүлж сургах нь дэлхийн бүтээгдэхүүн оруулж ирдэг компанийн хувьд том хариуцлага. Тухайлбал борлуулалтын ажилтандаа тухайн борлуулах гэж байгаа бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн хэрэглүүлж, туршиж үзээд ямар мэдрэмж, сэтгэл ханамж төрж байна тэрийгээ хэрэглэгчдэд санал болгоход дөхөм болно гэж үздэг учраас “Глобал Электроникс” компанийн ажилчид брэнддээ дурлаж, илүү итгэл үнэмшилтэй байж чанартай бүтээгдэхүүн сурталчлахдаа сэтгэл хангалуун байдгаа хэлж байлаа. Панасоник компанийн албан ёсны эрхтэйгээр бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсад худалдаалахдаа мэргэжлийн угсралт суурилуултын баг цогц үйлчилгээ үзүүлдэг давуу талтай. Тус компани Сингапур болон Малайз улсын үйлдвэрт инженерүүдээ мэргэшүүлдэг.

“Танай компанийн бүтээгдэхүүнийг сонгох гурван шалтгааныг тайлбарлахгүй юу” гэхэд “1-рт Япон чанартай брэнд, 2-рт чанартай үйлчилгээ, 3-рт шинэ, сүүлийн үеийн технологийн бүтээгдэхүүнийг санал болгодог” хэмээн хариулсан юм. Зарим тохиолдолд бүтээгдэхүүн сурталчлах, хэрэглэгчдэд санал болгохоос илүүтэй хэрэглэгчдэд хүрсэн байдал давуу тал болдог. Тус компанийн бүтээгдэхүүний сериал дугаарыг интернэтэд бичээд үзэхэд л бүх дэлгэрэнгүй мэдээлэл нь гарч ирэх нь чанарын наад захын баталгаа бөгөөд нөгөөтэйгүүр энэ нь хэрэглэгчийн соёл юм.

Цэвэр уснаас чанартай амьдарл эхэлнэ

Цар тахлын нөхцөлд хүмүүсийн амьдрал хувьсан өөрчлөгдөж байгаа үед хүн эрүүл байх нь хамгийн чухал гэдгийг хүмүүс илүү ухамсарлаж, эрүүл амьдралын хэв маягт суралцаж буй хүмүүсийн тоо нэмэгдэв. Харин эрүүл амьдрахад нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь ус болж байна. Хүний биеийн 80 хувийг ус эзэлдэг. Хүн ямар ус хэрэглэж байгаагаас шалтгаалаад эрхтэн тогтолцоо, эд эсийн бүтэц өөрчлөлт шалтгаалдаг байна.

“Глобал Электроникс” компани нэгдүгээрт, эрүүл мэндийн технологийн бүтээгдэхүүн, хоёрдугаарт energy solution /энержи солюшн/ буюу батарей, зай хураагуур, бүх төрлийн автомашины аккумлятор, гуравдугаарт, хөргөлт, агааржуулалтын төхөөрөмж худалдаалж, суурилуулах гэсэн үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаагаа явуулдгаас эрүүл мэндийн технологийн бүтээгдэхүүнд илүү төвлөрдөг.

Сүүлийн үед хэрэглээний ундны ус зэвтэй, хлор ихтэй чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол түгээмэл болсон. Харин тус компанийн ус шүүгч аппаратууд нь хүний биед хэрэггүй 17 төрлийн бодисыг цоргоны уснаас шүүгээд, улмаар шүлтжүүлж өгдгөөрөө онцлог аж. Оршин амьдарч буй нутаг орны байдлаас болж усны хатуулаг, шүлтлэг хэмжээ өөр өөр байгаа ч технологийн тусламжтайгаар цэвэршүүлсэн, шүлтжүүлсэн ус хаана ч амьдарч байсан хэрэглэх боломжтой болж байгаа гэсэн үг.

бизнес цэнэг өглөөний уулзалт

Япон улс эрүүл мэндийн технологийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлдэг улс. Япон хүмүүс хэрхэн чанартай удаан амьдарч, өндөр насалдаг нууц нь хэн хүнд сонирхолтой. Японы ус цэвэршүүлэгч төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудад чанар стандартчилал өгдөг байгууллага болох Шүлтлэг ионжуулсан усны төхөөрөмжийн холбооноос дэлхийн хэмжээнд чанар стандартыг хангасан  13 компани ус шүүгч худалдаалах эрхтэй. Түүний нэг нь Панасоник болон Фүжи-Ирёки брэнд юм. “Глобал Электроникс” компани 67 жилийн түүхтэй уг брэндийн ус цэвэршүүлэгч, шүлтжүүлэгч аппаратыг албан ёсоор Монголд худалдаалах эрхтэй аж. Эрүүл мэнддээ анхаардаг байх нь энгийн наад захын соёл болсон цагт З.Болормаа “Манай компанийн эрхэм зорилго бол чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн хэрэгцээг хангах, чанартай үйлчилгээг үзүүлэх юм. Тиймээс бид тэр чанарыг эх орны хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж ажиллаж байна” хэмээн онцоллоо.

https://www.facebook.com/globalelectronicsllc

http://ge.globalgroup.mn/

Тагууд: ажил олгогчзахиралменежментудирдлага

Санал болгох:

A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
С.Бэрцэцэг

С.Бэрцэцэг

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00