BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес

Б.Наранбат: Хил дамнасан цахим худалдаа бол экспортыг нэмэгдүүлэх том боломж

Даваадорж Г.   Даваадорж Г.
2021-12-09
  Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Экспорт Монгол 2021 арга хэмжээний үеэр HiPayment Solution ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Наранбат “Экспорт ба хил дамнасан онлайн худалдаа” сэдвээр илтгэл тавьснаас гол дүгнэлтүүдийг хүргэж байна.

Онлайн худалдааны хэмжээ дэлхий дахинд 2015 онд 300 сая тэрбум ам.доллар байсан бол 2020 оны эцсээр 900 тэрбум ам.доллар болжээ. Цаашдаа хил дамнасан онлайн худалдаа нь үндэсний зах зээлүүд дээрх худалдааны эргэлтээс хоёр дахин хурдан тэлэхээр байна. Мөн жижиглэн худалдаа эрхлэгчдийн 70 орчим хувь нь хил дамнасан худалдаанаас ашгаа олох төлөвтэй байна.  Хил дамнасан онлайн худалдааны энэ их өсөлтийн 60 гаруй хувийг АНУ, Их Британи, Хятад улсууд эзэлж байгаагаас ирээдүйд Азийн зах зээлд жинхэнэ амьдрал буцлахаар харагдаж байна.

Улс хоорондын цахим худалдаа хөгжихөд нэгэн түлхүүр хүчин зүйл нь цахим төлбөр тооцооны хялбар шийдлүүд. Монгол улсын хувьд нийт жижиглэн худалдааны дөнгөж 1.6 хувийг онлайн худалдаа эзэлж байгаа нь дэлхий нийтэд бараг 18 хувь байгаатай харьцуулахад хангалтгүй юм. Энэ нь Монгол Улс олон улсын онлайн худалдааны дэд бүтцэд интеграци хийн нэгдэж чадаагүйтэй холбоотой. Бид гадаадаас бараа, бүтээгдэхүүн цахимаар захиалж авч болдог ч өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг онлайнаар борлуулж тэр болгон чаддаггүй.

Эхлээд Монгол Улс We Chat, AliPay, GrabPay, Qiwi Wallet, Yandex Money зэрэг олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлж байж хил дамнасан онлайн худалдаанд ахиц гарна. Одоогоор Монголбанк, Худалдаа хөгжлийн банк, HiPay гурав We Chat-тай хамтын ажиллагаа эхлүүлээд байгаа.

Гэхдээ онлайн замаар экспортыг нэмэгдүүлэхийн тулд оффлайнаар маш том дэд бүтцийг бэлдэх хэрэгтэй болно. Жишээ нь, Улаанбаатар болон Замын – Үүдэд зориулалтын агуулах барьж, мөн Хятадын агуулахуудад Монголын компаниуд бараа байршуулахад зуучлах үйлчилгээг нээх шаардлагатай.

Хил дамнасан цахим худалдаа эрхлэгчдийг чадавхижуулахад:

  • Цахим хөгжүүлэлт
  • Экспортын менежмент
  • Дизайн, брэндинг
  • Барааны чанарын хяналт
  • Барааны тайлбар
  • Савлагаа
  • Экспортын мэдүүлэг
  • Экспортын санхүүжилт
  • Гаалийн тариф, татвар зэрэг олон талын бодлого, арга хэмжээг хөгжүүлж, олон улсын стандартын дагуу экспорт хийж сурах хэрэгтэй.

Дүгнэн хэлэхэд хил дамнасан онлайн худалдаа нь экспортыг нэмэгдүүлэх нэгэн том боломж юм. Үүнд үндэсний банкууд болон финтекүүд олон улсын төлбөр тооцооны системд нэгдэх нь чухал үүрэгтэй.

Даваадорж Г.

Даваадорж Г.

Business.mn-ий Ерөнхий редактор. Business.mn подкастын хөтлөгч.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00