Байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуулиараа тунхагласан монголчуудын хувьд тэрхүү баялгаас орж ирсэн ашиг, орлого юунд зарцуулагдаж буйг мэдэж байх, мэдээлж байх нь ардчилал бодитоор хэрэгжих амин чухал үзүүлэлт болно. Манай улс нь төрийн худалдан авалт маш их нөлөө бүхий зах зээлтэй, уул уурхай давамгайлсан эдийн засагтай учраас төсвийн мөнгөний хамгийн том худалдан авалтууд уул уурхайн салбарт л хийгддэг.
Төсвийн зарцуулалтын ил тод байдлыг хангах үүднээс Шилэн данс, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/, Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ системүүдийг нэвтрүүлсэн. Харамсалтай нь, Монгол Улс авлигын үзүүлэлтээр ахихгүй хэвээр байна. Үүний учир юу вэ? Магадгүй дээр дурдсан цахим мэдээллийн өгөгдөл нь оюуны эргэлтэд орж, бизнес, эдийн засаг, олон нийтэд ач тустай байхуйц Өгөгдөл болж чадахгүйд байна уу?
Энэ асуултад хариулт олохоор Монголын Дата Клубын баг Шилэн данс, ХАСХОМ, УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн Opendata, tender.gov.mn-ийг ашиглан төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэставан толгой”, “Монголросцветмет” компаниудын 2019-2021 онд хийсэн 5.8 их наяд төгрөгийн худалдан авалтын өгөгдөлд анализ хийжээ.
Тэд зургаан сар хийсэн судалгааныхаа сонирхолтой үр дүнг Business.mn подкастаар хуваалцлаа.
Зочид:
- Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг,
- Дата архитектор, МУИС-ын багш Г.Амарсанаа,
- Монголын дата клубын гишүүн, сэтгүүлч З.Цэлмэг
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Business.MN подкастыг дараах холбоосуудаар сонсоорой:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.