BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Тэмдэглэл бүхий хөвөгч зоос бүхий дижитал сурталчилгаа. Зүүн талд латин бус үсгээр бичигдсэн текст харагдана. Баруун талд нь програмын интерфейсийг харуулсан ухаалаг утас байна. Апп татаж авах товчлуурууд зүүн доод талд байна. - Business.MN

Онлайн сурталчилгааны шинэ соёл – “Зэс койн”

С.Бэрцэцэг   С.Бэрцэцэг
2021-12-09
  Ирээдүйг кодлогчид
0
Share on FacebookShare on Twitter
Компани: Seclab ХХК
Чиглэл: Апп болон вэб хөгжүүлэлт, мэдээллийн аюулгүй байдал
Гүйцэтгэх захирал: Д. Заяабаатар

Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд орон нутагт старт ап үүсгэн, зах зээлд технологийн бүтээгдэхүүн гаргаад эхэлжээ. Тухайлбал, цахим худалдаа, мэдээллийн аюулгүй байдлаар олон жил ажиллаж мэргэшсэн залуучууд Эрдэнэт хотод “СекЛаб” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Хэрэглэгчид тэднийг Зэс койн төслөөр нь мэднэ.

Зэс койн гэж юу вэ?

Зэс койн нь онлайн сурталчилгааны орлогоос хэрэглэгчдэд хуваарилах, сурталчилгааны төлбөр тооцоог түргэн, хялбар болгох зорилгоор 2021 оны тавдугаар сараас эхлэн зах зээлд гарчээ.

Бизнесийн байгууллагуудын сурталчилгааг нэгтгээд “Секлаб” ХХК нь өөрийн платформ болон бусад олон нийтийн сувгаар нийтэд түгээдэг бизнес загвартай. Улмаар сурталчилгааны орлогын 70 хувиар крипто арилжааны бирж эсвэл виртуал хөрөнгийн биржээс Зэс койн худалдан авдаг. Худалдаж авсан Зэс койноо сурталчилгаа үзсэн хэрэглэгчдэдээ олгодог. Хэрэглэгчид сурталчилгаа үзээд авсан Зэс койноо цуглуулж арилждаг байна.

Зэс койн нь нийт 5,1 тэрбум ширхэг гарсан.  Есдүгээр сард олон нийтэд нээлттэй байдлаар худалдаалж нэг тэрбум буюу 20 орчим хувийг олон нийтэд санал болгосон. Нэг тэрбум Зэс койныг дотоодын хоёр бирж дээр арилжиж байгаа бөгөөд худалдаанд гарахдаа 1 төгрөг байсан бол одоогоор 6-7 төгрөгийн ханштай байгаа юм.

Одоогоор Зэс койн хэтэвчний апплейкешин нь 70 гаруй мянган хэрэглэгчтэй болсон бөгөөд тэдгээр хэрэглэгч ямар нэгэн сурталчилгаа үзээд койн цуглуулдаг. Саяхан тус апп шинэчлэгдсэн бөгөөд худалдаж авсан койноо HODL гэсэн функц дээр жилийн 12 хувийн хүүтэйгээр хадгалах боломжтой болжээ.

Бирж дээр койны ханш байнга хэлбэлздэг учир койноо хугацаатай хадгалснаар өсгөх бүрэн боломж нөхцөл бүрдсэн гэсэн үг. Арилжааны туршлагагүй хүмүүсийн хувьд койны тоо багасаад, мөнгөн дүнд алдагдал үүсдэг. Тэгэхээр урт хугацаанд койноо хадгалаад арилжих, ашиг хийх HODL гэсэн шинэ функцийг саяхан хэрэглэгчдэдээ санал болгосон нь энэ юм.

Зэс койн олон улсад

Зэс койн төслийн хүрээнд энэ ондоо багтаж 100.000 хэрэглэгчтэй болох бол ирэх онд 500.000 мянган хэрэглэгчийг татах төлөвлөгөөтэй байгаа аж. Харин он гараад олон улсын зах зээлд гарах зорилготой байгаа бөгөөд эхний ээлжид 2022 оны дөрөвдүгээр улиралд олон улсын бирж дээр Зэс койн худалдаалагдах дүр зурагтай ажиллаж байна гэв. 10 саяас дээш хэрэглэгч сурталчилгаа үзээд Зэс койн арилжих боломж бүрдэх ажээ.

Солонгосын компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлэх ажил одоогоор үргэлжилж байгаа аж. Тус улсын соёлын экспорт буюу К-поп BTS, Blackpink хамтлаг, алдартай жүжигчид дэлхий дахинаа алдартай болоод байгаа Squid game кино гэх мэт соёлыг үйлдвэрлэж байгаа компаниудтай холбоо тогтоож хамтарч ажиллахаар судалж байгаа юм.

Мэргэжлийн багт нэгд

Аливаа компани, албан байгууллага үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн систем хэрэглэдэг л бол мэдээллийн аюулгүй байдлаа хангах нь зайлшгүй хийх ажил юм. Тухайн компанийн мэдээллийн санд хадгалагдаж байгаа хэрэглэгчдийн дата нь нэг талаас бизнесээ өргөжүүлэн тэлж, бүтээгдэхүүнээ зорилтот хэрэглэгчдэдээ сурталчилж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж, харин нөгөө талаас хакеруудын хувьд довтолгооны гол объект байдаг.

Тэгвэл мэдээллийн аюулгүй байдлыг бизнес эрхлэгчид, компанийн удирдлагууд анхаарч олон улсын ISO27001 стандартыг нэвтрүүлэн мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэдэг жишиг тогтож байна. “СекЛаб” ХХК-ийн хувьд уг стандартын дагуу мэдээллийн аюулгүй байдлын аудит болон зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан тушлагатай.

Өдөр бүр төрөл бүрийн халдлагууд мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа учраас улс орны, үндэсний мэдээллийн аюулгүй байдлыг бүрдүүлэхийн тулд тогтолцооноос нь эхлэх учиртай гэдгийг  Зэс койн төслийн удирдагч, СекЛаб ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. Заяабаатар онцолж байв. Тэрээр  “Бизнесийн нэр хүнд бол хэрэглэгчийн мэдээллийг аюулгүй баталгаатай байлгах явдал. Бизнес бол итгэлцэл. Итгэх шалтгаан нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлалын асуудал байдаг” гэж ярилаа.

“Секлаб” ХХК нь цаашдаа сурталчилгаа борлуулалт, маркетинг, хуулийн зөвлөгөө, бизнесийн зөвлөгөө авахаар гадны компаниудтай гэрээтэй ажиллаж, удахгүй Улаанбаатар хотод салбараа байгуулах гэж байгаа учир цаашид багаа томруулахаар төлөвлөж байна.

Үүнтэй холбогдуулан олон улсад бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахад гадаад зах зээлд борлуулалт хийх сонирхолтой мэргэжлийн хүмүүсийг багтаа хайж байгааг энэ далимд дуулгая.

Холбогдох: 
Вэб хуудас: www.zescoin.mn/www.seclab.mn 
И-мэйл: zescoin@seclab.mn 
Утас: 7780 3803
Page хуудас: /www.facebook.com/zescoin

 

bookzone
Тагууд: койнмаркетингсанхүүсурталчилгаа

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
С.Бэрцэцэг

С.Бэрцэцэг

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00